| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/06013/И |
| Дугаар | 102/ШШ2024/01397 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/01397
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн . тоот, регистр ., М банк бус санхүүгийн байгууллага ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн .............. тоотод оршин суух, регистр ., Б овогтой Эийн Од,
Нэхэмжлэлийн шаардлага: 54 171 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч м ББСБ ХХК нь Э.О холбогдуулан 54 171 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
2. Хариуцагч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийг Ц.И нь барилга барихад их хэмжээний зээл авах гэж байгаа, өөрийнхөө нэр дээр зээл авч болохгүй байна, чи өөрийнхөө нэр дээр 45 000 000 төгрөгийн зээл гаргаад өгөөч гэж гуйсан. Би өөрөө хувиараа машин зардаг, зээл судалж үзэхэд уг авна гэсэн машин дээр мэддэг ББСБ-ууд зээл гаргахгүй гэсэн. Ц.И нь намайг м ББСБ ХХК дээр очоорой гэж зааж өгсөн. Ингээд нэхэмжлэгч компани дээр очиход . ут...асны дугаартай залуу намайг иргэний үнэмлэхээ өгчихөд болно гэж хэлсэн. Ц.И ах н.Ө гэдэг хүн угтан аваад уулзсан. Ингээд иргэний үнэмлэх өгөөд бүх ажлыг тэд нар зохицуулсан. Би гарын үсгээ зурсан. Төлөлтийг 7 сарын дотор төлөөд дуусгана санаа зоволтгүй гэсэн. Ц.И машинаа аваад үлдсэн. Үүнээс хойш Ц.И нэг ч төлбөр хийгээгүй, утсаа авахгүй байхаар нь цагдаад залилангаар өгөн эрэн сурвалжлуулахад машиныг н.М гэх хүнд шилжүүлж өгөөд, тэр хүн өөр нэг хүнд барьцаанд тавьсан байдаг. Би өөрөө дунд нь хохироод явж байгаа хүн. Тиймээс үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч: 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн итгэмжлэл /хх 4/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх 5/, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл /хх 6/, тус өдрийн депозит дансны хуулга/ хх 7/, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ /хх 8-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 10/, м ББСБ ХХК-ийн дүрэм /хх 11-15/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/хх 16/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
м ББСБ ХХК нь Э.О той 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ЗГ-00442 тоот зээлийн гэрээ байгуулж 45 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тохирчээ.
Зээлдүүлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Э.О ын ХААН банкны ....... тоот дансанд 45 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Харин зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу зээл болон зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
2.1.Хариуцагч Э.О нь зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй, харин Ц.И т залилуулсан, барилга барьж байгаа гэж зээл авахуулсан, дүү Б гаалийн бичигтэй машин оруулж ирсэн, миний нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн, машин, зээл бүх зүйл миний нэр дээр байгаа, машиныг давхар барьцаанд тавьж хохирсон гэж тайлбарласан байна.
Зээлдэгч бусдад залилуулсан эсэх асуудлаар цагдаагийн байгууллагат гомдол гаргасан нь зээлийн гэрээний үүрэг шаардсан хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй.
2.2. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.Зээлийн төрөл: Автомашин барьцаалсан зээл гэж ерөнхий мэдээлэлд тусгагдсан боловч 2.6-д зааснаар барьцааны гэрээ байгуулаагүй байна.
Түүнчлэн гэрээний 5.Зээлдүүлэгчийн хүлээх нэмэлт үүрэг хэсэгт фидуцийн гэрээний зохицуулалттай бөгөөд талууд фидуцийн гэрээ байгуулаагүй гэж дүгнэлээ.
2.3. Зээлдэгч зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй нь гэрээний 8.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлах үндэслэл болно. Хариуцагч Э.О нь үндсэн зээл 45 000 000 төгрөг, зээлийн хүү 7 875 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 296 000 төгрөг нийт 54 171 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 428 805 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.О оос 428 805 төгрөг гаргуулж м ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эийн О оос 54 171 000 /тавин дөрвөн сая нэг зуун далан нэг мянга/ төгрөг гаргуулж м банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428 805 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Э.О оос 428 805 төгрөг гаргуулж м ББСБ ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА