Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2024/00196

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би

Нэхэмжлэгч: ********** ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *************** нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7,160,057.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугааар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр *******тай ЗГ2705149831 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 14,860,000.00 /арван дөрвөн сая найман зуун жаран мянган / төгрөгийг жилийн 16.8 арван зургаан аравны найм / хувийн хүүтэйгээр 30 /гуч/ сарын хугацаатай зээлж авсан. Гэрээний үүргийн зөрчил:

Зээлдэгч ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь ЗГ2705149831 дугаар Зээлийн гэрээний Хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2024 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар: Үндсэн зээлийн төлбөр 6,539,428.60 төгрөг, зээлийн хүү 587,846.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,782.30 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 182, Нийт 7.160,057.16 /долоон сая нэг зуун жаран мянга тавин долоон төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг төлөөгүй Зээлийн гэрээний 3.3.4 дахь заалтыг үндэслэн буцаан дуудаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан ЗГ2705149831 дугаар Зээлийн болон барьцааны гэрээг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь нийт 7,160,057.16 /долоон сая нэг зуун жаран мянга тавин долоон төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж *******инд олгуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.*******тэй хамтран *******наас 2022 оны 01 дүгээр сарын 01-н 14,800,000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлээ төлж байх явцад ажил зогсонги байдалд орж өөр ажил хийсэн ч цалингаа өгөөгүй болж зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байдалд орсон. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 7,160,057.16 төгрөг байгаа бөгөөд уг зээлийн 2024 оны 08 дугаар сарын 01 гэхэд хуваан төлж барагдуулж дуусгавар болгоно. Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Л.*******тай хамтарч *******наас зээл авсан одоо үлдэгдэл 7,160,057.16 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цувуулж төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Л.*******, Б.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,160,057.16 төгрөг гаргуулах тухай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн ...үндсэн зээлийн үлдэгдэл 7,160,057.16 төгрөг байгаа бөгөөд уг зээлийн 2024 оны 08 дугаар сарын 01 гэхэд хуваан төлж барагдуулж дуусгавар болгоно. Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна үндсэн зээлийн үлдэгдэл 7,160,057.16 төгрөг байгаа бөгөөд уг зээлийн 2024 оны 08 дугаар сарын 01 гэхэд хуваан төлж барагдуулж дуусгавар болгоно. Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна,

Хариуцагч Б.******* нь Миний бие Л.*******тай хамтарч *******наас зээл авсан одоо үлдэгдэл 7,160,057.16 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цувуулж төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрч байна гэх тайлбаруудаар тус тус нотлогдож байна.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,511 төгрөгийн тал хувь 64,755.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64,755.5 төгрөгийг улсын орлогоос, 64,755.5 төгрөгийг хариуцагч Л.*******, Б.******* нараас гаргуулж, ******* ХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овгийн *******ын *******, овгийн *******ийн ******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 7,160,057.16 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан төлөхөөр нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,511 төгрөгийн тал хувь 64,755.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64,755.5 төгрөгийг улсын орлогоос, 64,755.5 төгрөгийг хариуцагч Б.*******, Л.******* нараас гаргуулж, ******* ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ