| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03946/и |
| Дугаар | 184/ШШ2024/02345 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/02345
2024 04 30 184/ШШ2024/02345
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 2-р хороо, тоотод байрлах ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, дүүрэг 6-р хороо, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох
1,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.04.30-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ж.******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,230,000 төгрөгийг 2024.05.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 246,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан 1,230,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,230,000 төгрөгийг 2024.05.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 246,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,230,000 төгрөгийг 2024.05.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 246,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 246,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17,035 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.*******эс 17,035 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН