Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 183/2023/00051/И |
Дугаар | 183/ШШ2024/01233 |
Огноо | 2024-03-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/01233
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/01233
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............. байрлах Э ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..............тоотод оршин суух С овогт Ж-ын А /РД:СЮ75111969/,
Хариуцагч Хан-Уул дүүрэг, ........... тоотод оршин суух С овогт А-ийн М /РД:............../ нарт холбогдох
Орон сууц албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц , хариуцагч Ж.А , А.М , хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Г нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Эл эйч проперти ХХК нь анх 2006 онд М ХХК гэсэн оноосон нэртэй үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртэгдсэн бөгөөд компанийн хэлбэрээ өөрчилж М кХХК болгож 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, оноосон нэрээ өөрчилж Э ХХК болгож 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгч Э ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа, Сонсголонгийн зам хаягт байрлах Виктори таун орон сууцны хотхоны барилгын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Викториа таун орон сууцны хотхоны 205 дугаар байрыг улсын комисст хүлээлгэн өгч, барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 0000000 дугаар бүхий Барилга байгууламжийг байнгын ашиглалтад комиссын дүгнэлт гарсан. Э ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №000 дугаар бүхий Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ/цаашид гэрээ гэх/-г хариуцагч С овгийн Ж-ын А /Регистрийн дугаар:СЮ75111969000000000аар:00000/ нартай байгуулж, 205 дугаар байрны 3-р орцны 5 давхарт байрлах 52 тоотын 70 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр худалдахаар харилцан тохиролцсон.Талууд гэрээгээр орон сууцны 1м.кв талбайн үнийг 1.050.000 төгрөг буюу нийт үнийг 73.500.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, хариуцагч нар нь орон сууцны нийт 96 сарын хугацаан, жилийн 8 хувийн хүүгийн хамт сар бүр 1.039.378,41 төгрөгийг гэрээний Хавсралт-1 Зээл төлөлтийн хуваарьт-т заасны дагуу тогтмол төлж дуусгахаар үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч нар нь гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй байдаг бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагч нартудаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардан мэдэгдэж байсан. Түүнчлэн хариуцагч нараас нэхэмжлэгчийн гаргасан санал, хүсэлтийг тухай бүрт нь хүлээн авч, нэмэлт хугацааг олгож байсан боловч тэд гэрээгээр үүргээ биелүүлэхгүй, зөрчиж байсан.Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 09 сарын 15-ны өдрийн №000 дугаар бүхий мэдэгдлээр...2022 оны 09 сарын 20-ны өдрийн дотор 2022 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаарх дутуу төлбөр болох 9.866.973,89 төгрөгийг төлж барагдуулах, хэрвээ 2022 оны 09 сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй нөхцөлд манай талаас гэрээг цуцлах болсныг мэдэгдье... гэж мэдэгдсэн боловч дээрх үүргийн зөрчил бүрэн гүйцэд арилаагүй байдаг.Тиймээс талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 320 дугаар бүхий Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт...Талууд дараах тохиолдолд гэрээгээр дангаар цуцална.Үүнд..., 5.1.2 дахь заалтад ... Худалдан авагч гэрээний үлдэгдэл төлбөрийг 4 сар дараалан төлөөгүй, нийт төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 4.000.000 төгрөгийг илүү гарсан тохиолдолд худалдагчийн санаачилгаар.. гэж тус тус заасныг үндэслэн гэрээг Эл эйч проперти ХХК нь нэг талын санаачилгаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр цуцалж, хариуцагч нарт 02/680 дугаар бүхий албан мэдэгдлээр мэдэгдэж, улмаар орон сууцыг чөлөөлөн хүлээлгэн өгөхийг шаардсан.Мөн хариуцагч нарын үүргийн зөрчлөөс шалтгаалан талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 320 дугаар бүхий Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсан тул хариуцагч нар нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг Э ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуухариуцагч нарын нийт шилжүүлсэн төлбөрөөс түрээсийн төлбөрт сар бүр 600.000 төгрөг, завсарын болон урсгал зардал, гэрээнд заасан торгуулийг тус тус тооцон суутгаж, үлдэх төлбөрийг орон сууцыг зохих ёсоор буцаан хүлээлгэж өгснөөс хойш 14 хоногийн дотор хариуцагч нарт шилжүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь нар дээр хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, гэрээний дагуу шилжүүлэн авч, одоо хүртэл амьдарч байгаа Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,.............т орон сууцыг өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлгэн өгөлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд хандаж байна.Иймд Хан-Уул дүүрэг,......... тоот хаягт байрлах 70 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.А , А.М нараас албадан чөлөөлүүлж өгнө үү
гэв.
2. Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би өөрөө тухайн үед аялал жуулчлалаар компани байгуулаад ажлуулдаг байсан.Короно вирустэй холбоотойгоор аялал жуулчлалын салбар тэр чигтээ мөнгөний асуудалтай байсан. Хил гааль хаалттай төлбөрөө удаасан ч гэсэн нөхөөд төлөөд явж байсан. 10 сард 9.000.000 төгрөг нэхэмжлэхэд нь 10 сард нь бөөндөн төлсөн. 9 сард төл гэсэн төлбөрийг төлсөн байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг үндэслээд гэрээгээ үргэлжлүүлэх санал тавьж байсан гэв.
Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ж.А би хүү А.М-ний хамт Э ХХК-тай уулзаж 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №320 дугаартай орон сууц зээлээр худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүрэг, ........... тоотын өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Талуудын гэрээгээр 1м.кв талбайн үнийг 1.050.000 буюу нийт 73.500.000 төгрөгийг 96 сарын хугацаанд 8 хувийн хүүгийн хамт өгөхөөр харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хувиарын дагуу төлөхөөр тохиролцсон. Бид ковидийн нөхцөл байдал, эдийн засгийн хямарлаас шалтгаалж зээлээ төлж чадаагүй хойшлуулах, гэрээг сунгах хүсэлтийг гаргаж байсан, гэтэл Эл эйч проперти ХХК нь гэрээний хугацаа сунгахгүй шууд гэрээг цуцалсан, бид гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн учир дахин ийм зөрчил гаргахгүй тул Хан-Уул дүүрэг, ................тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.06.08-ны өдрийн Хуулийн этгээдиийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх лавлагаа, 2022.06.21-ний өдрийн Тамга, тэмдгийн талаарх лавлагаа, 2022.09.27-ны өдрийн 0000 итгэмжлэл, 2020.03.25-ны өдрийн №320 дугаар Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Ж.А-ийн иргэний үнэмлэхний хуулбар, Зээл төлөлтийн хуваарь, 205 дугаар 52 тоот төлбөр төлөлтийн жагсаалт, 2017.07.19-ний өдрийн 0000 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2022.09.15-ны өдрийн 0000 А.М, Ж.А нарт мэдэгдэл хүргүүлэх тухай, тооцоо нийлсэн акт, 2022.10.05-ны өдрийн №000 дугаар А.М, Ж.А нарт мэдэгдэл хүргүүлэх тухай, 2022.10.18-ны өдрийн №02/681 А.Мөнх-Эрдэнэ, Ж.А нарт хариу хүргүүлэх тухай, 2022.10.24-ний өдрийн А.М, Ж.А нарт хариу хүргүүлэх тухай, 2021.11.22-ны өдрийн А.М, Ж.А нарын баталгаа, 2022.10.20-ны өдрийн А.М--ийн хүсэлт, 2022.09.15-ны өдрийн 0000 А.М, Ж.А нарт мэдэгдэл хүргүүлэх тухай, 2022.01.13-ны өдрийн Монгол шуудан ХХК-ийн баримт, 2023.03.30-ны өдрийн №0000 итгэмжлэл, 2022.09.27-ны өдрийн итгэмжлэл, 2020.04.25-2020.07.25-ны өдрийн дансны хуулга, 2020.09.29-ний өдрийн дансны хуулга, 2021.08.11-2021.11.11-ний өдрийн дансны хуулга, 2022.03.09-ний өдрийн дансны хуулга, 2022.10.21-ний өдрийн дансны хуулга, 2022.10.24-ний өдрийн дансны хуулга, 2020.03.25-ны өдрийн байр хүлээлцэх акт, 2023.05.01-ний өдрийн ХҮТ-10-ын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, 2023.03.01-ний өдрийн төлбөрийн нэхэмжлэх, 205-р байр 52 тоот А.М, Ж.А нарын тооцооны баримтын жагсаалт, 2023.09.04-ний өдрийн төлбөрийн тооцоо, торгуулийн тооцоо зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч нараас талаас: 2022.10.21-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2022.10.24-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2022.08.26-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.06.02-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.03.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.10.12-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.08.11-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2020.09.29-ний өдрийн дансны хуулга, 2020.05.25-ны өдрийн дансны хуулга, 2020.04.25-ны өдрийн дансны хуулга, 2022.04.22-ны өдрийн дансны хуулга, 2022.12.25-ны өдрийн дансны хуулга, 2021.10.27-ны өдрийн дансны хуулга, 2021.05.27-ны өдрийн дансны хуулга, 2022.10.26-ны өдрийн дансны хуулга, 2022.09.30-ны өдрийн дансны хуулга, 2022.08.31-ний өдрийн дансны хуулга, 2022.05.24-ний өдрийн дансны хуулга, 2022.04.26-ны өдрийн дансны хуулга, 2022.04.04-ний өдрийн дансны хуулга, 2022.02.27-ны өдрийн дансны хуулга, 2022.01.11-ний өдрийн дансны хуулга, 2023.10.28-ны өдрийн дансны хуулга, 2023.08.28-ны өдрийн дансны хуулга, 2023.05.01-ний өдрийн дансны хуулга, 2023.03.31-ний өдрийн дансны хуулга, 2023.01.27-ны өдрийн дансны хуулга, 2023.01.29-ний өдрийн дансны хуулга, 2023.01.20-ны өдрийн дансны хуулга, 2024.01.28-ны өдрийн дансны хуулга, 2024.01.30-ны өдрийн дансны хуулга, 2024.03.01-ний өдрийн дансны хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Шүүх Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүрэг, .......... тоот, 70 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийн лавлагааг гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК хариуцагч А.М, Ж.А нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1........... тоот, 70 м.кв талбай бүхий орон сууцнаас албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ж.А тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Талуудын хооронд 2020 оны 3 сарын 25-ны өдөр орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээгээр Хан-Уул дүүрэг, ........... тоот, 70 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1.050.000 төгрөгөөр буюу нийт 73.500.000 төгрөгийг 96 сарын хугацаанд жилийн 8 хувийн хүүгийн хамт, сар бүр 1.039.378,41 төгрөгөөр тогтмол төлж барагдуулах нөхцөлтэй байгуулсан байна. /хх-ийн 14-18 дугаар тал/
Хариуцагч нар ковид цар тахлын нөхцөлтэй холбоотой төлбөр төлж чадахгүй байсан ч тодорхой хэмжээгээр төлж байсан, бид гэрээний үүргээ ялимгүй зөрчсөн тул гэрээгээ цааш үргэлжлүүлж, төлбөрийг төлөх саналтай, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж маргажээ.
Хариуцагч нар 2020.03.25-ны өдөр гэрээ байгуулагдснаас хойш нийт 30.668.790,46 төгрөг төлсөн /хх-ийн 19 дүгээр тал/, хариуцагч 30.767.641 төгрөг төлсөн гэж маргаж байх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх бөгөөд зохигчийн хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж хууль зохицуулсан бөгөөд хариуцагч нар 2020.03.25-ны өдрөөс хойш гэрээний үүргээ хугацаанд гүйцэтгээгүй зөрчсөн байна.
Худалдан авагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн араагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэх заалтын дагуу худалдагч буюу Эй эйч проперти ХХК хариуцагч нарт төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоож өгч байсан болох нь хэргийн 31-33 дугаар талд авагдсан хариуцагч нарын тайлбар, өргөдөл гэх баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарт төлбөр төлөх нэмэлт хугацаа олгож байсан тул худалдагч буюу Э ХХК 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцалсныг буруутгах үндэслэлгүй. /хх-ийн 29-30 дугаар тал/
Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Эл эйч проперти ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ............... тоот, 70 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь хуульд нийцнэ.
Нэгэнт зээлээл худалдах худалдан авах гэрээг худалдан авагч зөрчсөн, гэрээний үнийг бүрэн төлөөгүй тул хариуцагч Ж.Алтангэрэлийн Хан-Уул дүүрэг, ........ тоот, 70 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэни хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу Хан-Уул дүүрэг, ...................... тоот, 70 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг Ж.А, А.М нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Э ХХК-иас 30.668.790,46 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт олгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, ...... тоот, 70 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Ж.А-лийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д зааснаар Хан-Уул дүүрэг,.............. тоот хаягт байрлах 70 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Ж.А , А.М нарын эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгч Э ХХК-иас 30.668.790,46 төгрөгийг гаргуулан хариуцагч Ж.А, А.М нарт олгосугай.
2. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар Хан-Уул дүүрэг,............ тоот хаягт байрлах 70 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Ж.А-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 525.450 төгрөг, хариуцагч Ж.А-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 525.450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А, А.М нараас 525.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО