Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2024/02520

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо, Залуус гудамж хаягт байрлах Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, дүүрэг 7 дүгээр хороо, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох

 

1,670,943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.05.07-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн 1,670,943 төгрөгийг 2024.05.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 330,943 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Б.*******д холбогдуулан 1,670,943 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Сонгинохайрхан аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн 1,670,943 төгрөгийг 2024.05.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 330,943 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох 1,670,943 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,670,943 төгрөгийг 2024.05.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.06.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.07.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.08.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.09.30-ны өдөр 335,000 төгрөг, 2024.10.30-ны өдөр 330,943 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 20,842 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН