Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/00212

 

2024 оны 01 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/00212 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............. тоотод оршин суух, Б  овогт Б-ийн Э  /РД:...........,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........ тоотод оршин суух, Ж  овогт Ч-ын Ж  /РД:........./ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,............ байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1 Нэхэмжлэгч Б.Э, Ч.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Ч.Жшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/0000дугаар шийдвэрээр Ч.Ж, Б.Э нараас 82.258.475 төгрөгийг гаргуулж, Х  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд Б.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн ...... тоот хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн хангахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан. Б.Э би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Эрдэм хотхон, 10Б байр, 50 тоот хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 300.000.000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл төлбөр авагч тал нь миний үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй гээд шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчээс Б  ХХК-ийг шинжээч томилсон бөгөөд миний орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 264.415.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Учир нь Б ХХК нь дээрх орон сууцны 1 м.кв-ыг 2.487.441 төгрөгөөр үнэлж, бодит үнэлгээг бууруулж, үнийн дүнгийн 70 болон 50 хувиар дуудлага худалдаагаар хөрөнгөө алдах эрсдэлийг бий болгож байна. Иймд дээрхи Б  ХХК-ийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Эрдэм хотхон, 10Б байр, 50 тоот хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 264.451.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/0000 дугаар шийдвэрээр Ч.Ж Б.Э нараас 82.258.475 төгрөгийг гаргуулж Хөгжлийн хөтөч инвест ББСБ ХХК-д олгож, хариуцагч нар төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Б.Энхтуяагийн өмчлөлийн Ү-2204077741 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Эрдэм хотхон Б.Доржийн гудамж, 10б байрны 50 тоот хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2241/0000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Энхтуяагийн өмчлөлийн Ү-0000000 дугаартай, Баянзүрх дүүргийн ............ тоот хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 2022 оны 9 дүгээр 09-ний өдрийн 000000/00 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0000/0 дугаартай тогтоолоор хурааж авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу Б  ХХК-ийн шинжээч С.Ц-ийг томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар Б ХХК-ний шинжээч С.Цнь дээрх үл хөдлөх хөрөнгийг 264.415.000 төгрөгөөр үнэлсэн. Мөн хуульд зааснаар шинжээчийн үнэлгээг Б.Э-д 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 4140/24089 мэдэгдлийг түүний оршин суух хаягаар баталгаат шуудангаар, Ч.Ж-т 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4-140/0000 дугаартай мэдэгдлийг биечлэн тайлангийн хуулбарын хамт тус тус мэдэгдэж, гардуулан өгсөн. Төлбөр төлөгч Ч.Ж, Э.Э нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан борлуулах хүсэлтийг тус газарт гаргаснаар хүсэлтийг хүлээн авч 1 сарын хугацаа олгосон. Төлбөр төлөгч Б.Э нь төлбөрөөс хэсэгчлэн 19.470.080 төгрөгийг төлсөн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний шинж байдал, онцлог, зорилтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт хөрөнгийн үнэлгээний аргачлалыг тодорхойлно гэж зохицуулан заасан. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ үнэ цэнийг илүү бодит илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч, тухайн барилгын бүтэц хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна тохижилт, байршилд ойролцоо худалдагдахаар зарлагдсан байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нар нь шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг тодорхой баримтаар нотлоогүй байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хө  ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Ч.Ж, Б.Э  нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн гуравдагч этгээд Х  ХХК-иас дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/0000 дугаар шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Баянзүрх дүүргийн ......... тоот хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 300.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг орон сууцаа зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлсэн гэж үзсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т "Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө", 55.2-т "Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ", 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө" гэж тус тус заасны дагуу шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан. Үүний дагуу хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох Баян модот ХХК-иас дээрх орон сууцны зах зээлийн бодит ханшийг тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ямар үндэслэлээр зах зээлийн бодит үнэлгээг бууруулсан гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй, нотлох баримтаар нотлоогүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Э, Ч.Ж нар нь 2019.05.27-ны өдөр 50.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлээ 2022.05.03-ны өдрийг хүртэл төлөөгүй бөгөөд шүүхийн шатанд талууд эвлэрч, дахин 3 сарын хугацаа олгож, зээл, хүү, алданги, нийт 82.000.000 төгрөгийг төлөх хугацаа олгосон боловч мөн л төлөөгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсанаас хойш элдэв арга саам хийж, хугацаа авсаар байгаа нь биенесийн байгууллагын хувьд асар их хохиролтой асуудал юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Энхтуяа, Ч.Ж нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.12-ны өдрийн 00000 тоот мэдэгдэл, Б  ХХК-ийн 2022.12.12-ны өдрийн №0000 тоот албан бичиг, Б  ХХК-ийн 2022.12.12-ны өдрийн №0000тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.10-ны өдрийн 183/ГХ2022/0000 тоот гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.10-ны өдрийн 183/ШЗ2022/0000 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.03-ны өдрийн 183/ШШ2022/0000 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022.08.23-ны өдрийн 0000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.10-ны өдрийн 183/ГХ2022/000тоот гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.10-ны өдрийн 183/ШЗ2022/000 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.03-ны өдрийн 183/ШШ2022/0000 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2022.08.23-ны өдрийн 000000 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2022.08.26-ны өдрийн 000/01,0000дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.08.26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.09.09-ний өдрийн 000/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.09.09-ний өдрийн 000000 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2022.09.09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.09.14-ний өдрийн 000000дугаартай албан бичиг, 2022.09.13-ны өдрийн 000/02 дугаартай Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022.09.22-ны өдрийн 8/000дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Эрдэм хотхон, 10Б байр, 50 тоот хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.11.11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.11.29-ний өдрийн 000/03, 000/04 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2022.11.29-ний өдрийн 0000/0 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.11.29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.11.29-ний өдрийн Ү-000 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Ч.Ж-ын 2022.11.29-ний өдөр гараар бичсэн үнийн санал, Х ХХК-ийн 2022.12.02-ны өдрийн 022/000 дугаартай Шинжээч томилуулах тухай албан бичиг, 2022.12.02-ны өдрийн 12/000 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, 2022.12.05-ны өдрийн Шинжээчид хууль тайлбарласан баримт, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2022.12.12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Б ХХК-ийн 2022.12.12-ны өдрийн №00000 тоот албан бичиг, Б ХХК-ийн 2022.12.12-ны өдрийн №00тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.12-ны өдрийн 4-140/000, 000/000, 4-140/000оот мэдэгдэл, Ч.Ж-ын 2022.12.14-ний өдөр гараар бичсэн хүсэлт, 2022.12.15-ны өдрийн 000/02 тоот зарлан дуудах мэдэгдэл, 2022.12.15-ны өдрийн 000/01 шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Б.Э-гийн 2022.12.15-ны өдөр гараар бичсэн хүсэлт, 2022.12.15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт, 2022.12.15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х  ХХК-иас: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.03-ны өдрийн 183/ШШ2022/000 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Х  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э , Ч.Ж нар хариуцагч Н  холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/0000  дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Э , Ч.Ж нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 91.900.000 төгрөгийг 9.900.000 төгрөгөөр багасгаж, үлдэх 82.000.000 төгрөгийг хариуцагч нар 3 сарын дотор төлж барагдуулах, хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд Б.Э-гийн өмчлөлийн Ү-0000дугаартай, Баянзүрх дүүргийн ........ тоот хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн байна.

Төлбөр төлөгч Б.Э, Ч.Ж нар нь шүүгчийн захирамжийг сайн дураараа биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2022/0000дугаар гүйцэтгэх хуудас бичигдсний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 000000 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0000000 дугаар тогтоолоор Б.Э-гийн өмчлөлийн Ү-000000 дугаартай, Баянзүрх дүүргийн .........хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан болох нь хариуцагч талаас гаргасан нотлох баримтаар тогтоогдох бөгөөд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчид маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн үнэлгээг эс зөвшөөрч, хөрөнгийг ...зах зээлийн үнэ ханшаас хэт багаар тогтоогдсон, үнэгүйдүүлсэн... гэх агуулга бүхий тайлбар гарган үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагчаас хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал асуухаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4-140/0000 тоот Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад хүргүүлж, талууд харилцан тохиролцоогүйн улмаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12/000 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Б ХХК-ийн шинжээч С.Ц-ыг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн байна.

 

Шинжээчээр томилогдсон Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц нь 2204077741 дугаартай, Баянзүрх дүүргийн .........тоот хаягт байршилтай, 106.3 м.кв талбайтай, 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 264.415.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 00000000 тоот мэдэгдэлүүдээр төлбөр төлөгч Б.Энхтуяа, Ч.Жамбаноров нарт хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч Б.Э, Ч.Ж нар нь хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээч Б   ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Б  ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэний суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн.. гэх нэхэмжлэгч нарын гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нар баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон, дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлээр Б.Э, Ч.Ж нарын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар Н холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Э, Ч.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО