| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03481/и |
| Дугаар | 184/ШШ2024/02047 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2024/02047
2024 04 17 184/ШШ2024/02047
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 5-р хороо, тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, дүүрэг 5-р хороо, гудамж тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох
2,123,618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.04.17-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Р.******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,123,618 төгрөгийг 2024.04.30-ны өдөр 123,618 төгрөг, 2024.05.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,123,618 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,123,618 төгрөгийг 2024.04.30-ны өдөр 123,618 төгрөг, 2024.05.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,123,618 төгрөгийг 2024.04.30-ны өдөр 123,618 төгрөг, 2024.05.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 500,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24,465 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Р.*******гаас 24,465 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН