| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00155/И |
| Дугаар | 140/ШШ2024/00163 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 140/ШШ2024/00163
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: .......... хотын ........... дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ................. ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ................ сумын ................ багийн ............... хэсгийн ............ тоотод оршин суух ...........овогт .................т холбогдох,
Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний төлбөрт 94,438.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ................... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц................ нь 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай 3281439 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-г байгуулан ................. дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2020 оны 5, 6 дугаар сарын ярианы төлбөр 62,958.82 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 31,479.41 төгрөг нийт 94,438.23 төгрөгийн төлбөрийг Ц.................оос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.................шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие нь ................. ХХК-ийн нэхэмжилсэн ........... дугаарын дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 94,438.23 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........... ХХК нь хариуцагч ..........т холбогдуулан дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 94,438.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ................... ХХК-ийн нэхэмжилсэн дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 94,438.23 төгрөгийг хариуцагч Ц............. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Ц............ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ................. ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц..............оос 2275 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 4,450 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ............. ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц...........т холбогдох дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 94,438.23 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц............ нь дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 94,438.23 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ........... ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.............оос 2275 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 4,450 төгрөгийг нэхэмжлэгч ............. ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц............. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ