| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0320/Э |
| Дугаар | 2026/ШЗ/114 |
| Огноо | 2026-02-03 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2026/ШЗ/114
Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
шүүгдэгч Ж.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ж холбогдох эрүүгийн 2513001920355 дугаар хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С****** рысхул овогт Ж****** Ж******, 2001 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн У******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн У******* сумын [**] дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн [****] сумын [**] дугаар багт түр оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай [********].
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н********* сумын Ц********* тосгоны чөлөөт бүсийн хашаанд байхдаа урьд харилцаж байсан найз охин Б.А зурагтай “Lunaria Grace” гэх фейсбүүк хаяг нээж, улмаар тухайн хаягаар “эрэгтэй хүмүүстэй цаг нь 100,000, хоног нь 300,000 төгрөгөөр уулзана” гэх мэтээр хохирогч Б.А нэрийн өмнөөс бусадтай харилцаж, түүний [********] утасны дугаарыг бусдад өгч, хохирогч Б.А нэр төрд халдаж, илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ж.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. Улсын яллагч Д.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч Ж.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үндсэн хуулийн цэцээс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Х****** хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэрэг биш болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар Ж.Ж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж байна.” гэв.
3. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А шүүгдэгч С****** рысхул овогт Ж****** Ж********* 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н********* сумын Ц********* тосгоны чөлөөт бүсийн хашаанд байхдаа урьд харилцаж байсан найз охин Б.А зурагтай “Lunaria Grace” гэх фейсбүүк хаяг нээж, улмаар тухайн хаягаар “эрэгтэй хүмүүстэй цаг нь 100,000, хоног нь 300,000 төгрөгөөр уулзана” гэх мэтээр хохирогч Б.А нэрийн өмнөөс бусадтай харилцаж, түүний [********] утасны дугаарыг бусдад өгч, хохирогч Б.А нэр төрд халдаж, илт худал мэдээллийг олон нийтэд тарааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Х**** мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
4. Монгол Улсын иргэн Ж.Б, С.Н, Э.Т, Л.Г, А.Б, Р.С, Т.С, Д.Ч, Э.Х, Э.Э, Б.А нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтээр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэж, уг дүгнэлтийн 1 дэх заалтар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Х**** нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Н******** зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ...эрх чөлөөтэй. ...”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...”, Д******** зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнэж, 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Х**** нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
5. У***** Монгол Улсын Их хурлын 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч тогтоол гаргажээ.
6. Монгол Улсын Их Х***** тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. “Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж заажээ.
7. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд 2026 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нийтэлж, 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүчин төгөлдөр болжээ.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1. “Д****** тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй: 1.1. гэмт хэргийн шинжгүй; 1.2. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан; 1.3. яллагдагч, шүүгдэгч нас барсан /нас барсан хүнийг цагаатгах, эсхүл бусад хүнд холбогдох шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас уг хэргийг сэргээж хянан шийдвэрлэх ажиллагаа үүнд хамаарахгүй/; 1.4. тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа; 1.5. тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон.”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1. “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно: 1.1.гэмт хэргийн шинжгүй; 1.2.гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан; 1.3.шүүгдэгч нас барсан; 1.4.тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа; 1.5.тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон; 1.6.шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй; 1.7.шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон; 1.8.гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон. 1.9.нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй.” гэж тус тус заасан байна.
9. Иймд шүүгдэгч Ж.Ж холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С****** рысхул овогт Ж****** Ж******* холбогдох эрүүгийн 2513001920355 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А шүүгдэгч Ж.Ж хүний сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.А нь шүүгдэгч Ж.Ж хүний сэтгэцэд учирсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжилнэ гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
11. Шүүгдэгч Ж.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С****** рысхул овогт Ж****** Ж******* холбогдох эрүүгийн 2513001920355 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А шүүгдэгч Ж.Ж хүний сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.А нь шүүгдэгч Ж.Ж хүний сэтгэцэд учирсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжилнэ гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
3. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАЛГАТ13