Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/01200

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/01200

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ............ тоотод оршин суух, Б  овогт Р-ийн Э  /РД:......./-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ тоотод оршин суух, Б овогт Б-ийн С. /РД:......./,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ........ оршин суух, З овогтой Б-гийн Ө /РД:......../ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний төлбөрт 7.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Э  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Э  миний бие 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.С-тай автомашины наймаа хийсэн. Тэрээр төлбөрийн үлдэгдэл болох 5.000.000 төгрөгийг төлөх боломжгүй байгаагаа хэлээд цаашид Зээлийн гэрээ 0154-г байгуулж хугацаа тогтоож төлөхөөр тохиролцсон ба хэрэв гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөх /3.3.7/ нөхцөлтэйгөөр 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Гэтэл тэрээр гэрээнд заасан ёсоор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлж барагдуулсан байх атал өнөөдрийг хүртэл төлбөрөөс төлөөгүйгээр барахгүй утсаа авахгүй байгаа юм. Гэрээний дагуу хугацааг тооцож үзвэл 5 сар хэтэрсэн байх бөгөөд алдангийн тооцож үзвэл 3.750.000 төгрөг болох байсан хэдий ч Иргэний хуулинд заасны дагуу алданги нь 2.500.000 төгрөг гэж үзээд үндсэн төлбөр 5.000.000 төгрөг нийт 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Р.Э нь Б овогтой С надтай 2021 оны 11 сарын 13-ны өдөр автомашины наймаа хийсэн. Тэрээр автомашины төлбөрийн үлдэгдэл болох 5.000.000 төгрөгийг хүү, алдангийг хамт нэхэмжилжээ. Гэтэл Б.С миний бие тус авто машиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ нотариатаар батлуулж хийсэн боловч Ковид19-с шалтгаалан орлого тасалдасны улмаас энэ авто машиныг худалдаж худалдаж аваагүй болно. Р.Энхбаяр нь энэ авто машиныг Б.Өлзийбаяр гэдэг хүнд зарсан. Зарахдаа урьдчилгаа 40 хувь болох 12.800.000 төгрөгийг Р.Энхбаяр өөрийн хаан банкны дансаар шилжүүлэн авч үлдэгдэл 19.200.000 төгрөгийг Б.Өлзийбаяр нь тус авто машиныг худалдан авах зорилгоор Ж  ББСБ-аас зээл гаргуулан Р.Э-ын дансанд төлүүлэн нийт 32.000.000 төгрөгөөр зарсан байдаг. Одоо энэхүү машин нь Ж  ББСБ-ын нэр дээр байгаа болно. Миний бие тус авто машинтай холбоотой 0154- бүртгэлийн дугаартай зээлийн гэрээний 5.000.000 төгрөгийг Р.Э-ын хаан банк дахь 00000000 тоот дансанд 2022 оны 01 сарын 14-ний өдөр шилжүүлсэн. /Тус төлбөрийн баримтыг баталгаажуулан хавсаргав./ Р.Э-ын гаргасан нэхэмжлэлийн 0000 тоот зээлийн гэрээний 5.000.000 төгрөг нь төлөгдсөн тул хүү, алданги тооцогдох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд миний төлбөрийн баримтыг үндэслэн дээрхи нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сугарням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Э-ын нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг нотариатаар ороод баталгаажуулаад буцаагаад данс руу хийсэн гээд нэхэмжлэгч тал сая хэллээ. Р.Э-ын хаан банкны данс руу 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 5.000.000 төгрөгийг хийсэн. 0000 маяти маркийн 2004 онд үйлдвэрлэсэн машиныг манай дүү Б.Ө 32.000.000 төгрөгөөр Р.Э-ай гэрээ хийгээд урьдчилгаа банкны зээлээр авах учраас Р.Энхбаяр өөрийнхөө данснаас 12.800.000 төгрөг буюу 30 хувиа төлөөд Ж к банк бус санхүүгийн байгууллагаас 30 хувиа төлсөн баримт болон бид хоёрын нэр дээрх худалдах, худалдан авах гэрээ зээлийн материалаа бүрдүүлж өгөөд Р.Энхбаярын нэр дээр 19.200.000 төгрөг батлагдаад Ж байгууллагаас Р.Э-ын хаан банкны данс руу хийсэн. 32.000.000 төгрөгийг зээлийн гэрээгээр машинаа худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Үнэхээр төлөх ёсгүй мөнгө учраас л шүүхээр яваад байна. Энэ машины 32.000.000 төгрөгийг бүрэн төлөөд банк бусаар 2004 оны ашиглах хугацаа нь дууссан машиныг өндөр үнээр худалдан авсан. Энэ машиныг буцааж өгөх боломжтой. Машин нь эвдэрсэн байгаа, аваад сарын дараа мотор эд ангийг нь сольсон. Энэ машины ченжүүд, мөнгө хүүлдэг хүмүүсийг татварт зээлийн хүүнээс татвар төлдөг эсэхийг бүгдийг шалгуулна. Энэ хэргийг цаашаа үргэлжлээд маш зөв шийдээсэй гэж хүсэж мөн бусдад нээлттэй байгаасай гэж хүсэж байна. Тэр машин нь 2004 оны хүн харахад 32.000.000 төгрөгөөр авахын аргагүй машиныг аваад тэр хүүхэд мал дээрээ хэрэглэж байна. Аваад 2 сарын дараа мотор нь цохисон баримт нь байна. 19.200.000 төгрөгийг зүгээр аваагүй, сард 850.000 төгрөгийг төлж байна. Зуд болоод мал нь байхгүй тэр хүүхдийн байдал оронгоороо эргэчхээд байхад мөнгө нэхээд байгааг нь гайхаж байна. Тэр хүнийг амьдралаа алдаад гудамжинд гаргах гээд байгаа юм уу бас ценьзуртай шуналтай баймаар байна. Мөнгө хүүлэгч машины ченжүүдийг шүүх анхааралтай аваасай гэж хүсэж байна. Би санхүүгийн боловсролтой хуулийн мэдлэгтэй хүн. Эцсийн хариу нь ямар ч гарсан гэсэн өөрсдийнхөө эрх ашгийг хамгуулахаар давж заалдах болно. Машиныг ченжүүдийг өөхшүүлж даврааж хуучин эвдэрхий машин оруулж ирж зардгийг нь болиулмаар л байна. Ингэж уйваагүй мөнгө нэхэж, нэгнийгээ хохироох ямар ч шаардлага байхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.01.14-ний өдрийн зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар,2021.11.13-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ,2022.06.29-ний өдрийн итгэмжлэл,2022.01.14-ний өдрийн шилжүүлгийн баримт,2021.11.13-ны өдрийн шилжүүлгийн баримт,2021.11.01-ний өдрийн шилжүүлгийн баримт,2021.12.13-ны өдрийн шилжүүлгийн баримт,2021.11.17-ны өдрийн шилжүүлгийн баримт,2022.01.17-ны өдрийн шилжүүлгийн баримт,2022.01.14-ний өдрийн шилжүүлгийн баримт, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: 2022.01.14-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2022.01.14-ний өдрийн шилжүүлгийн баримт,2022.12.20-ны өдрийн тодорхойлолт, 2022.01.14-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2023.09.06-ны өдрийн итгэмжлэл,зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гар утсанд үзлэг хийсэн. Шүүхийн журмаар Авто тээврийн үндэсний төв, Х ХК баримт шаардсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Э хариуцагч Б.С, Б.Ө нарт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, миний дүү хөдөө байдаг Б.Өлзийбаяр тухайн машины авсан бөгөөд би эхлээд гэрээ хийсэн, надад банк бус санхүүгийн байгууллагаас зээл гараагүй учир Б.Ө зээл авч төлбөрийг бүрэн төлсөн гэж маргаж байна.

2021 оны 11 сарын 13-ны өдөр Р.Э, Б.С нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, Хьюндай маяти маркын цагаан өнгийн 2004 онд үйлдвэрэсэн автомашиныг 32.000.000 сая төгрөгөөр тохирч, 2021.11.13-нд 3.000.000 төгрөг, 2021.11.15-нд 3.000.000 төгрөг, 2021.11.25-нд 7.000.000 төгрөг, 2021.12.15-нд 7.000.000 төгрөг, 2021.12.30-нд 12.000.000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцжээ.

 

Хариуцагч Б.С-ын данснаас 2021.11.13-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021.12.01-ний өдөр 2.500.000 төгрөг, 2021.12.13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021.11.17-ны өдөр 500.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг Р.Энхбаярын дансанд орсон, 2022.01.17-ны өдөр Ж  ББСБ ХХК-иас 19.800.000 төгрөг Р.Э-ын дансанд орсон. Үүнээс үзэхэд хариуцагч Б.С  нийт 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж, Жэй траст кредит ББСБ ХХК-иас 19.800.000 төгрөг орж, нийт автомашины үнэд 27.800.000 төгрөг орсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үнэд хариуцагч Б.С  нийт 27.800.000 төгрөг төлсөн, үлдэх 4.200.000 төгрөгийг төлөөгүй байх бөгөөд 2022 оны 1 сарын 14-ний өдөр Р.Э 5.000.000 төгрөгийг Б.С-ын дансанд шилжүүлж, түүнд зээлсэн гэх бөгөөд /хх-ийн 28 дугаар тал/ энэ нь тэдний хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний харилцааны үлдэгдэл төлбөр гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2021.11.13-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэжээ.

 

Үүнээс үзэхэд хариуцагч Б.С автомашин худалдан авсан үнийн үлдэгдэл 4.200.000 төгрөгийг төлөөгүй, Иргэний хуулийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 3.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 2.100.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Р.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Өлзийбаярыг хамтран хариуцагчаар татсан бөгөөд тэдний хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч Б.С-ын уг автомашиныг дүү Б.Ө худалдан авсан гэх боловч Р.Э, Б.Ө нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

Иймд хариуцагч Б.Ө-рт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 угаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С-аас 6.300.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1.200.000 төгрөг, хариуцагч Б.Ө-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-аас 115.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Э-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО