Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 404

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг, улсын яллагч Д.Уянга, хохирогч Л.Ганбат, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхсайхан, шүүгдэгч Т.Эрхэмбаяр  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Шижээ овогт Төмөр-Очирын Эрхэмбаяр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1034 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Шижээ овгийн Төмөр-Очирын Эрхэмбаяр 1985 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 36 дугаар гудамж 648 тоотод оршин суудаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг /РД: СО85080910/.

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Т.Эрхэмбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Ганбатыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эрхэмбаяр мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Ганбат мэдүүлэхдээ: “Бодит зардал 859.183 төгрөг гарсан. Энэ баримтаа гаргаад өгчихсөн байгаа. Энүүнээс 500.000 төгрөг авсан. Энэ 500.000 төгрөгийн хувьд шүүгдэгчтэй архи уусан 2 залуу байгаа, тэр 2 залуу нь тус бүр 200.000 төгрөг өгсөн. Т.Эрхэмбаяр 100.000 төгрөг өгсөн байдаг. Эрхэмбаярын зүгээс надад хандах хандлага муу. Би тухайн үед гэмтээд эмнэлэгт хэвтэхэд банкны зээлтэй байсан. Энэ хэргээс болоод төлж чадаагүй. Эмнэлэгт хэвтээд зээлээ төлж чадахгүй байсан тул хүнээс зээл авч төлж байсан учраас үүнийг бас нэхэмжилж байгаа. Нийт 3 сая төгрөг болсон. Би ажлаа хийж зээлээ төлдөг байсан. Эрхэмбаярт энэ талаар ярьж байсан. 3 сая төгрөг л нэхэмжилж байгаагаас 500.000 төгрөгийг авсан одоо 2.500.000 төгөрийг нэхэмжилж байгаа. Би эмнэлэгт хэвтэж байх үедээ цалингаа авч байсан” гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Л.Ганбатын өгсөн “...Тэгэхээр нь би буугаад харсан чинь хогоо ачуулж байсан хүмүүс манай хоёр ачигчийг “наад ачигч нар чинь архи уучихсан байна” гэхээр нь би Эрдэнэхуяг руу очсон чинь түүнээс архи үнэртэж байхаар нь би Эрдэнэхуягт хандаж “чи ажлаа хийхгүй яагаад архи уучихсан байгаа юм” гээд түүний мөр лүү нь түлхсэн чинь Эрдэнэхуяг хойшоогоо гэдийсэн чинь хажуу талаас Т.Эрхэмбаяр гарч ирээд миний баруун талаас толгойн тус газарт цохиод авсан. Би тухайн үед Т.Эрхэмбаярт цохиулчихаад нэг хэсэг ухаан балартсан ба нэг сэргэсэн чинь Эрхэмбаярыг хоёр хүн хорьж саатуулчихсан Эрхэмбаяр над руу дайрсан байдалтай байж байсан. …Би машин дотроо ороод суусан чинь нэлээн манараад, ухаан санаа маань орж гараад байсан. Сүүлдээ би арайхийж холбогдох хүмүүс рүү залгаад болсон явдлын талаар хэлээд байж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг. /хх 68-69/,

          Мөрдөн байцаалтад гэрч Ч.Буянжаргалын өгсөн: “…Би хогоо гаргаад ачуулах гээд хараад байж байтал хог ачдаг хоёр залуугийн нэг нь согтуу залуутай нийлчихээд машиныхаа наана цаагуур ороод архи хувааж уугаад байхаар нь манай гудамжны оршин суугчид тэр хог ачдаг хүмүүст “та нар ажлаа хийж байхдаа архи уудаг юм уу? Ажлаа хийцгээ, ажилдаа архитай гардаг болчихсон юм уу” гэх мэтийн зүйл яриад уг машины жолоочид нь хандаж “танай ажилчид чинь ажлаа хийхгүй архи ууцгаагаад байна” гэтэл тус машины жолооч нь гарч ирээд тэнд хог ачиж байсан намхан, сахалтай, хөгшин залуугийн цээж рүү нь нудраад авсан чинь нөгөө хажууд нь байсан өндөр залуу жолооч руугаа дайраад “чи манай ахыг зодлоо” гээд жолооч руугаа дайраад жолоочийн шанаан тус газарт нь хоёр удаа цохиж байгаа нь харагдсан. Тэгтэл нөгөө жолооч нь газарт унатал өндөр залуу нь дээрээс нь 2-оос 3-н удаа өшиглөж, дэвссэн. Тэгтэл манай тэр хавийн хүмүүс гүйж очиж тэр залууг салгаад холдуулахаар нь би гэр лүүгээ явж ороод гэрийнхээ хоёр давхраас нөгөө жолооч руу харсан чинь нөгөө хог ачдаг өндөр залуу нь жолоочоо дахиж зодоод байсан. Тэгэхээр нь би буцаж гараад жолооч дээр явж очоод “та гайгүй юу” гэсэн чинь нөгөө хогийн машины жолооч ах бие нь их тааруу болчихсон машиныхаа рүлийг дэрлээд хэвтэж байсан ба надад “миний зүүн гар даагдахгүй, толгой эргээд байна” гээд сууж байхаар нь би тэр жолоочид “цагдаа дуудчихсан шүү” гэж хэлсэн. Тэгтэл тэр жолооч ах надад “чи ахыгаа доошоо буулгаад өгөөч” гэхээр нь би тэр ахыг нэг танихгүй залуутай өргөж буулгаад байж байтал цагдаа нар хүрээд ирсэн юм.” гэх мэдүүлэг. /хх 83-84/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэхуягийн өгсөн “...хохирогч Л.Ганбат нь хэрэг гардаг өдөр “миний бөгс рүү өшиглөөд, толгой руу цохиод явсан” гэж мэдүүлсэн нь үнэн. Тухайн үед Л.Ганбат намайг тэгж хүчтэй цохиогүй, надад тэр цохилтноос нь болж ямар нэгэн өвдөлт мэдрэгдээгүй. Мөн ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Миний харж байснаар Т.Эрхэмбаяр нь хохирогч Л.Ганбатын нүүрэн тус газарт нь буюу эрүүн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж байгаа нь харагдсан…” гэх мэдүүлэг. /хх 76/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Одсүрэнгийн өгсөн: “…Ингээд бид нар явсаар байгаад би Дарь Эхийн хуучин эцсийн тэнд буугаад дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн “Хараа” архи авсан юм. Би дэлгүүрээс авсан архиа аваад Ганбат ахын машин дотор ороод Эрхэмбаяр, Эрдэнэхуяг бид гурав хувааж ууж дуусгасан. Бид гурав архиа ууж дуусчихаад сууж байтал гадаа хүмүүс хэрэлдээд байх шиг болсон чинь Ганбат ах машинаас буусан. Би тухайн үед нэлээн муудчихсан байсан болохоор гадаа болсон явдлыг мэдэхгүй байна, ямар ч байсан цагдаа нар ирчихсэн л байсан юм. Би машин дотор сууж байсан болохоор гадаа болсон үйл явдлыг хараагүй. Би тухайн өдөр амралтаа авчихсан байсан учраас амралтаа тэмдэглэх гээд Эрхэмбаяр, Эрдэнэхуяг нараас “ганц шил архи уухуу” гэж асуусан чинь тэр хоёр “тэгье” гээд нэг шил архи хувааж уусан юм. Бид гурав тэр 0.5 литрийн хэмжээтэй архийг яг тэнцүү хуваагаад уусан.” гэх мэдүүлэг /хх79-80/,

 Мөрдөн байцаалтад гэрч Х.Отгонбаатарын өгсөн: “…Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өглөөний 10:40 цагийн үед “Сүлд-10”-аас Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 1126 тоотын гадаа “хог ачдаг машины хоёр туслах нь жолоочоо зодоод байна” гэсэн дуудлагыг хүлээн авч шалгахад уг тоотын гадаа 05-14 УНП улсын дугаартай хог ачдаг машин зогсож байсан ба тэнд байсан хүмүүсээс болсон явдлын талаар асуухад уг машины жолооч гэх Л.Ганбат нь “манай хоёр туслах ажилтай байж архи уучихсан байхаар нь би тэр хоёр ажлаа хий гэдэг шаардлагыг тавихад Т.Эрхэмбаяр нь намайг зодчихлоо” гээд сууж байсан. Тэгэхээр нь би тэнд байсан Т.Эрхэмбаяр, Эрдэнэхуяг, Одсүрэн нарыг нь саатуулаад “Улиастай 20”-д саатуулсан юм. …Харин Л.Ганбат нь 103 дуудаад БЗДНҮГ-ын дарга Мөнхбат гэгч хүнтэй хамт үлдсэн юм. Хэргийн газарт очиход Л.Ганбат нь хүнээр түшүүлсэн байдалтай байсан ба ярихдаа толгой тархи өвдөөд байна гэсэн зовиуртай байсан. Нүүрэн тус газарт нь цус болчихсон байсан. Би яг хаанаас цус гарч байсныг нь хараагүй. Тэр гурван залуу бол нилээн согтуу байсан…” гэх мэдүүлэг /хх-81-82/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 555 дугаар:

             1. “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹4152 тоот дүгнэлт үндэслэлгүй байна,

             2. Л.Ганбатын биед баруун, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, хоёр талын зулай, чамархай, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ,

             3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

             4. Л.Ганбатын биед учирсан баруун, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, хоёр талын зулай, чамархай, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          5. Л.Ганбатын биед тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд амь тэнссэн байдал илрээгүй байх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. /Жич: Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-д заагдсанаар Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарна,

          6. Л.Ганбатын биед гэмтлээс үүссэн үлдэц уршиг, гар хөлд саа саажилт үүсээгүй байна,

          7. Л.Ганбатад хуучин гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх 96-97/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 751 дүгээр:

          1. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Сэлэнгээгийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ¹4152 тоот дүгнэлт, шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хавтаст хэргийн ¹555 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй, шинжээч эмч Н.Туяа, Ш.Цэцэгмаа нарын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хавтаст хэргийн ¹555 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

          2. Л.Ганбатын биед тухайн үед баруун, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, хоёр талын зулай, чамархай, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ,

          3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,

          6. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-101-104/,

          Шүүгдэгч Т.Эрхэмбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 122, 125/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх 128/, Хэнтий аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх 140-143/, Өршөөл үзүүлэх тухай тонтоол /хх143/, Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар нэгийн даргын 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаартай тушаал /хх-131, ажил байдлын тодорхойлолт /хх-132/, Ажлаас халах тухай даргын тушаал /хх-133/, хохирогч Л.Ганбатын өвчний түүх /хх 157-167/, хохирлын баримт /хх 57-63/, Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх-64/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эрхэмбаярыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Ганбатыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

          Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.Эрхэмбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.       

Шүүхээс шүүгдэгч Т.Эрхэмбаярыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Ганбатыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Ганбатын өгсөн “...Би тухайн үед Т.Эрхэмбаярт цохиулчихаад нэг хэсэг ухаан балартсан ба нэг сэргэсэн чинь Эрхэмбаярыг хоёр хүн хорьж саатуулчихсан Эрхэмбаяр над руу дайрсан байдалтай байж байсан. …Би машин дотроо ороод суусан чинь нэлээн манараад, ухаан санаа маань орж гараад байсан.” гэх мэдүүлэг. /хх 68-69/,

          Мөрдөн байцаалтад гэрч Ч.Буянжаргалын өгсөн: “...нөгөө хажууд нь байсан өндөр залуу жолооч руугаа дайраад “чи манай ахыг зодлоо” гээд жолооч руугаа дайраад жолоочийн шанаан тус газарт нь хоёр удаа цохиж байгаа нь харагдсан. Тэгтэл нөгөө жолооч нь газарт унатал өндөр залуу нь дээрээс нь 2-оос 3-н удаа өшиглөж, дэвссэн.” гэх мэдүүлэг. /хх 83-84/,

         Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэхуягийн өгсөн “...Миний харж байснаар Т.Эрхэмбаяр нь хохирогч Л.Ганбатын нүүрэн тус газарт нь буюу эрүүн тус газарт баруун гараараа нэг удаа цохиж байгаа нь харагдсан…” гэх мэдүүлэг. /хх 76/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Одсүрэнгийн өгсөн: “…Би тухайн өдөр амралтаа авчихсан байсан учраас амралтаа тэмдэглэх гээд Эрхэмбаяр, Эрдэнэхуяг нараас “ганц шил архи уухуу” гэж асуусан чинь тэр хоёр “тэгье” гээд нэг шил архи хувааж уусан юм. Бид гурав тэр 0.5 литрийн хэмжээтэй архийг яг тэнцүү хуваагаад уусан.” гэх мэдүүлэг /хх79-80/,

 Мөрдөн байцаалтад гэрч Х.Отгонбаатарын өгсөн: “…Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өглөөний 10:40 цагийн үед “Сүлд-10”-аас Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эхийн 1126 тоотын гадаа “хог ачдаг машины хоёр туслах нь жолоочоо зодоод байна” гэсэн дуудлагыг хүлээн авч шалгахад уг тоотын гадаа 05-14 УНП улсын дугаартай хог ачдаг машин зогсож байсан ба тэнд байсан хүмүүсээс болсон явдлын талаар асуухад уг машины жолооч гэх Л.Ганбат нь “манай хоёр туслах ажилтай байж архи уучихсан байхаар нь би тэр хоёр ажлаа хий гэдэг шаардлагыг тавихад Т.Эрхэмбаяр нь намайг зодчихлоо” гээд сууж байсан. …Нүүрэн тус газарт нь цус болчихсон байсан. Би яг хаанаас цус гарч байсныг нь хараагүй. Тэр гурван залуу бол нилээн согтуу байсан…” гэх мэдүүлэг /хх-81-82/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 555 дугаар:

            1. “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹4152 тоот дүгнэлт үндэслэлгүй байна,

            2. Л.Ганбатын биед баруун, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, хоёр талын зулай, чамархай, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ,

            3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

            4. Л.Ганбатын биед учирсан баруун, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, хоёр талын зулай, чамархай, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          5. Л.Ганбатын биед тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд амь тэнссэн байдал илрээгүй байх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. /Жич: Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-д заагдсанаар Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарна,

          6. Л.Ганбатын биед гэмтлээс үүссэн үлдэц уршиг, гар хөлд саа саажилт үүсээгүй байна,

          7. Л.Ганбатад хуучин гэмтэл тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /хх 96-97/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 751 дүгээр:

          1. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Сэлэнгээгийн гаргасан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ¹4152 тоот дүгнэлт, шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хавтаст хэргийн ¹555 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй, шинжээч эмч Н.Туяа, Ш.Цэцэгмаа нарын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хавтаст хэргийн ¹555 тоот дүгнэлт үндэслэлтэй байна,

          2. Л.Ганбатын биед тухайн үед баруун, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, хоёр талын зулай, чамархай, эрүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал, доод уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ,

          3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй,

          6. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх-101-104/,

          Хохирогч Л.Ганбатын өвчний түүх /хх 157-167/, хохирлын баримт /хх 57-63/, хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх-64/, хохирогчийн хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх196/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзэв.

 

        Шүүгдэгч Т.Эрхэмбаяр нь 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6  сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 3067 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил 23 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, үлдэх 1 жил 23 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэж, Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангид ял эдэлж байгаад 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 128/, Шүүхийн шийтгэх тогтоол /хх-ийн 140-144/ зэргээр тогтоогдож байгаа хэдий ч 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар хамрагдаж байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-р зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан зарчмыг баримтлав.

Шүүх хуралдаанд хохирогч Л.Ганбат “...Энэ хэргээс болоод зээлээ төлж чадаагүй. Эмнэлэгт хэвтээд зээлээ төлж чадахгүй байсан тул хүнээс зээл авч өгж байсан учраас үүнийг бас нэхэмжилж байгаа. Нийт 3 сая төгрөг болсон. Нийтдээ 3 сая төгрөг болсон. Үүнээс 500.000 төгрөг авсан үүнийгээ хасна. Ингээд үлдсэн 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би өвчтэй байхдаа цалингаа дутуу авсан. Тэр авсан мөнгөөрөө зээлээ төлж хүрээгүй. Акттай байсан болохоор 700.000 орчим төгрөг авсан. Уг нь сардаа 1 сая төгрөг авдаг байсан. Би сахиуртай байсан. Өрөөсөн тал мэдээгүй учраас намайг 10 хоног эхнэр маань сахисан. Ингээд бид 2 хоёулаа ажилгүй байсан. Зээлээ төлж чадаагүй.” гэж мэдүүлж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

Харин хэрэгт авагдсан хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг шүүх үнэлэхэд 859.183 төгрөгийн төлбөртэй болох нь нотлогдож, үүнээс хохирогчид 500.000 төгрөг төлсөн /хх-64/, шүүгдэгч Т.Эрхэмбаяр нь хохирогчид учирсан хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа зэргээр шүүгдэгч нь хохирогчид 359.183 төгрөгийн хохирол төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Эрхэмбаярт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Харин шүүгдэгч Т.Эрхэмбаярт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Эрхэмбаярын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд энэ хуулийн тусгай ангид заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.