| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2026/0104/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/128 |
| Огноо | 2026-03-23 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 10.1.2.1., 10.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор, Г.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/128
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хүнийг алах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 17 (арван долоо) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 17 (арван долоо) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 (хорь) жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийн цагдан хоригдсон 133 (нэг зуун гучин гурав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-оос оршуулгын зардал 5,032,700 (таван сая гучин хоёр мянга долоон зуу) төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 36,424,080 (гучин зургаан сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга ная) төгрөг, нийт 41,456,780 (дөчин нэгэн сая дөрвөн зуун тавин зургаан мянга долоон зуун ная) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У-т, амь хохирогчийн охин О.Ж-, хүү Б.Ж- нарт тус бүр 41,187,960 (дөчин нэгэн сая нэг зуун наян долоон мянга есөн зуун жар) төгрөгийг гаргуулж олгосугай.
7. Эрүүгийн 2538000000523 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн эзэмшлийн Samsung Galaxy /Самсунг Галакси/ А-7 загварын 1 ширхэг гар утсыг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У-т олгож, хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан "РS" гэсэн бичиглэлтэй, гадна хэсгээрээ цагаан өнгийн зүйлээр бохирлогдож, дундарсан 1 ширхэг 00 /шүдний ОО/, шүүгдэгч Д.Б-ийн өмсөж байсан цэнхэр өнгийн дотоож 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авч, шинжилгээ хийлгэсэн бариулын хэсэг газарт улаан өнгийн лентээр ороосон жижиг сүх 1 ширхэг, шинжилгээ хийлгэсэн үсний дээж, хэргийн газрын үзлэгээр хураан авч, шинжилгээ хийлгэсэн "бор өнгийн ор, хөнжлийн даавуу, хэргийн газрын үзлэгээр хураан авч, шинжилгээ хийлгэсэн "матрасны гадна талын бүрээснээс хайчилж авсан бохирлогдсон жижиг хэсэг, хэргийн газрын үзлэгээр хураан авч, шинжилгээ хийлгэсэн "шалан дээрээс гэж хаягласан арчдас", хэргийн газрын үзлэгээр хураан авч, шинжилгээ хийлгэсэн "эд мэт биологийн дээж", шүүгдэгч Д.Б-ийн "баруун болон зүүн гарын шуунаас авсан арчдас"-ууд", №9, №8-1, №8-2, №10-2, №10-3, №10-10 дугаартай тамхины ишнүүд, Т.О- гэж хаягласан шулуун гэдэсний арчдас, Д.Б- гэж хаягласан хатаасан цусны дээж, Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжээчийн дүгнэлтэд хавсарган ирүүлсэн амь хохирогчийн гар утсанд байсан мэдээллийг хуулбарласан 1 ширхэг флаш, хэрэгт хураан авсан 15.9 см урттай хүрэн эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР
ШҮҮГЧИД Т.ХҮРЭЛБААТАР
Б.УУГАНБАЯР