Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/00464

 

2024 оны 01 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/00464 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .................т байрлах, Г ХХК /РД:......-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........... тоот хаягт оршин суух М  овогт Лу-гийн Л  /РД:.........../,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............ тоот хаягт оршин суух С овогт Э-гийн Д  /РД:........../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 431.559.878,85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О , хариуцагч нарын өмгөөлөгч А.О , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Л , Э.Д нар нь 2013 оны 06 сарын 06-ны өдөр Голомт банктай дугаар ............ дугаартай Зээлийн гэрээ байгуулж 847.000.000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 12 сарын 06-ны өдөр ........... дугаарт ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, зайсан гудамж 19/12 тоот хаягт байршилтай, 428.97 м.кв, улсын бүртгэлийн Ү-..........дугаар бүхий Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Мөн 2020 оны 04 сарын 02 өдөр ...........-А тоот, 2020 оны 12 сарын 30 өдөр .........-Б тоот, 2021 оны 12 сарын 06-ны өдөр......... тоот, 2022 оны 02 сарын 23-ны өдөр .....-Г тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж 2013 оны 06 сарын 06-ны өдөр Голомт банктай Дугаар ......... дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулсан. Гэтэл зээлдэгч Л.Л  Э.Д нар нь ...... дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2023 оны 04 сарын 25-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 256 хоног хугацаа хэтрүүлж зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 342.403.560,77 төгрөг, зээлийн хүү 87.502.421,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.653.896,19 төгрөг, нийт 431.559.878,85 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буюу барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгчхэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй тус тус заажээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Л.Л, Э.Д0 нараас 431.559.878,85 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, ..........., хаягт байршилтай 427.97 м.кв, улсын бүртгэлийн Ү-00000000000 дугаар бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хууль тогтоомжийн дагуу худалдан 00000000000 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсантай холбоотой маргаан байдаггүй. Харин зээлийн тооцоолол дээр маргаж байгаа, хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан хүү болон үндсэн төлбөрийн 7 сараар хойшлуулсан баримт байдаг. Энэ хугацааны хойшлуулсан хүүг алдангид тооцсон байдаг. Хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ипотекийн гэрээ байдаг. Ипотекийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т барьцаагаар хангах үүргийн хугацаа нь барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл гэж заасан байдаг. 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний барьцааг үүргийн гүйцэтгэлээр хангуулах гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Ипотекийн гэрээ байгуулахаас хойш буюу 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд тусгагдаагүй байдаг. Ипотекийн гэрээ нь үл хөдлөх хөрөнгө болон барьцааны тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Манай тооцооллоор банканд нийт 1.тэрбум 99 сая 88.775 төгрөгийг төлсөн байна. Банкны нэхэмжилж байгаа үнийн дүнд 251.029.221 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Ипотекийн гэрээ дээр барьцаа хөрөнгөөр хангуулах гэдэг нь энэ гэрээ нь өөрөө хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.08.04-ний өдрийн 734 дугаар Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал,2023.04.26-ны өдрийн итгэмжлэл, 2013.06.06-ны өдрийн ЗГ0000000 дугаартай орон сууцны зээлийн гэрээ, 2020.04.02-ны өдрийн ЗГ0000000-А тоот орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.12.30-ны өдрийн 0000000000-Б тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, эргэн төлөлтийн график,2021.12.06-ны өдрийн 0000000000 ипотекийн гэрээ, 2023.02.23-ны өдрийн 000000000-Г тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ,2013.06.06-ны өдрийн хүү тооцооллын хүснэгт, үл хөдлөхийн гэрчилгээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г  ХХК 431.559.878,85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Л.Л, Э.Д нарт холбогдуулан шаарджээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Л.Л, Э.Д нар нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 000000000 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Л.Л, Э.Д0 нарт 847.000.000 төгрөгийг сарын 13.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, мөн 2021.12.06-ны өдөр 00000000 ипотекийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ............... тоот, хаягт байршилтай 427.97 м.кв, улсын бүртгэлийн Ү-........... дугаар бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хууль тогтоомжийн дагуу худалдан ............тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөр төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 251.029.221 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх мөнгөн төлбөр, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас 431.559.878,85 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 54.694 төгрөгөөр багасгаж, 431.505.184 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардсан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2021.12.06-ны өдрийн ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагч Л.Лхамхүү, Э.Дашдорж нараас 431.559.878,85 төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгож, хариуцагч нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол ипоткийн зүйл болох Хан-Уул дүүрэг, ............. тоот, хаягт байршилтай 427.97 м.кв, улсын бүртгэлийн Ү-....... дугаар бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.385.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Л, Э.Д нараас Л.Л, Э.Д нараас 2.385.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Л, Э.Д нараас 431.505.184 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г  ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол ипоткийн зүйл болох Хан-Уул дүүрэг, .......... тоот, хаягт байршилтай 427.97 м.кв, улсын бүртгэлийн Ү-.......... дугаар бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Г  ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.385.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Л, Э.Д  нараас 2.385.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО