Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2024/02108

 

2024 04 19 184/ШШ2024/02108

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн хүсэлттэй

 

******* ******* овогт *******ийн ******* /*******/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийг төлөөлж цагдаагийн дэслэгч Ц.*******, гуравдагч этгээд Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иргэн Д.******* нь дүүргийн 24-р хороо гудамж тоотод оршин суудаг ба гудамж талбай олон нийтийн газарт байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг, ахуйн хүрээнд архиддаг. Архидан согтуурсантай нь холбоотой дуудлага мэдээлэл нь 2024 он гарснаас хойш 52 удаагийн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг бөгөөд байнгын архидан согтуурдаг байдлаас болоод өөртөө болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдалд байна. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 зүйлийн 4.1.2, 4.1.4, 8.1 дэх хэсэгт зааснаар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

  2. Гуравдагч этгээд Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2016 онд архи ууж эхэлсэн. Энэ өвөл архи их уусан. Би зун ажил хийдэг, байшин, барилга барьдаг. Миний бие хамтран амьдрагчтайгаа цуг архи уудаг. Архи уухаараа цагдаад дуудлага өгдөг. Би архи уухаараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй. Ээж маань нэг хашаанд цуг амьдардаг ба өндөр настай, хэвтэрт байдаг. Ээжийгээ харж ханддаг тул эмчилгээнд явмааргүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт: Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн хуудас, Г.******* хүсэлт, дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, цагдаагийн дэслэгч Ц.*******ы тайлбар, захиргааны зөрчлийн бүртгэл, мэдээлэл, дүүргийн 24-р хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Д.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Д.******* нь согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон нь дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2024.04.16-ны өдрийн дүгнэлт, мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын ирүүлсэн хүсэлт, тайлбар, дүүргийн 24 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гуравдагч этгээдийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

3. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн онош, дүгнэлтээр Д.*******ыг архинд донтох эмгэгтэй болохыг тогтоожээ.

4. Иймд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Д.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт *******ийн ******* /*******/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН