| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03099/И |
| Дугаар | 184/ШШ2024/01853 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/01853
| 2024 04 09 | 1*******4/ШШ2024/01*******53 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* оффис, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, одонт ******* гудамж, тоот хаягт оршин суух, овогт /рд:ГД910*******0319/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 951,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 сарын 0*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ББСБ ХХК нь Ш.тай 2021 оны 01 сарын 19-ний өдөр 19************** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2021 оны 06 сарын 06-ны өдөр 270,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 136763 тоот зээлийг Хаан банк дахь 5700**************9451 тоот дансанд зээлдэгч Ш. нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ш. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03 сарын 07-ны өдрийн байдлаар 136763 тоот зээл 2022 оны 02 сарын 02-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 270,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 1005 хоног, зээлийн гэрээний 30 хоног, хугацаа хэтэрсэн 765 хоног, ******* удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 26,730 төгрөг, хүүнд төлсөн 213,*******40 төгрөгийг хасаж нийт хүү 6*******1,615 төгрөг, нийт дүн 951,615 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 270,000 төгрөг, нийт хүү 6*******1,615 төгрөг, нийт 951,615 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ш.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 951,615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.д холбогдох 951,615 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Ш. нь нэхэмжлэлийн шаардлага болох 951,615 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 05 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 351,615 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ш.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 951,615 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2024 оны 05 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 351,615 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,3*******9 төгрөгөөс 13,694.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 13,694.5 төгрөг, хариуцагч Ш.ас 13,694.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ