Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 382

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, улсын яллагч Н.Анхбаяр, нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнхзаяа, шүүгдэгч Х.Онон, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харалт овогт Батсүхийн Ононд холбогдох эрүүгийн 2015 2501 1713 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Харалт овогт Батсүхийн Онон, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 2 дугара гудамж 679 а тоотод оршин суух, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ворлл Транс Порт ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг /РД: УД88111019/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Онон нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 13 дугаар гудамж 201 тоот хашааны гаднаас 2015 оны 8 дугаар сарын 9-ний оройн 22 цаг 50 минутын орчимд Hyundai Accent маркийн 98-34 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Нямааг мөргөн зүүн 4-12 дугаар хавирганы хоёрлосон зөрөөтэй хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, зүүн уушигны бүрэн бус авчийлт, няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Онон мэдүүлэхдээ: Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нямаагийн өгсөн: “…дүүгээсээ пивоны мөнгө асуутал байхгүй гэсэн чинь “чи авчих” гэж хэлэхээр нь “надад мөнгө байхгүй” гээд жолооч талынх нь цонхон дээр очоод юм ярьж байтал Уранбэр дүүгээ яв гээд хэлчихсэн чинь асаалттай байсан машин ухас гээд хөдөлсөн. Би цонхон дээр нь тулгаад зогсож байсан болохоор дотогш гар ороод орооцолдож чигрэгдээд “пизда минь ээ зогсоочээ” гэсэн чинь урдуураа аймаар хаазлаад би чирэгдэж үлдээд миний дээгүүр машины дугуй гараад юм ч ярьж чадахгүй болчихсон. Тэгээд би амьсгаа авч чадахгүй болчихсон. Уранбэр дүүгээ “зогсоочээ, чи хүн дайрчихлаа ш дээ” гэхэд доор тоормозлоод гулсаад зогсож байсан… ойролцоогоор 3 сая орчим төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Цаашид бас эмнэлгээр явах шаардлагатай байгаа. /хх-12-15/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Алтанцэцэгийн өгсөн: “…Тэгээд хашааныхаа үүдэнд гарсан чинь цагаан өнгөтэй жижиг машин байсан, жолооч нь гээд бор залуу байсан бас нилээн халамцуу бор хүүхэн байсан. Нямаа газар хэвтэж байсан. Нямаа  газар ёолчихсон хэвтэж байхад охин нь хажууд нь манай ээжийг энэ машин дайрчихсан гэчихсэн зогсож байсан. …сүүлд нь эмнэлгээс гарч ирсэн хойно нь уулзахад 4 хавирга нь 8 хугаралтай гэхээр нь “чи өөрөө яах гэж цагдаа нарыг буцаасан юм” гэсэн чинь манай багын найз болохоор гуйгаад байхаар нь яаж ч чадалгүй тэгчихсэн юмаа гэж байсан. /хх-17-19/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Э.Маралгоогийн өгсөн: “…Тэгээд эргээд харсан чинь машин нь хөдлөөд аймаар шороо босоод ээжийг чирээд нилээн хол явсан, ээж дугуйн доор нь орсон байсан. Тэгээд нөгөө машин зогсоод би орилоод байж байсан чинь манай доод хашааны Алтай эгч гарч ирсэн юм. Тэгээд ээжийг Уранбэр эгч “толгойг нь өвөр дээрээ тавиад ээжийг битгий гомдолтой гэж хэлээрэй тэхүү гуйж байна” гээд уйлаад байсан. /хх-25-26/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11915 дугаар:

1. Нямаагийн биед зүүн 4-12 дугаар хавирганы хоёрлосон зөрөөтэй хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, зүүн уушигны бүрэн бус авчийлт, няцрал, зүүн мөрний ард, зүүн ташаа, баруун бүсэлхий, зүүн ташаа, зүүн өвдөг, баруун шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-32-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 4655 дугаар:

“Шинжилгээнд ирүүлсэн цамцанд уранхай, цоорхой үүссэн байна. Цамцанд үүссэн уранхай, цоорхой нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Цамцанд автомашины дугуйн мөр үүссэн байна. Цамцан дээр гарсан автомашины дугуйн мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг автомашины дугуйгаар үүсээгүй байна. Цамцан дээр гарсан автомашины дугуйн мөр нь шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн 7-д харуулсан дугуйн хээтэй ерөнхий шинжээрээ ижил байна.” гэх дүгнэлт /хх-56-57/,  

 

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-123/, Техникийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 808 дугаартай дүгнэлт /1хх-123/, Хохирогчийн өвчний түүх /хх-35-50/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-203/, Ворлл Транс Порт ХХК-ийн тодорхойлолт /хх221/, хохирол барагдуулах хүснэгт /хх222/, хохирогчтой эвлэрсэн баталгаа /хх219/, жолоочийн үнэмлэх, бичиг баримт түр хураасан баримт /хх216/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх192/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.О-г 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн оройн 22 цаг 50 минутын орчимд Hyundai Accent маркийн 98-34 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Нямааг мөргөн зүүн 4-12 дугаар хавирганы хоёрлосон зөрөөтэй хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, зүүн уушигны бүрэн бус авчийлт, няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.О нь 2015 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн оройн 22 цаг 50 минутын орчимд Hyundai Accent маркийн 98-34 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөх үедээ явган зорчигч Б.Нямааг мөргөн зүүн 4-12 дугаар хавирганы хоёрлосон зөрөөтэй хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, зүүн уушигны бүрэн бус авчийлт, няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь дараахи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нямаагийн өгсөн “…Би цонхон дээр нь тулгаад зогсож байсан болохоор дотогш гар ороод орооцолдож чигрэгдээд “пизда минь ээ зогсоочээ” гэсэн чинь урдуураа аймаар хаазлаад би чирэгдэж үлдээд миний дээгүүр машины дугуй гараад юм ч ярьж чадахгүй болчихсон. Тэгээд би амьсгаа авч чадахгүй болчихсон.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Алтанцэцэгийн өгсөн: “...Нямаа  газар ёолчихсон хэвтэж байхад охин нь хажууд нь манай ээжийг энэ машин дайрчихсан гэчихсэн зогсож байсан....” гэх мэдүүлэг,

 Мөрдөн байцаалтад гэрч Э.Маралгоогийн өгсөн: “…Тэгээд эргээд харсан чинь машин нь хөдлөөд аймаар шороо босоод ээжийг чирээд нилээн хол явсан, ээж дугуйн доор нь орсон байсан…” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11915 тоот дүгнэлтээр Б.О-н буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нямаагийн биед зүүн 4-12 дугаар хавирганы хоёрлосон зөрөөтэй хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, зүүн уушигны бүрэн бус авчийлт, няцрал, зүүн мөрний ард, зүүн ташаа, баруун бүсэлхий, зүүн ташаа, зүүн өвдөг, баруун шагайнд зулгаралт гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 32-33/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 4655 дугаар дүгнэлт /хх-56-57/, Техникийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 808 дугаартай дүгнэлт /1хх-123/, Б.Он-н хүсэлт /хх-ийн 220/, Эвлэрлийн баталгаа /хх219/, хохирол барагдуулах хүснэгт /хх222/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.О-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруусан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч эмчилгээний зардалд 4.339.843 төгрөг нэхэмжилсэн боловч 3.110.799 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч хохирогчтой 5.000.000 төгрөгийн хохирол төлөхөөр баталгаа гаргаж эвлэрсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.О-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгч Б.О- эрүүгийн ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч Б.О-д  прокурорын саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.