Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 140/ШШ2024/00166

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........... сумын ................. багийн .............. тоотод оршин суух ................ овогт ............................гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ......................... сумын .................. багийн ............... хэсгийн ............... тоотод оршин суух ...............овгийн ...........................д холбогдох,

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 8,189,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д..................шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие Д................ нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн .............. сумын нутаг дэвсгэр ................. гэх газар Prius-30 маркийн автомашин /................../-ыг жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон ба Завхан аймгийн ............. дуудлага мэдээлэл өгсөн. Аймгийн .................... тасгаас шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр иргэн Б............. нь жолоодох эрхээ хасуулсан үедээ автомшин жолоодож яваад уг ослыг гаргасан гэдгийг тогтоосон. .................... зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн ба надад учирсан хохирлыг Б................. нь төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш бараг 5 сар болж байхад Б.......................нь нэг ч удаа утсаар холбогдоогүй, хохирлын мөнгөө төлж барагдуулах талаар ямар нэг санаачилга гаргахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд иргэн Б...................ээс автомашинд учирсан хохирол 7,745,000 төгрөг, хохиролын үнэлгээ гаргуулахад төлсөн төлбөр 444,000 төгрөг, нийт 8,189,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б............ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Б.................. миний бие нь Д.................гийн нэхэмжилсэн 8,189,000 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ нэхэмжилсэн мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор жолоодох эрхээ хасуулсан байгаа. Жолоодох эрх 8 сард сэргэнэ. Тийм учраас 9 дүгээр сараас эхлээд сар бүр 500,000 төгрөгөөр нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д............. нь хариуцагч Б...........д холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 8,189,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.............гийн нэхэмжилсэн эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 8,189,000 төгрөгийг хариуцагч Б................. төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлжээ.

Хариуцагч Б................. нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар...............ээс нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  заасныг баримтлан нэхэмжлэгч Д..............гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б..................д холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 8,189,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б................ бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б................ээс 72987 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.................. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ