Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/00103

 

2024 оны 01 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/00103 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...................... байрлах, Голомт банк ХХК /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............тоотод байрлах, Ц ХХК /РД:........./,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ................ тоотод байрлах З  /РД:......../,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .......... тоотод оршин суух, М-ны Б  /РД:.........../,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ..... тоотод оршин суух Н-ийн О  /РД:......./,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ........ тоотод оршин суух, Ш-ын Б  /РД:....../ нарт холбогдох

 

527.653.815 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  хариуцагч Цаст тайга ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц  ХХК нь 2018 оны 11 сарын 21-ний өдөр 000000 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 120.000.000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, 0000000 тоот зээлийн гэрээг Голомт банктай байгуулж 262.400.000 төгрөгийн зээлийг жилийн 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан.ЗГ000000, ЗГ00000 тоот Зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож, ЗБ000000, ЗБ00000 тоот ипотекийн гэрээнүүдээр Шаравжамц овогтой Батмөнх, Мягмарсүрэн овогтой Болорзаяа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 байр, 40 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө ОС-ны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ЗБ00000, ЗБ00000 тоот ипотекийн гэрээнүүдээр Н г овогтой Оюунжаргал, М овогтой Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 хороолол, 19 байр, 401 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө ОС-ны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, БГ000, 00000000 тоот барьцааны гэрээнүүдээр М  овогтой Б-гийн өмчлөлийн: 000000 автокран, аралын дугаар 000000000 УНР Toyota estima авто машин, аралын дугаар A00000, 0000 УБ Samsung маркийн эксковатор, аралын дугаар ACY3365, БГ00000, БГ0000тоот барьцааны гэрээнүүдээр Ц ХХК-н Т.Б-той байгуулсан №00000  тоот ажил гүйцэтгэх гэрээний орлого тус тус барьцаалсан. БХ000000, БХ000 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай гэрээнүүдээр Нийслэлийн СХД-н толгойт өртөөний баруун талд байршилтай баригдах барилга мөн 2841 мкв талбайтай газрын хамт тус тус барьцаалах хэлцэл хийсэн. БДГ00000,БДГ00000 тоот батлан даалтын гэрээнүүдээр М.Б , БДГ0000, БДГ0000 тоот батлан даалтын гэрээнүүдээр Б.У-т тус тус батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан даь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно. БДГ0000, БДГ0000 тоот батлан даалтын гэрээнүүдээр Зээлийн батлан даалтын сан батлан даасан. Ц  ХХК /РД:0000/ нь 2019 оны 06 сарын 24-ний өдөр шинэчилсэн нэр Цаст тайга ХХК болгон өөрчилсөн. Ц  ХХК нь ЗГ0000, ЗГ00006 тоот Зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ зөрчиж 2023 оны 03 сарын 16-ны өдрийн байдлаар: ЗГ0000 зээлийн гэрээний дугаартай, зээлийн хүү 44.163.287,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү6.328.924,44 төгрөг, эд хөрөнгийн даатгал 40.339,03 төгрөг нийт 50.532.551,14 төгрөг, ЗГ000000000 зээлийн гэрээний дугаартай, үндсэн зээл 244.822.222,23 төгрөг, зээлийн хүү 205.585.822,35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.252.615,18 төгрөг, эд хөрөнгийн даатгал 460.604,20 төгрөг, нийт 477.121.263,96 төгрөг болж байна. Иймд Ц  ХХК буюу шинэчилсэн нэр Ц  ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнүүдийн төлбөрт нийт 527.653.815,10 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас 380.760.481,76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас татгалзсан гэв.

 

2. Хариуцагч Ц  ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ш.Б, Н.О  Б.У   нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 2 зээл 120.262.400 төгрөгийн зээл олгогдсон байдаг. Нэг нь 1 жилийн хугацаатай, нэг нь 2 жилийн хугацаатай. Манайх анх зээлийн хүсэлт өгөхдөө нэгийг нь 5 жилээр, нэгийг нь 7 жилийн судалгаагаар компанийнхаа үйл ажиллагааг нотлоод 6 сар төлсний эцэст нэгийг нь 1 жилээр, нэгийг нь 2 жилээр батлаад, 15 айлын хотхон барих гээд нэг том эх үүсвэртэй тэрэндээ тулгуурлаад зээл авсан. Уг төсөл 1.325.000.000 төгрөгийн гэрээтэй байж байгаад, тэрэндээ багтахгүй одоо бол зогссон. Тэрний дараа ковидын 2 жил үргэлжлээд, 2022 онд манайх Гэр бүлийн амралт бааз барих гээд тусгай зөвшөөрөлтэй газар дээр А зөвшөөрөл буюу барилга эхлүүлэх зөвшөөрлийг нь аваад эхлүүлж байсан боловч тусгай зөвшөөрөлтэй газар нь цуцлагдаад, 2022 онд Голомт банканд төлбөрөө төлнө гээд тохирсон байсан. Тэр төсөл маань зогссон учраас төлбөрөө төлөөгүй яваад байгаа. Манай компани зээлийн төлбөрөөс 181.901.333 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагын 380.760.481 төгрөгөөс 144.732.128 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.03.22-ны өдрийн итгэмжлэл, 2021.08.04-ний өдрийн 734 дугаар Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.11.21-ний өдрийн ЗГ00000 дугаар зээлийн гэрээ, 2018.11.21-ний өдрийн ЗГ000000, 2018.11.21-ний өдрийн ЗГ000000 ипотекийн зээл, 2018.11.21-ний өдрийн ЗГ00000, 2018.11.21-ний өдрийн БГ0000, авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж барьцааны гэрээ, 2018.11.21-ний өдрийн БГ00000, 2018.11.21-ний өдрийн БГ0000 барьцааны гэрээ, 2018.11.21-ний өдрийн БГ0000 барьцааны гэрээ, 2018.12.21-ний өдрийн Б00000 ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай гэрээ, 2018.12.21-ний өдрийн БХ0000 ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай гэрээ, 2018.12.21-ний өдрийн БДГ0000 дугаартай батлан даалтын гэрээ, 2018.11.07-ны өдрийн 000 Батлан даалтын шийдвэрийн мэдэгдэл хүргүүлэх тухай, 2018.11.21-ний өдрийн БДГ00000 дугаар батлан даалтын гэрээ, 2018.11.21-ний өдрийн БДГ0000 батлан даалтын гэрээ, 2018.11.21-ний өдрийн БДГ00000 батлан даалтын гэрээ, Ш.Батмөнхийн орон сууцны гэрчилгээний хуулбар, Н.О-ын орон сууцны гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2018.09.17-ны өдрийн Г ХХК-д хандсан хүсэлт, 2020.04.01-ний өдрийн Г  ХХК-д хандсан хүсэлт, уулзалтын тэмдэглэл, 2022.03.28-ны өдрийн Ц  ХХК-иас Г ХХК-д хандсан хүсэлт, 2022.04.07-ны өдрийн Ц  ХХК-иас Г  ХХК-д хандсан хүсэлт, Барилга байгууламжийн даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, машин механизмын даатгалын гэрээ, барилга байгууламжийн даатгалын гэрээ, 2021.08.04-ний өдрийн Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.11.23-ны өдрийн хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г  ХХК нь хариуцагч Ц  ХХК, З , М.Б, Б.У, Н.О, Ш.Б  нарт холбогдуулан 527.653.815 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага багасгаж, 380.760.481,76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч З-гаас татгалзсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Г  ХХК, Ц  ХХК нарын хооронд 2018 оны 11 сарын 21-ний өдөр ЗГ3645106723 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 262.4000.000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, Г ХХК, Ш.Б, М.Б  нарын хооронд 2018 оны 11 сарын 21-ний өдөр ЗБ0000, ЗБ000 тоот ипотекийн гэрээ, Г ХХК, Н.О, М.Б  нарын хооронд 2018 оны 11 сарын 21-ний өдөр ЗБ00000, ЗБ00000 тоот ипотекийн гэрээ,   ХХК, М.Б  нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр БГ0000, БГ000тоот Авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж барьцааны гэрээ, Г ХХК, Ц  ХХК нарын хооронд 2018.11.21-ний өдөр БГ0000000, БГ000000 тоот барьцааны гэрээ, мөн өдөр БХ0000, БХ000 тоот ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах гэрээ, Г  ХХК, Зээлийн батлан даалтын сантай мөн өдөр батлан даалтын БДГ0000000, БДГ000000 тоот гэрээ, М.Б-тай мөн өдөр БДГ000000, БДГ0000000, БДГ0000000, БДГ0000000000 тоот гэрээнүүд тус тус байгуулагджээ.

 

Ц  ХХК нь хуулийн этгээдийн нэрээ Ц ХХК болгон өөрчилсөн талаараа маргаагүй бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал М.Б  нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин нэхэмлэлийн шаардлага 380.760.481 төгрөгөөс 144.732.128 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж, хугацаа хэтэрсэн, 236.028.353 төгрөгийг төлөхгүй гэх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Зээлийн батлан даалтын сан гэрээний үүргээ хэрэгжүүлж, батлан даалтын гэрээний үнийн дүн 146.893.333,34 төгрөгийг 2023.06.30-ны өдөр Г  ХХК-нд төлсөн, хариуцагч нар үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ц  ХХК-иас 380.760.481,76 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г  ХХК-нд олгож, хариуцагч Ц  ХХК төлбөрөө сайн дураараар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, .......... тоот, 40 м.кв 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, ......... тоот, 40 м.кв 3 өрөө орон сууц, ZILKCK5750 маркын 21-05 УБХ улсын дугаартай автокран, Тоёота естима маркын 0000  УНР улсын дугаартай автомашин, Самсунг маркын 0000 Уб улсын дугаартай эксковатор эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451, 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 380.760.481,76 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г  ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Ц  ХХК төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, .......... тоот, 40 м.кв 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1............ тоот, 40 м.кв 3 өрөө орон сууц, ZILKCK5750 маркын 21-05 УБХ улсын дугаартай автокран, Тоёота естима маркын 0000 УНР улсын дугаартай автомашин, Самсунг маркын 0000 улсын дугаартай эксковатор эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.866.420 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2.131.952 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО