Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2026 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2026/ШЦТ/83

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б, 

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Ө************ холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

шүүгдэгч Ж.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Е холбогдох эрүүгийн 2513000000330 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т**** жолжахсы овогт Ж****** Е*****, 1967 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгт нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар [********].

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Е нь Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгт нярваар ажиллахдаа тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Г, нягтлан бодогч Ж.М нар нь цэцэрлэгт номын фонд /тавиур/ худалдаж аваагүй болохыг мэдсээр байж 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “А****** албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”-д номын шүүгээ байсан мэтээр үйлдэж, уг баримтыг хууль сахиулагчид гаргаж өгснөөр нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Г** буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан мэдүүлэг, дүгнэлт.

1.Шүүгдэгч Ж.Е мэдүүлэхдээ: “...хуучин нягтлан М******* нь өөртөө 2022 оны 4 дүгээр сард номын шкаф авна гээд захиалга өгсөн. З******** үнэ нь 450,000 төгрөг юм байна. Э***** захиалга өгч, мөнгийг нь шилжүүлсний дараа хийж өгнө гэж байна гэсэн. Та надад падаан бичиж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд надаас падаан бичүүлээд авсан байгаа. Дараа нь шкафыг яагаад авч ирэхгүй байна гээд хэд хэдэн удаа хэлсэн. Т****** захиалга өгсөн хүн [ХОТ] хот руу ажлаар явсан байна. И****** нь авч өгнө гэсэн. Г*** нь ч бас хэд хэдэн удаа очсон. Ш*** ирсэн нягтлан 2023 оны 9 дүгээр сард 450,000 төгрөгийн шкаф байгаа юм байна. А******** тэмцэх газар шалгаж байна. Энэ шкаф хаана байгаа юм бэ гэсэн. Т******* нь М******** байгаа. Т***** одоо хүртэл авч ирж өгөөгүй гэсэн. Би түүнд хэд хэдэн удаа хэлсэн. Ш***** ирсэн нягтлан нь хуучин нягтлан М******** залга гэхээр нь түүнд залгасан. Тэгээд утсаа аваагүй тул гэрт нь очсон. Г*** нь очиход тэрээр байсан. М******** А******** тэмцэх газраас шкафыг шалгаж байна. Ш*** хаана байгаа юм бэ гэсэн. З** дээр, мужааны цех дээр байгаа. Н***** дагаж очоорой, авч өгнө гэсэн. Тэгээд мужааны цехэд байсан тавиурыг энэ байгаа гээд авч өгсөн. Уг тавиурыг аваад цэцэрлэгийн хуучин байр дээр аваачиж тавьсан. Тэгээд 13 цагийн үед шкафыг авсан, хуучин байран дээр байгаа гэсэн.

Тэгээд шинэ ирсэн нягтлан болон авлигатай тэмцэх газрын хүнийг дагуулж очиж, тавиурыг үзүүлж, дөнгөж сая надад авч ирж өгсөн гэсэн. Би ямар нэгэн хуурамч зүйл бичээгүй. 2023 оны 9 дүгээр сард надад авч өгсөн. Би М******** хэд хэдэн удаа хэлж байсан.” гэв.

2. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар [****] сумын 11 дүгээр цэцэрлэгийн нярав ажилтай Ж.Е нь Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр 2022 оны 2 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сар хүртэл ажилласан Г******* тус цэцэрлэгийн төсвийн мөнгөөр тавиулах эд зүйл хийж өөртөө авсан байж болшгүй гэх хэргийн мөрдөх шалгах ажиллагаа явагдаж байх явцад 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын цэцэрлэгийн нярав ажилтай шүүгдэгч Ж.Е нь 450,000 төгрөгөөр хийсэн эд зүйл болох номын тавиур хуучин цэцэрлэгийн байранд байгаа гэж хэлсний дагуу шүүгдэгчийн хэлсэн эд зүйл байгаа эсэхийг тогтоох зорилгоор үзлэг хийх явцад шүүгдэгч энэ тавиурыг өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр саяхан авч ирсэн. Энэ тавиурыг М******* мужааны цех бүхий хашаатай айлаас очиж надад авч өгсний дагуу нягтлан бодогчоор ажиллаж байсан М********** эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлд шкаф нэг ширхэг, 450,000 төгрөг, 2023 гэсэн бүртгэлийг ашиглалтын бүртгэлд бүртгэлд тэр өдрөө хөтөлж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж уг баримтыг хууль сахиулагчид өгсөн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь 2022 онд 450,000 төгрөгөөр номын фонд худалдаж аваагүй болохыг мэдсээр байж Г*******, М******* нарын дээрх үйлдлийг нуун далдлах зорилгоор ажилтан албан хаагчдын эд хөрөнгийн дээрх үйлдлийг нуун ажилтан албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуурамчаар үйлдэж уг баримтыг хууль сахиулагчид өгсөн болон тогтоогддог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг Г*******, М******* нарын шахалт дарамтаар үйлдээгүй. С********* хуурамч баримт үйлдэхэд хэн нэгнээс шан харамж аваагүй болох нь тогтоогдож байгаа. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хийж шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадах мэдээллийг өөртөө агуулсан хэрэг маргааны үйл баримтыг сэргээн тогтоохдоо шүүхийн зүгээс үнэлж, шинжлэн судалсан баримт мэдээллийг ойлгоно. М*******, Г******* нарт холбогдох хэрэг тусдаа шийдвэрлэгдээд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байгаа. Тухайн хэрэгт М*******, Г******* нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө завшсан асуудал яригддаг. Энэ яригдаж байгаа асуудал нь юу вэ гэхээр 450,000 төгрөгийн үнэлгээтэй шкаф буюу тавиурын асуудал гарч ирж байгаа. Ү** дээр болохоор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, тухайн номын тавиур бодит байдал дээр байсан уу, байгаагүй юу, эсхүл тухайн номын тавиурын мөнгийг хувьдаа завшсан уу, бусдад давуу байдал бий болгосон уу, болоогүй юу гэдэгт энэ эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл өөрөө чухал ач холбогдолтой. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт мөн гэж үзэж байгаа.

Тухайн нотлох баримтыг шүүгдэгчийн хувьд хуурамч болохыг мэдсэн. Ө*** нь бүртгэсэн асуудал биш, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн байхад энэ бүртгэлийг хөтөлж, тухайн тавиурыг анхнаас аваагүй гэдгийг мэдсээр байж сүүлд очиж нөхөж тавьсныг болохоор энэ бүртгэлд бүртгэсэн нь өөрөө хуурамч баримт бичиг болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг хэргийн шинжийг хангаж байгаа гэж үзэж байгаа. Н***** баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж эрх бүхий этгээдэд гаргаж өгсөн идэвхтэй үйлдэл байдаг ба энэ нь үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байгаа. Иймд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх явцад хуурамч баримт бичиг гаргаж өгснөөр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дүгнэлтэд: “...миний бие өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн байр сууринаас өөр байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх буюу устгах гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл, холбогдол агуулгагүй байна. Гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр дараах байр сууринаас өөрийнхөө дүгнэлтийг гаргамаар байна.

Шүүгдэгч Ж.Е нь тус аймгийн [****] сумын 11 дүгээр цэцэрлэг дээр эд хариуцагчийн албан тушаалд 2008 оноос эхлэн өдийг хүртэл ажиллаж байсан. Тухайн цэцэрлэгийн хүүхдийн байгууллагын цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан М******* гэх хүн 2022 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр А***** компанийн дансанд номын фонд гэх утгаар 450,000 төгрөг шилжүүлж номын тавиурын захиалга өгсөн үйл баримт хавтаст хэрэгт нотлогдон тогтоогдсон. Н****** бодогч М******* нь тухайн цэцэрлэгийн ганц нягтлан бодогчийн хувьд ерөнхий нягтлан бодогчийн чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд энэ бол мөнгө шилжүүлэх эрх хэмжээ зөвхөн нягтлан бодогч байсан М******** хадгалагдсан байгаа. М********** холбоотой асуудлыг А******** тэмцэх газрын мөрдөгч, комиссараас эрүүгийн хэрэг нээж шалгах явцад 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр урд М********** захиалга өгсөн А***** хувьцаат компаниас тэр шилжүүлсэн 450,000 төгрөгийн үнэ ханш бүхий номын тавиурыг нэхэж эхэлсэн. И****** 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус цэцэрлэгийн шинээр томилогдсон нягтлан бодогч Е****** нь шүүгдэгчээс шаардаж, номын фондыг олж ир. М********** асуу, орлогод авахгүй, А******** тэмцэх газар шалгаж байгаа, учрыг ол гэхээр зэрэг шүүгдэгч нь М********** утсаар ярьж, М******* нь улмаар саяын мөнгө шилжүүлсэн А***** хувьцаат компанийн ажлын байранд дагуулан очиж, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 11 цагийн орчимд уг номын фонд буюу шкафыг нэхэмжлэгч байгууллага буюу захиалагч Ө**** сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, цэцэрлэгийн эд хариуцагч болох шүүгдэгчид хүлээлгэж өгснөөр тэрээр тус номын фонтыг 11 дүгээр цэцэрлэгийн хуучин байранд аваачиж тавьж, улмаар мөрдөгч комиссарт мэдэгдэж, тэрээр тухайн өдөр, өөрөөр хэлбэл хүлээж авсан өдөр үзлэг хийгээд эд мөрийн баримтаар баталгаажуулж нотлох баримтаар бэхжүүлсэн болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн тухайн өдөр хүлээж авангуутаа одоо ашиглалтын бүртгэлд тусгасан болон үзлэгийн тэмдэглэлээр тусгаарлагдсан ажилчин албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлд 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр буюу тухайн эд хөрөнгийг хүлээж авсан өдөр, анхан шатны бүртгэлд тусгасан болох үйл баримт нь нотлогдсон. Үүнийг нягтлан бодогч Е****** нотолсон. Өөрөөр хэлбэл 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн номын фондыг хүлээж авахаас өмнө ашиглалтын бүртгэлд байхгүй байснаа ингээд одоо бид нар үзлэг хийх явцад байгаа тэр номын фонд нь тухайн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажилтан албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн 3 дахь хуудасны 4 дүгээрт нь жагсаалтад ингээд орсон байна гээд нотлоод өгсөн. Энэ үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Ө****** яагаад тухайн өдөр хүлээж авсан эд хөрөнгийг санхүүгийн анхан шатны бүртгэлд хөтөлсний төлөө яагаад хүнийг буруутгах буруутайд тооцох ёстой байдаг билээ. Г** асуудал энд байж байна.

Өөрөөр хэлбэл Н****** бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад “анхан шатын баримтад нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, мэдээлэл үнэн зөв байх үндэслэл болно” гэж заасан. Мөн Н****** бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт “анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн ажилтан хариуцна”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээ бүртгэх санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл эд хариуцагч байсан Е***** нь тухайн эд хөрөнгийг А***** компаниас хүлээж авлаа. Х***** авангуутаа анхан шатны бүртгэлд хөтлөөд орлогод аваад 11 дүгээр цэцэрлэгийн эд хөрөнгөөр тооцож бүртгэх үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэхгүй бол харин бусад этгээдэд завших боломж олгоно. Өөрөөр хэлбэл бүртгэлгүй эд зүйлийг хэн ч авч явж болно шүү дээ. М**** иргэн авч явна уу, энд хэн нь авч явна. Н***** бүртгүүлж авсан гэдэг асуудал бол 11 дүгээр цэцэрлэг бол өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлчихсэн 450,000 төгрөгийн оронд авбал зохих юмаа авлаа шүү гээд одоо бүртгэлд тусгаад баталгаажуулж байгаа. Энэ бол Н****** бодох бүртгэлийн тухай хуульд нийцэж байгаа асуудал юм. И**** хууль ёсоор хийсэн ажлыг өнөөдөр гэмт хэрэгтэн болгоод байх нь бас зохисгүй. З******* байтугай одоо хэлмэгдэл юм. Хэрвээ энэ хүн бүртгэлд аваагүй бол чи яагаад авсан юмаа ингээд хүлээж авсан мөртлөө А***** компаниас энэ хөрөнгийг хүлээж авсан атлаа яагаад бүртгэлд тусгаагүй юм. Чи өөрөө завших гэж байна уу. З**** аваачаад худалдах гэж байна уу гээд ийм хардлага төрнө шүү дээ. Ийм учраас тэр өдөр бүртгэлд авсны төлөө хэрвээ энэ хүн хүлээж авахаас өмнө 2022 онд мөнгө шилжүүлсэн үед энэ ашиглалтын бүртгэлд хөтлөөд ашиглалтын бүртгэлд оруулчихсан байвал аваагүй юмыг чинь яагаад авсан мэтээр ингээд бүртгэлд тусгасан бэ гээд буруутгаж болохоор байсан.

Энэ хүн 2022 онд мөнгө шилжүүлсэн мөчид аваагүй, 2 жил хүлээсээр байгаад яг гарч ирсэн өдөр, цагт нь ингээд бүртгэлд аваад хөтөлсөн явдалд хэнийг ч буруутгах боломж байхгүй гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, энэ санхүүгийн анхан шатны бүртгэл хөтлөх Н****** бодох бүртгэлийн тухай хуулиас гадна Эд хариуцагчийн дүрэм гэж байгаа. Эд хариуцагчийн дүрмийн 2 дахь бүлэг болохоор зэрэг эд хариуцагчийн эрх үүргийг заасан байгаа. Мөн дүрмийн 8 дахь заалтад эд хариуцагч нь өмч хөрөнгийг хамгаалах, бүртгэж тооцоолох, хэмнэлттэй зарцуулах, ашиглалтад нь хяналт тавих, өөрийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, бүртгэл тооцооны ажлын анхан шатны мэдэгдэх хүнтэй, нягтлан бодох бүртгэлийн зохих мэдлэгийг заавал эзэмшсэн байгууллагын захиргаа, санхүү удирдлагын хэлтэс дор үйл ажиллагаагаа явуулна гэж чиг үүргийг тодорхойлсон. Мөн дүрмийн 16 дахь заалтаар түүнийг үүрэг болгож мөнгөн хөрөнгө, бараа материалын үнэт зүйлийг хүлээн авах, бараа материал, үнэт зүйлийг хүлээж авах, тавьж олгох, борлуулах ажлыг дагалдах баримт, хуваарь, лимит зэргийг харгалзан өөрийн биеэр заавал шалган тогтоож гүйцэтгэх ба орлого, зарлагын баримт, анхан шатын бүртгэлийг зааврын дагуу хөтөлж, баримт бичгийг, баримт бичилтийг дүрмийн шаардлагын дагуу цаг тухайд нь цэвэр нямбай, засваргүйгээр анхан шатны баримтыг үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан. И******* зэрэг эд хөрөнгийг авангуутаа бүртгэлд ав гэсэн байна шүү дээ. Б*** засваргүйгээр аваарай гэсэн байна. Шүүгдэгч энэ үүргээ биелүүлсний төлөө яагаад өнөөдөр буруутгаад байгаа юм. Ийм учраас энэ гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ гэж үзэж байгаа.

С****** сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн маягт, заавар батлах тухай [**] тоот тушаал байгаа. Ү**** эхний хуудсанд “Аж ахуй нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримт баримтад бичилт хийж бүрдүүлнэ. Анхан шатын баримтад түүнийг үлдсэн зөвшөөрсөн, шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг гарч баталгаажуулна. Анхан шатны баримтын бүрдэлд үнэн зөвийг эд хариуцагч хариуцна гэсэн. Үүнд анхан шатны бүртгэлийн 40 төрлийн маягт байгаа. Ү**** 10 дахь маягт дээр бидний өнөөдөр эд мөрийн баримтаар тооцоод хуурамч нотлох баримтаар тооцоод байгаа ажилчин, албан хаагчдад хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг тусгасан. А****** албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, өөрөө нягтлан бодох бүртгэлийн БМ10 гэсэн маягтаар хөтлөгдөх л учиртай юм байна. Энэ маягтыг яаж хөтлөх вэ гэдэг асуудлыг сайдын тушаалаар баталсан журмаар аж ахуйн нэгж байгууллагын ажилчин, албан хаагчдын албан хэрэгцээнд эзэмшиж байгаа эд хөрөнгийг сандал ширээ, тухайн өрөөнд нь байгаа эд хөрөнгийг нэр төрлөөр нь ангилан бүртгэлийг тооллогын комисс 3 хувь үйлдэж, нэг хувийг санхүүгийн албанд, 2 дугаар хувийг аж ахуйн эрхлэгч, няравт, үлдэх хувийг эд хариуцагчид хадгална гэсэн. А****** албан хаагчдын хэрэгцээнд ашиглаж байгаа эд хөрөнгийн бэлэн байгаа үлдэгдлийг мөн адилхан биечлэн тоолоод тооллого явуулж, тооллого явуулсан цаг хугацааг бичээд тооллогын бүртгэлд гарын үсэг зурна. Ийм учраас бидний хуурамч баримт бичиг үйлдчихлээ гээд байгаа ажилтан албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл гэдэг чинь өөрөө нягтлан бодох бүртгэлийн тэр маягтаар хөтлөгдсөн. Энэ маягтын дагуу тэр хүлээж авсан өдөр М********** ашиглаж байсан эд хөрөнгийн доод талд нь 4 дүгээрт нь нөхөөд шкаф, 450,000 төгрөг, 2023 он гэсэн.  2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр авлаа шүү дээ. Тэгээд тэр оныг бичсэн байна шүү дээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 2023 оны оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан өдөр мөрдөгч үзлэг хийсэн тэр өдөр бол бүртгэлд ингээд тусгасан анхан шатны баримт үйлдсэн болох нь нягтлан Е******** бодит байдлыг хэлсэн удаа дараагийн мэдүүлгийг ашигтай үзэхээр байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгчийн үйлдэл холбогдол хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргаж байна, яагаад гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь өөрөө хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын тухай юм. 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шкафыг хүлээж аваад хөтөлсөн санхүүгийн анхан шатны баримт бичиг нь 2021, 2022 онуудад үйлдсэн М********** гэмт үйлдлийн нотлох баримт байж чадах уу, М******** эрүүгийн хэрэг нээгээд шалгах явцад үйлдэгдсэн баримт бичиг байгаа. Энэ яагаад М********** өмнө нь идэж ашигласан, завшсан, бусдад давуу байдал бий болгосон М*******, Г******* нарын үйлдэл холбогдлын үйл баримт болох юм бэ. Энэ нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. М*******, Г******* нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг харах ёстой. Уг шийтгэх тогтоолыг хэрэгт авах хэрэгтэй. Т** дотор шүүгдэгчийн холбогдож байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ашиглалтын бүртгэл дээр тусгагдсан 450,000 төгрөгийн шкаф гэдэг баримт бичиг М*******, Г******* нарын гэм бурууг нотолсон нотлох баримтаар үнэлэгдсэн үү гэдэг асуудал байгаа. Хэрвээ үнэлэгдээгүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримт гэдэгт хамаарахгүй. Я***** гэвэл энэ бол тэдний үйлдэл холбогдлоос аль хэдийн жилийн дараа буюу тэдэнд мөрдөн шалгах ажиллагаа эхэлчхээд байхад нь бичигдсэн зүйл. Ийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн диспозиц заалтад заасан хэсэгт хэрэг хянан шалгах ажиллагааны ач холбогдол бүхий нотлох баримт гээд нэр томьёонд хамаарахгүй.

Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд нотлох баримтын тухай тодорхойлолт байж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Энэ үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцох гэж байгаа ажилчин албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл нь өөрөө М*******, Г******* нарын үйлдсэн гэмт хэргийн нотлох баримт мөн үү гэдэг асуудал хамгийн чухал асуудал болох юм. Ийм учраас энэ бол миний үзэж байгаагаар 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үйлдэгдсэн учраас гэм буруу нь тогтоогдсон М******* болон Г******* нарын үйлдсэн гэмт хэргийн нотлох баримтын шинжийг ашиглалтын бүртгэл хангахгүй байгаа учраас өнөөдөр Ж.Е үйлдэл холбогдолд тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэсэн байр сууринаас хандаж байгаа. Энэ нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол байгаа.

Улсын дээд шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолд нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжид хэрэг хянан шалгах ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг хамааруулна гэсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэж байгаа. Т***** шүүгдэгч Ж.Е холбоотой 2 хавтаст хэрэг дотор хуурамч нотлох баримт гэж тооцож байгаа ашиглалтын бүртгэлийг аливаа нэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, тэрүүгээр үнэлэгдсэн эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байхад өнөөдөр иймэрхүү өрөөсгөл дүгнэлт хийх нь зүйд нийцэхгүй юм. Тухайлбал, шүүгдэгчид холбогдуулан гаргасан яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн М*******, Г******* нарын гэмт үйлдэл 2022 онд 11 дүгээр цэцэрлэгийн тоот дугаартай данснаас хэд хэдэн удаагийн үйлдлээр бэлэн мөнгө шилжүүлэн ашигласан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг байх тул 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ажилчин, албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл, баримт сэлт нь тэдний гэмт хэргийн үйлдэлд ямар ч хамааралгүй. Т***** гэмт үйлдэл бүрдэл төгс болсны дараа гэмт хэрэг үйлдэж дууссаны дараа үйлдэгдсэн учраас М*******, Г******* нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл болоогүй гэдэгт гүнээ итгэж байна. Ийм учраас шүүгдэгч Ж.Е холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өнөөдрийн шүүх хуралдаанаас цагаатгаж өгөхийг хүсэж байна.” гэв.

4. Эрүүгийн 2513000000330 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч А.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/, гэрч А.Е мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч Х.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/, мөрдөгчөөс эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 68-73 дахь тал/, Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгийн нярав ажилтай Ж.М хэрэглэж байсан эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл бүхий эд мөрийн баримт /1 дэх хавтаст хэргийн 76-84 дэх тал/, Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгийн үндсэн хөрөнгийн бүртгэл /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/, яллагдагч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал/, шинжээч Х******** үнэлгээний “А*** билгүүн” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 924/10973 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал/ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

5. П********** шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Е холбогдсон хэрэгт гэм буруу буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

6. Г** буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Е “Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгт нярваар ажиллахдаа тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Г, нягтлан бодогч Ж.М нар нь цэцэрлэгт номын фонд /тавиур/ худалдаж аваагүй болохыг мэдсээр байж 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “А****** албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”-д номын шүүгээ байсан мэтээр үйлдэж, уг баримтыг хууль сахиулагчид гаргаж өгснөөр нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэж яллаж, яллах талын нотлох баримтуудаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр түр ажиллаж байсан Х.Г, тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М, цэцэрлэгийн нярваар ажиллаж байгаа Ж.Е нарыг танихгүй. Т******* төрөл садан, найз нөхөд, худ ургийн холбоо байхгүй. [****] сумын 11 дүгээр цэцэрлэг нь төрийн байгууллага юм. Т** утгаараа санхүүжилтийг улсын төсвөөс тодорхой санхүүжилдэг. Би хэргийн материалтай танилцаагүй учраас нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ танам байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулаад Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр түр ажиллаж байсан Х.Г, тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М нар нь бүрэн эрх, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цэцэрлэгийн төсөвт нийтдээ 1,264,800 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзэж байгаа бол би энэ хохирлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд гэм буруутай хүмүүсээс гаргуулан авч, [****] сумын 11 дүгээр цэцэрлэгийн нэмэлт санхүүжилтийн дансанд эсхүл шүүхээс хаана уг мөнгийг төвлөрүүл гэсний дагуу шаардаж авч, төрийн байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх арга хэмжээ авна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч А.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр би цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилогдоод 20 орчим хонож байна. Т****** өмнө ажлаа авах гэсэн боловч хуучин нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М нь жуулчин аваад С****** аймаг явсан байсан тул ажлаа авч чадаагүй байсан. С********* баримтуудыг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр авсан. А*** авч байхад тооллого хийсэн баримтыг харж байхад 2019 онд хийсэн байсан түүнээс хойш хийгдсэн баримт байхгүй байна. Ц******** 2022 онд 4,9 сая төгрөгөөр тавилга хийлгэсэн талаарх гүйлгээ хийгдээгүй байна. Харин “А*** А**” ХХК руу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 417,000 төгрөгийг материалын үнэ, мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 83,000 төгрөгийг цахилгаан кабелийн үнэ утгаар хийсэн байна. М**** цэцэрлэг зарлагын 10021315211, [**] тоот 2 данстай ба уг данснуудыг үзэхэд дээрх 2 гүйлгээ гарч ирж байна. Ө** ямар нэгэн байдлаар тавилга хийлгэсэн болон материал авсан талаарх гүйлгээ хийгдээгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/, гэрч А.Е мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...манай [****] сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид болон цэцэрлэгийн эд хөрөнгөд 2022 онд шинээр хийгдсэн 2,3 сая төгрөгийн үнэ бүхий оффисын шкаф 1 ширхэг, 1,8 сая төгрөгийн үнэ бүхий 3 хаалгатай хувцасны шкаф 1 ширхэг, 800,000 төгрөгийн үнэ бүхий гутлын шкаф 1 ширхэг, нийт 4,9 сая төгрөгийн үнэ бүхий 3 шкафыг “А***-А**” ХХК-аар хийлгэж, ****** компани руу мөнгийг хийж, шкафуудыг эд хөрөнгөөр бүртгэсэн удаа байхгүй байна. Т*** асуусан тавилгуудыг манай цэцэрлэг 2022 онд “А*** А**” ХХК-аар хийлгэсэн талаарх баримт үндсэн хөрөнгийн бүртгэл болон байгууллагын 2022 оны зарлагын баримт дээр гарч ирэхгүй байна. Харин 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр “Ай А***” ХХК руу 450,000 төгрөгийг номын фонт гэх утгаар шилжүүлсэн байна. Би энэ талаарх баримтыг зарлагын баримт болон байгууллагын тавилга эд хогшил, бусад үндсэн хөрөнгийн бүртгэл дээрээс харж мэдлээ. 2022 оны хагас, бүтэн жилийн тооллогын баримтаас энэ хөрөнгийн талаарх мэдээлэл гарч ирээгүй. Т******* “Ай-А***” ХХК-аар хийлгүүлсэн эд зүйлсийг цахим сан дээр байгууллагын хөрөнгөд 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ашиглах хугацаа нь 5 жилээр, 450,000 төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгэсэн байна. Энэ бүртгэлийг миний бие цахим санд хийгээгүй. Учир нь, би энэ байгууллагад 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажилд орсноор тушаал гарсан. ...би “Ай-А***” ХХК руу шилжүүлсэн 450,000 төгрөгөөр хийлгэсэн номын фонд хаана байгаа талаар нярав Ж.Е асуухад тэр эхлээд “энэ талаар мэдэхгүй” гэж хэлсэн. Т******* ** ***** ********** ******* *** компани руу 450,000 төгрөг шилжүүлсэн байна. Х***** авсан номын фонд нь хаана, хэнд байгаа бэ, А******** тэмцэх газраас энэ талаар шаардаж байна гэж хэлэхэд тэр надад “энэ компаниас авах ёстой номын тавиурыг манай нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М нь одоо хүртэл өгөхгүй байгаа” гэж өнөөдөр өглөө 10-11 цагийн үед хэлсэн. Т******* нь би нярав Е****** “Ж.М тэр зүйлээ асуу, энэ номын фонд хэн дээр бүртгэлтэй байх ёстой бэ” гэж хэлсэн чинь “нягтлан дээр бүртгэлтэй байх ёстой ба тэр энэ тавилгыг өгөхгүй байгаа тул нягтлан бодогч дээр байгаа хөрөнгө дээр бичээгүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд би нярав Ж.Е “эрхлэгч, нягтлан бодогч дээр байгаа 2022 оноос хойших хөрөнгийн бүртгэлийг аваад ир” гэхэд тэр надад тооллого хийсэн бүртгэлийг үзүүлсэн, эрхлэгчээр 2022 оны хагас жилд ажиллаж байсан Х.Г хагас жилийн тооллогын баримт болон 2023 оны эрхлэгч И.А тооллогын баримт дээр байхгүй байлаа. 2022 оны жилийн эцсээр тооллого хийгээгүй байна. Н****** бодогч Ж.М ажил хүлээн авсны дараа би түүний нэрийг бичиж 2023 оны хагас жилийн тооллогыг хийж байсан. Ж.М 2022 оны хөрөнгийн тооллогын баримт байхгүй байгаа. Х**** жилийн тооллогыг нярав Ж.Е бид хоёр хийсэн ба ямар нэгэн тооллого хийх эрхлэгчийн тушаалгүйгээр өөрийн санаачлагчаар хийсэн. Т******* хийсэн талаарх тэмдэглэлийг цаасан дээр ноороглож бичээд Ж.Е өгөөд энэ эд хөрөнгүүдийг тус тусад нь бичээд аваад ирээрэй гээд явуулсан ба тэр цэцэрлэгийн нэг багшаар нь бичүүллээ гээд аваад ирсэн. Яг хэнээр бичүүлснийг нь мэдэхгүй байна. Би Ж.М нэр дээр байгаа эд хөрөнгийг нэг бүрчлэн харж тоолсон. Би юу хэлэх гээд байгаа бэ гэвэл өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад Ж.Е нь нягтлан бодогчийн эд хөрөнгийг бүртгэсэн талаарх гар бичмэлтэй, цэнхэр өнгийн балаар бичсэн, эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг надад харуулсан. Тухайн үед харж байхад танд хэлсэн 450,000 төгрөгийн үнэтэй номын фонд байхгүй байсан. Би ажил авсны дараа эд хөрөнгийг нэг бүрчлэн бүртгэж байхад энэ номын фонд нягтлан бодогч дээр байхгүй байсан. Ж.Е нь хуучин нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М рүү миний хажууд залгасан боловч тэр утсаа аваагүй, тэгэхээр нь би гэрт нь очоод энэ номын фондын талаар А******** тэмцэх газраас асууж байна гээд энэ тавилга хаана байгааг асуугаарай гээд хэлээд явуулсан ба 12 цагийн үед Ж.Е уулзсан. Т****** уулзахын өмнө та надтай утсаар яриад нягтлан бодогчийн бүртгэлийг аваад ир гэж хэлсэн тул Ж.Е дуудаж нягтлан бодогчийн эд хөрөнгө бүртгэсэн бүртгэлийг танд өгөх гэж байгаа талаараа хэлээд авсан. Т****** тэр надад юу ч хэлэхгүйгээр өгөөд явсан. Харин та нягтлан бодогчийн эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийн 3 дахь хуудас дээр 4 дугаарт Ш***/, сайн/, ш/, 1/, 450,000/, 450,000/, 2023 онд/ гэсэн бүртгэлийг хэн бүртгэсэн талаар асууж, бүртгэлийн хуудсыг харуулах үед л өнөөдөр шинээр нэмж бичсэнийг харсан. Ж.Е энэ бүртгэлийг надад үзүүлчхээд аваад Ж.М гэр лүү явах хугацаанд л шинээр бичсэн байх гэж бодож байна. Мөн сая та, нярав бид гурав манай цэцэрлэгийн хуучин байранд очиж тэр номын тавиурыг харлаа. Б****** дээр бичихдээ шкаф гэж бичсэн байна, сая харахад номын тавиур гэж харагдаж байна. Т*** надад үзүүлж байгаа нябо Ж.М гэж нэр бичигдсэн “А******, алба хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл” нэртэй бүртгэлийн 3 дугаар хуудасны 4 дугаарт Ш***/, сайн/, ш/, 1/, 450,000/, 450,000/, 2023 онд/ гэсэн бүртгэлийг би бичээгүй. Энэ бүртгэлийг нярав Ж.Е нь надад өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн үед үзүүлж байхад энэ бүртгэл бичигдээгүй байсан. Мөн би энэ ажлыг аваад 2023 оны 6 дугаар сард бүртгэж байхад энэ номын тавиур байгаагүй. Т** үед Ж.Е нь надад Ж.М энэ тавиур байгаа, бүртгэгдээгүй гэж юу ч хэлээгүй. Т** энэ тооллогын баримтыг надад харуулчхаад Ж.М гэр лүү явах хооронд та надаас нягтлан бодогчийн тооллогын баримт гэж асуух үед би түүнээс энэ баримтыг авна гэж ярьсан. Т** үед л бичигдсэн байх гэж бодож байна. М***** энэ баримтыг Ж.Е авч явж байсан, тэр хариуцдаг тул өөрөө бичсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч Х.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би “Ай-А***” ХХК-ний захирал А********* Е********** танина. Т** миний хүү юм. Би “Ай-А***” ХХК-ний захирал байсан Ж******** М******* танина. Т** миний төрсөн дүү Х.Б эхнэр юм. [****] сумын иргэн Ж.М танина. Т** миний бэр Ж.М төрсөн ах юм. Т****** нягтлан бодогч ажилтай цэцэрлэгт ажилладаг гэж сонсож байснаас биш яг тэр цэцэрлэгийн нягтлан бодогч гэж мэдэхгүй. ****** компани нь миний хүү А.Е нэр дээр байдаг юм. Гэхдээ миний хүү А.Е нь энэ компанийн үйл ажиллагааг нэг өдөр ч явуулж байгаагүй. Харин миний бие уг компанийн үйл ажиллагааг нь явуулдаг юм. Би “Ай-А***” ХХК-ний [**] тоот дансыг компанийн үйл ажиллагаанд ашигладаг юм. “Ай-А***” ХХК нь миний хүү А.* *** **** ****** ******* **** ** компани нь таны асууж байгаа [****] сумын 11 дүгээр цэцэрлэгт нүүрс, мод, номын тавиур нийлүүлсэн удаа байхгүй. Т*** хэлээд байгаа [****] сумын 11 дүгээр цэцэрлэгээс шилжиж орж ирсэн мөнгийг хэн нэгэнд шилжүүлэн өгсөн удаа байхгүй. ****** * ***** компани [****] сумын 11 дүгээр  цэцэрлэгт бараа материал нийлүүлж байгаагүй. Тухайн цэцэрлэг хаана байдаг, эрхлэгч нь хэн байдгийг мэдэхгүй. Т*** асуугаад байгаа мөнгө манай “Ай-А***” ХХК-ний дансанд орж ирээд харин буцаад Ж.М болон миний танихгүй А.Д гэх хүний данс руу орсон байгаа учрыг тэд мэдэх байх гэж бодож байна. Н***** Ж.М уулзаж дээрх мөнгийг компанийн данс руу орохоор шилжүүлээд өг гэж хэлсэн удаа байхгүй. Би түүнтэй уулзаад байдаггүй ба түүнийг худ гэдгээр нь мэднэ. [****] сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр түр ажиллаж байсан Х.Г, нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М бид нарын хооронд өр төлбөрийн асуудал байхгүй. Би “Ай-А***” ХХК-ний дансанд орсон дээрх мөнгийг тэдэнд өр төлбөрт өгсөн удаа байхгүй. Уг мөнгийг манай компанийн данснаас яаж авсныг мэдэхгүй байна. Тухайн компанийн урьд нь өөр хүний нэр дээр байхдаа данс нь интернэт банканд холбогдсон байж ч болзошгүй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай цэцэрлэгийн хуучин байрны нэг ангид тавиурын зориулалттай нэг эд зүйл байгаа. Уг эд зүйлийг тухайн ангиас гаргаж болохгүй гэж нярав хэлж байсан. Т***** хэлэхдээ энэ тавиурыг танай байгууллагаас шалгаж байгаа гэх утгатай зүйлийг хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/, мөрдөгчөөс эд зүйлд үзлэг хийсэн “...шалгах ажиллагааны хүрээнд [****] сумын 11 дүгээр цэцэрлэгийн нярав Ж.Е хуучин ашиглагдаж байсан байранд Ж.М нэр дээрх бүртгэлтэй номын тавиур байгаа гэх тус цэцэрлэгт очиход цэцэрлэг нь гаднаасаа цоожтой үйл ажиллагаа явагдахгүй байдалтай байлаа. Ц********** нярваар онгойлгож ороход Х****** бүлгийн анги руу орсон ба тухайн анги нь цоожгүй байсан анги дотор шороо тоостой, эмх цэгцгүй байв. Тус ангийн хаалгаар ороод баруун гар талд шалан дээр 3 ширхэг тавцантай цагаан өнгийн хатангаар хийсэн материалтай, доороо 4 тавцантай улаан өнгийн хавтангаар хийгдсэн материалтай номын тавиур бүхий зүйл байв. Уг номын тавиур бүхий эд зүйлд үл ялиг тоосонцор үүссэн байх ба ангийн шал, хана, цонхны тавцан хэсэгт үүссэн шороо бүхий тоосонцроос бага байв. Уг номын тавиурын доод хэсгийн шалыг харахад шороотой байсан ба тавцанг хэмжээтэй тоосжилт үүсээгүй байв. Ү***** байлцсанаар оролцсон нярав Ж.Е нь “энэ тавиурыг өнөөдөр буюу 2023 оны 9 дүгээр 19-ний өдөр саяхан авч ирсэн. Энэ тавиурыг Ж.М мужааны цех бүхий хашаатай айлаас очиж надад авч өгсөн. Тэгээд би энэ ангид тавьсан” гэж хэлэв. Ү***** байлцсан нягтлан бодогч А.Е асуухад “энэ тавиурыг анх удаа харж байна, бүртгэл дээр энэ тавиур байхгүй” гэж хэлэв. Т***** байгаа эсэхийг нягтлан бодогчоор ажиллаж байсан Ж.М эд хөрөнгийн ашиглалтын бүртгэлийг харахад уг бүртгэлийн 3 дугаар хуудасны 4 дүгээр бүртгэл дээр шкаф/, сайн/, ш/, 1/450,000/, 2023 он гэсэн бүртгэлийн бүртгэл дээрх балаас хар хөх өнгийн балаар бичсэн байв. Тухайн бүртгэлийг ямар шалтгааны улмаас хэзээ бичсэн талаар асуухад Ж.Е нь “өнөөдөр би шинээр хөтөлсөн” гэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 68-73 дахь тал/, Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгийн нярав ажилтай Ж.М хэрэглэж байсан эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл бүхий эд мөрийн баримт /1 дэх хавтаст хэргийн 76-84 дэх тал/, Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгийн үндсэн хөрөнгийн бүртгэл /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/, яллагдагч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би нягтлан бодогч Ж.М гэж нэр бичигдсэн “А******, албан хаагчийн хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл” нэртэй бүртгэлийн 3 дугаар хуудсанд ... бичигдсэн бүртгэлийг би 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гараар бичсэн. Уг бичиглэл минийх мөн. Тухайн өдөр уг тавиурыг Ж.М нь надад өгсөн ба тэр уг тавиурыг өгөхгүй байж байгаад тэр өдөр танай А******** тэмцэх газраас шалгаж байгааг мэдээд надад өгсөн. Тухайн номын тавиурыг сандарч байгаад шкаф гээд биччихсэн. Б**** болсон шалтгаан нь байгууллын төсвөөс мөнгө гарч уг номын тавиурыг авч байгаа тул бүртгэл дээр нөхөж бичсэн юм. И**** бичсэний хариуд хэн нэгнээс шан харамж аваагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132-133 дахь тал/, шинжээч Х******** үнэлгээний “А*** билгүүн” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 924/10973 дугаартай “номын тавиурыг 391,000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал/-ийг тус тус дурдсан байна.

7. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай “З**** яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор “яллагдагч Х.Г, Ж.М нарт холбогдох 2313002200317 дугаартай хэргээс яллагдагч Ж.Е холбогдох хэргийг тусгаарлаж, яллагдагч Ж.Е холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын 2513000000330 дугаар авч, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг”-т хүргүүлжээ.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, 4. “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ.”, 6. “Н***** баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.”, 7. “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.”, 13. “Шүүх… тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ.”, 16.6 дугаар зүйлийн 1. “Х****** этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.”, 3. “Б***** нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.”, 16.14 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.”, 2. “Н***** баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ.”, 3. “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ тэдгээрийг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах арга хэмжээг авна.”, 28.1 дүгээр зүйлийн 1. “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэж, түүнд тухайн ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь зүйлийг бичиж тусгана: 1.1.ажиллагааг явуулсан, тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтны нэр, албан тушаал; 1.2.ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, үргэлжилсэн хугацаа;…” гэж тус тус хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг зохицуулжээ.

9. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөс яллагдагч Ж.Е холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд яллах талын нотлох баримтаар шинжлэн судлуулсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч А.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/, гэрч А.Е мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/, гэрч Х.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/, гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/, мөрдөгчөөс эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 68-73 дахь тал/, Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгийн нярав ажилтай Ж.М хэрэглэж байсан эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл бүхий эд мөрийн баримт /1 дэх хавтаст хэргийн 76-84 дэх тал/, Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгийн үндсэн хөрөнгийн бүртгэл /1 дэх хавтаст хэргийн 95 дахь тал/, яллагдагч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал/, шинжээч Х******** үнэлгээний “А*** билгүүн” ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 924/10973 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал/-ийг эрүүгийн ямар дугаартай хэргээс хуулбарлаж авсан тухай мөрдөгчөөс тэмдэглэл үйлдээгүй байна.

10. Д*** дурдсан хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчигдсөн тул шүүхээс шүүгдэгч Ж.Е Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгт нярваар ажиллахдаа тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Г, нягтлан бодогч Ж.М нар нь цэцэрлэгт номын фонд /тавиур/ худалдаж аваагүй болохыг мэдсээр байж 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “А****** албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”-д номын шүүгээ байсан мэтээр үйлдэж, уг баримтыг хууль сахиулагчид гаргаж өгч, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үзэж, түүний гэм буруутай эсэхийг нотлох баримтуудаар хүрээнд үнэлж, дүгнэх боломжгүй байна.

11. Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Н***** баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах, үнэлэх эрхгүй оролцогч нотлох баримтыг хуурамчаар үйлдэх болон түүнийг хууль сахиулагчид гаргаж өгөхийг ойлгох ба хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж юм.

12. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ж.Е Баян-Өлгий аймгийн [****] сумын Х******* 11 дүгээр цэцэрлэгт нярваар ажиллахдаа тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Г, нягтлан бодогч Ж.М нар нь цэцэрлэгт номын фонд /тавиур/ худалдаж аваагүй болохыг мэдсээр байж 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “А****** албан хаагчдын эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”-д номын шүүгээ байсан мэтээр үйлдэж, уг баримтыг хууль сахиулагчид гаргаж өгсөн нь холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр нь шүүгдэгч Ж.Е холбогдох эрүүгийн 2513000000330 дугаартай хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Ж.Е Эрүүгийн хэлийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Н***** баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

13. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч Ж.Е Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

14. Ц************ этгээд Ж.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан “А******, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”-ийг эрүүгийн 2513002200330 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

15. Шүүгдэгч Ж.Е урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Ж.Е нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т**** жолжахсы овогт Ж****** Е****** холбогдох эрүүгийн 2513000000330 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Е цагаатгасугай.

2. Ц************ этгээд Ж.Е нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан “А******, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл”-ийг эрүүгийн 2513002200330 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

4. Шүүгдэгч Ж.Е урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

5. Ц************ этгээд Ж.Е нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Ц******** тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан хүн, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ