Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 119/ШШ2023/0023

 

                 Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би “И” ХХК-ийн Орхон аймгийн ГХБХБГ, тус газрын мэргэжилтэн Г.Б, аймгийн ЗДТГ-т тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн ГХБХБГ-ын ХБ-ын мэргэжилтэн Г.Б-ийн “И” ХХК-ийн 110 болон 111 дүгээр барилгын дундах үйлчилгээний барилгын 2020 оны “Ажлын зураг”-ийг хугацаанд нь баталж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 102,680,000 /Нэг зуун хоёр сая зургаан зуун наян мянган/ төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн эвлэрлийн гэрээг баталгаажуулах хүсэлт, нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад                       

     ТОДОРХОЙЛОХ нь:

“И” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ГХБХБГ болон тус газрын хэлтсийн дарга Г.Б нарт холбогдох захиргааны хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэгч “И” ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ. 

“И” ХХК-ийн захирал Н.С, хариуцагч Орхон аймгийн ЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, Орхон аймгийн ГХБХБГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б, хариуцагч Г.Б нар Эвлэрлийн гэрээндээ: “Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ГХБХБГ болон ГХБХБГ-ын хэлтсийн дарга Г.Б нарт холбогдох захиргааны хэрэгт талууд дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Үүнд:

1. Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, түүний ТГ нь “И” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Е” төслийн хүрээнд аймгийн Засаг даргын А/194 тоот захирамжаар олгогдсон нэгж талбарын 6104101... дугаартай 4010 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон өөрчилж, Засаг даргын захирамж гаргах,

2. Хариуцагч Орхон аймгийн ГХБХБГазар нь Орхон аймгийн Засаг даргын зориулалт өөрчлөх тухай захирамжийг үндэслэн газар ашиглах гэрээ гэрчилгээг олгох,

3. Нэхэмжлэгч “И” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 102,680,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар харилцан тохиролцов.

4. Энэхүү эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх үүрэгт харшлахгүй болохыг талууд батлаж байна.

5. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг баталгаажуулан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ Эвлэрлийн гэрээний 1 хувийн хамт Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 09 сарын 01-ний өдрийн 1000 цагаас өмнө хүргүүлэхээр тохиролцов.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“И” ХХК нь Орхон аймгийн ГХБХБГ, тус газрын мэргэжилтэн Г.Б, аймгийн ЗДТГ-т тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн ГХБХБГ-ын ХБ-ын мэргэжилтэн Г.Б-ийн “И” ХХК-ийн 110 болон 111 дүгээр барилгын дундах үйлчилгээний барилгын 2020 оны “ажлын зураг”-ийг хугацаанд нь баталж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 102,680,000 /Нэг зуун хоёр сая зургаан зуун наян мянган/ төгрөг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Н.С, Орхон аймгийн ЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, Орхон аймгийн ГХБХБГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б, хариуцагч Г.Б нар нь “Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, түүний ТГ нь “И” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Е” төслийн хүрээнд Аймгийн Засаг даргын А/194 тоот захирамжаар олгогдсон нэгж талбарын 61041014... дугаартай 4010 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай газрын зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон өөрчилж, Засаг даргын захирамж гаргах,

-хариуцагч Орхон аймгийн ГХБХБГазар нь Орхон аймгийн Засаг даргын зориулалт өөрчлөх тухай захирамжийг үндэслэн газар ашиглах гэрээ гэрчилгээг олгох,

-нэхэмжлэгч “И” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 102,680,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж ирүүлжээ.  

Хариуцагч Орхон аймгийн ЗДТГ-ын дарга нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  27, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг эдэлж оролцуулахаар хуулийн мэргэжилтэн Х.О-д шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно заасан байдаг.

Иймд, нэхэмжлэгч “И” ХХК болон хариуцагч Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ГХБХБГ болон тус газрын мэргэжилтэн Г.Б нар харилцан буулт хийж, эвлэрэн хэлэлцсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК болон хариуцагч Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ГХБХБГ, хариуцагч Г.Б нарын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-г баталж, 119/2023/00014/3 дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

       ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ