Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 410

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг, улсын яллагч И.Ариунсанаа, шүүгдэгч Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Бямбадоржийн Хуланд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1220 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Боржигон овгийн Бямбадоржийн Хулан 1993 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайз 26а-617а тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, төрсөн дүү, 3 хүүхдийн хамт амьдардаг, /РД: УК93010921/.

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Хулан нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хоро Жаргалантын 18-202а тоот гэртээ Э.Эрдэнэсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хулан мэдүүлэхдээ: “...Хохирогч өөрөө намайг нөхөртэйгээ хардаад элдвээр хэлээд, муухай, муухай орилоод байхаар нь нэг цохьсон. Өөрөө архи уучихсан, нөхөр нь бас архи уусан байсан. Цохьсоноо хүлээн зөвшөөрч байсан. Би тэгэхэд архи уугаагүй байсан.” гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрдэнэсийн өгсөн “...Хулангын гэрт орсон чинь манай нөхөр сууж байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө архи уух гэлээ гээд уурлаад “...чи юу хийж сууж байгаа юм” гэсэн чинь Хулан намайг “...чи муу яахаараа манай гэрт орж ирдэг юм” гээд орон дээрээсээ босч ирээд намайг түлхээд унагаасан. Тэгээд манайх онгод сахиустай гэр гээд намайг түлхэж гаргаад намайг унагаагаад дээр сууж байгаад үсдсэн. Манай нөхөр салгаад намайг аваад явсан. Араас баахан чулуу шидээд байсан, …Би гэрт нь ороод нөхрийгөө олж хараагүй. Би Хулангаас “Баагий орж ирэв үү” гэхэд Хулан “...чи муу манайд орж ирдэг хэн бэ, гар зайл янхан минь, чи дээшээ алхдаг хэн бэ” гээд орилоод босоод ирсэн. Хулан намайг “зайл” гээд түлхсэн. Тэгээд би гарах гээд хаалга онгойлгосон чинь сарны гэрэлд Хулангийн орны хажуу талын ширээний хажууд тал шил архи байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө архи уусан байна гэж бодоод “...та нар манай нөхөртэй нийлж архи уусан байна, архичингууд гээд орилсон чинь Хулан “чи муу намайг архичин гэдэг хэн бэ” гээд үсдэж дайрсан. Тэгтэл хажуунаас гурван эмэгтэй дүү нь босоод ирсэн. Тэгээд намайг элбэж түлхээд гадагш нь гаргасан. …Тэгээд нөхөр маань салгаж аваад бид хоёр гэр лүүгээ уулын уруу алхсан чинь араас чулуу шидээд шидсэн чулуу нь миний зүүн чихний ар хэсэгт оносон. …Тэгээд гэртээ ороод харсан чинь миний зүүн чихний ард язарчихсан байсан. Тэгээд байж байхад нөгөө хэд чинь араас орилж ирээд гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд хэрүүл хийсэн. Тэгээд би гар гэж байгаад гаргасан. Гадаа гараад гэр лүү чулуу шидээд байсан. …Баруун орон дээр нь нэг эрэгтэй хүн хагас хойшоо хэвтээд шанаагаа тулчихсан байж байсан. Тэр манай нөхөр Баагий байсан юм билээ. Тэдний гэр гэрэл байхгүй харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан. …Эхлээд Хулан намайг “Зайл” гээд түлхэж унагаагаад үсдсэн юм. Тэгэхээр нь би хариу зөрүүлж үсдээд зууралдсан. Тэгсэн чинь нөгөө гурван эмэгтэй дүү нь “чи муу миний эгчийг үсддэг хэн бэ” гээд босч ирээд намайг энд тэндээс татаж чангаагаад гэрээсээ түлхэж гаргасан. Мөнхцолмон нь Хулантай хамт үсдэлцээд байсан. Мөнхцолмон нь миний эгчийн үснээс тавь гээд байсан. Тэгэхээр нь би миний үсийг эхлээд тавиул  гээд үсийг нь тавихгүй байсан. Тэгээд миний үсийг тавихаар нь би үсийг нь тавьсан. Тэгээд л салцгаасан. …Миний биед учирсан зулай, дагзны хуйхны зулгаралтыг Хулан үсдэж байгаад үүсгэсэн. Зүүн чихний ард язарсанг араас чулуу шидэхэд үүссэн. Чулууг хэн нь шидсэнийг мэдэхгүй. …Тэд нар миний хөл рүү л тал талаас өшиглөөд байсан шиг санаж байна. Тэгэхдээ хөл маань яагаа ч үгүй, гэмтэл учраагүй байна лээ. …Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Адилхан эмэгтэй ядарсан хүмүүс бас жоохон хүүхдүүдтэй юм чинь надад гомдол байхгүй. Оюун-Эрдэнэ, Отгонжаргал, Мөнхцолмон 3 бол насанд хүрээгүй, 17хон настай хүүхдүүд учир би  юу ч ярихгүй. Тэгээд ч тэр 3 намайг зодож шалиагүй. Зарим нь намайг салгасан гэдэг нь үнэний ортой. …” гэх мэдүүлэг. /хх-8, 24-25/,

 

          Мөрдөн байцаалтад гэрч М.Отгонжаргалын өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 23-ны орой би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын задгай тоотод уулан дээр байдаг Б.Хулан эгчийн гэрт байсан. …Тэр Баагий гэх эрэгтэй хүн орж ирэнгүүтээ л гэрийн зүүн хэсэгт газар хэвтээд өгсөн. Тэгээд ах нь танайд унтчихъя гэсэн. …Тэгээд удаагүй байтал араас нь үл таних эмэгтэй ганцаараа орж ирсэн. Тэр Эрдэнэс гэх эмэгтэй орж ирээд гэрийн хойно байсан Хулан эгчийн унтаж байсан орны толгойд очиж суусан. Орж ирэнгүүтээ л нөхрийгөө “юу хийж байгаа юм бэ” гэж хашгичиж загнасан ба Хулан эгч рүү хандаж “...чи муу янхан манай нөхөртэй юу хийж байгаа юм” гэсэн. Тэгтэл Хулан эгч босч ирээд “манай гэрээс зайл, тахилын ширээний хажууд Цагаан давааны хогийн цэг дээгүүр явсан гутал хувцастайгаа суулаа” гэсэн чинь Эрдэнэс эгч “...чи битгий хуц янхан минь чи муу ч гэсэн манай гэрт орж ирээд салтаагаа дэлгээд суудаг биз дээ. Би танайд орж ирэхээ заалгахгүй шүү. Олигтой ч гэртэй юм шиг” гэсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад үсдэлцээд авсан. Би “хөөе, Хулан эгч татаж унадаг ш дээ” гэсэн чинь Эрдэнэс эгч над руу хандаж “чи муу янхан ч гэсэн дуугүй бай, чи муу манайд ороод үсээ индүүдэж байсан биздээ” гэсэн. Тэгэхээр нь би босч очоод Хулан эгчид туслах гэсэн чинь нөхөр Баагий нь голоор орж хориглосон. Тэгээд Хулан эгч Эрдэнэс эгчтэй үсдэлцэж зууралдаж байгаад “гар” гэж түлхэлцээд үүд рүү очсон. Бид нар ч гэсэн “гар” гээд наанаас нь түлхэж гаргасан. Гэрийн хаалгаар гадагшаа гарахдаа багшралдаж бие биенийхээ хүчинд хөл алдаж хаалганы гадна хэсэгт унасан. …Эрдэнэс эгч Баагий ах хоёр хөтлөлцөөд уулын уруу гэр лүүгээ алхсан. Араас нь Хулан эгч уурлаж загнаж байгаад газраас чулуу аваад шидсэн. Тэр үед Баагий ах, Эрдэнэс эгч холдож амжаагүй байсан ба Эрдэнэс эгч “яая пязда минь чамайг алнаа” гэж байсан. Тэгээд доошоо бараг гүйгээд явчихсан. …Бид гурав гэр лүү нь 2-3 чулуу ээлжилж шидчихээд хэл амаар “ална шүү” энэ тэр гэж байгаад яваад өгсөн. …Тэгэхээр Хулан эгч л биед нь гэмтэл учруулсан байх. Харанхуй байсан ба сарны гэрэлд зарим зүйлүүд харагдаж байсан. Тухайн үед гадаа сартай байсан. …Элбэж зодоогүй ээ. Бид нар салгасан. Бид нар салгаагүй байсан бол бие биенийгээ алах байсан байх. Бие биенийгээ янз бүрээр харааж байсан. …Эрдэнэс эгч орж ирээд нөхөртэйгээ Хулан эгчийг хардаад янхан гичийгээр нь дуудаад байсан.” гэх мэдүүлэг /хх-26-27/,

  

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Батмөнхийн өгсөн “...Гэрээсээ гараад би уулын орой руу манай дээд талд байдаг Хулангийнх руу орсон. …Би гол нь охиныхоо тоглоомыг тэдний хоёр охиныг авсан гэхээр нь авах гэж орсон юм. …Хулан ганцаараа нэг шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд байж байсан чинь эхнэр араас орж ирээд “чи энэ муутай янхандах гэлээ, архи уух гэлээ” гээд уурлсан. Тэгтэл Хулан эхнэр лүү маань дайрч “чи муу Цагаан давааны хогийн цэг дээр явсан хувцастайгаа гэрийн хоймор луу гарлаа, янхан гичий” гээд орилож хашгирсан. Тэгээд яах ийхийн зуургүй хоорондоо үсдэлцээд авсан. Би голоор нь орж салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Ядаж байхад хажуу талаас нөгөө гурван охин босч ирээд зууралдаж, хэрүүл хийсэн. Тэгээд бөөгнөрч багшралдаад гадагшаа гэрээс гарсан. Гадаа гараад арай гэж салгаад эхнэрийгээ аваад уулнаас уруудаж гэр лүүгээ чиглээд алхсан чинь араас том том чулуу шидсэн. Тэгтэл манай авгай “ёоёо толгой” гээд доошоо суусан. Би явъя гээд бид хоёр зугатааж гүйгээд гэртээ орсон. …Хулан нөгөө гурван охины хоёртой нь хамт гурвуулаа ороод ирсэн. Тэгээд эхнэртэй хэрэлдээд хашгираад байхаар нь би “гар” гээд хөөгөөд гарсан. Гадаа гараад гэр лүү чулуу гүүлгээд байсан. …Манай эхнэр Цэрмаагийнд жоохон архи уусан. Гурав л татсан байх. …Тэр гэмтлийг эхнэрт маань Хулан учруулсан.” гэх мэдүүлэг /хх 28-29/,

 

 Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхцолмонгийн өгсөн: “…Би Бямбадоржийн Хулангийн төрсөн дүү нь байгаа юм. Би Хулан эгчтэй, Хулан эгчийн 4, 2 настай хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг. Хулан эгч гэртээ хоёр хүүхдээ хараад ажил төрөл хийхгүй байж байдаг. …Би ганцхан төрсөн эгчтэй. Тэр нь энэ Хулан, өөр төрсөн эгч надад байхгүй. …Эгч Хулан үе үе их архи уудаг. …Хулан эгч архи уугаад их аашилдаг. Уур уцаар ихтэй. Хулан эгч Эрдэнэс эгчтэй яаж муудсаныг би мэдэхгүй. Хэзээг нь ч мэдэхгүй байна. Эрдэнэс эгч, Хулан эгч хоёр хааяа нийлээд архи уугаад байж байдаг. …Хулан эгч татаж унадаг. Сэтгэц нь эрүүл байхаа. Их л огцом ууртай, догшин ааш араншинтай хүн дээ. Хулан эгчийн нөхөр салсан. Ял эдэлж байгаа гэж сонссон. …” гэх мэдүүлэг /хх 30-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Дашнямын өгсөн: “Б.Хулан миний төрсөн дүү 1993 онд Улаанбаатар хотод төрсөн. Бид эхээс гурвуулаа. Аав маань 2012 онд, ээж маань 2010 онд нас барсан. Бид нар бүтэн өнчин хүүхдүүд үлдсэн. …Хулан 2012 оны үед Алтаншагай гэдэг хүнтэй суусан. Алтаншагай, Хулан хоёрын дундаас 3 хүүхэд гарсан. Хамгийн том нь 5 настай эмэгтэй, дундах нь 2 настай эмэгтэй, бага нь 1 ойтой эрэгтэй хүүхэдтэй. Алтаншагай нь хэрэгт шалгагдаж байгаад одоо Хулангаас салчихсан. Хулан хамгийн бага хүүхдээ нөхөртөө өгөөд явуулчихсан. …Бид нарын амьдралын түвшин муу, ядуу амьдралтай. Хулан татаж унадаг өвчтэй. Цагааны бөө болсон гээд архи их уудаг. …Өөрт нь “архи уухаа болио” гэхээр үгэнд ордоггүй. …Сүүлийн үед юм мартдаг болсон. Хямралтай, татаж унадаг болсон. Уг нь эрүүл л байх ёстой доо.” гэх мэдүүлэг /хх 32-33/,

 

  Мөрдөн байцаалтад гэрч Г.Бодьгэрэлийн өгсөн: “…Би энд ирээд удаагүй байна. Манай нөхрийн аав, ээж хоёр Тэрэлж рүү ажлаар явсан болохоор гэрийг нь харах гэж 2017 оны 5 дугаар сарын эхээр ирсэн. Хулан гэж хүнийг бол сайн танихгүй, харин алсаас гэрийнхээ ойр орчимд явж байгаа нь харагддаг. 2 бага насны хүүхэдтэй, зарим үед 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн гэр лүү нь орж байгаа харагддаг. …” гэх мэдүүлэг /хх-34-35/,

 

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4273 дугаар:

             1. Эрдэнэсийн биед зулайн хуйх, баруун гарын 5 дугаар хурааны цус хуралт, дагзны хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо,

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна,

             3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-11/,

 

          Гэрэл зургууд /хх 42-44/, шүүгдэгч Б.Хулангийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-19/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-48/, хохирогчийн “...Гомдол саналгүй. Шүүх хуралд оролцох боломжгүй” зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзэв.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хуланг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 18-202а тоот гэртээ Э.Эрдэнэсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

   Шүүхээс шүүгдэгч Б.Хуланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэж үг үсэг, тоо тооцоололын алдаатай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг дурьдах нь зүйтэй байна.  

 

 Шүүгдэгч Б.Хулан 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 18-202а тоот өөрийн гэртээ Э.Эрдэнэсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрдэнэсийн өгсөн “ ...Тэгээд манайх онгод сахиустай гэр гээд намайг түлхэж гаргаад намайг унагаагаад дээр сууж байгаад үсдсэн. Манай нөхөр салгаад намайг аваад явсан. Араас баахан чулуу шидээд байсан. /хх-8/ гэх мэдүүлэг. /хх-8, 24-25/,

          Мөрдөн байцаалтад гэрч М.Отгонжаргалын өгсөн: “…Тэгтэл Хулан эгч босч ирээд “манай гэрээс зайл, тахилын ширээний хажууд Цагаан давааны хогийн цэг дээгүүр явсан гутал хувцастайгаа суулаа” гэсэн чинь Эрдэнэс эгч “чи битгий хуц янхан минь чи муу ч гэсэн манай гэрт орж ирээд салтаагаа дэлгээд суудаг биз дээ. Би танайд орж ирэхээ заалгахгүй шүү. Олигтой ч гэртэй юм шиг” гэсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад үсдэлцээд авсан. …Тэгээд Хулан эгч Эрдэнэс эгчтэй үсдэлцэж зууралдаж байгаад “гар” гэж түлхэлцээд үүд рүү очсон. … Араас нь Хулан эгч уурлаж загнаж байгаад газраас чулуу аваад шидсэн. Бид нар салгаагүй байсан бол бие биенийгээ алах байсан байх. Бие биенийгээ янз бүрээр харааж байсан. …” гэх мэдүүлэг /хх-26-27/,  

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Батмөнхийн өгсөн “...Тэгээд байж байсан чинь эхнэр араас орж ирээд “...чи энэ муутай янхандах гэлээ, архи уух гэлээ” гээд уурласан. Тэгээд яах ийхийн зуургүй хоорондоо үсдэлцээд авсан. …Гадаа гараад арай гэж салгаад эхнэрийгээ аваад уулнаас уруудаж гэр лүүгээ чиглээд алхсан чинь араас том том чулуу шидсэн. Тэгтэл манай авгай “ёоёо толгой” гээд доошоо суусан. …Тэр гэмтлийг эхнэрт маань Хулан учруулсан.” гэх мэдүүлэг /хх 28-29/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4273 дугаар:

          1. Эрдэнэсийн биед зулайн хуйх, баруун гарын 5 дугаар хурааны цус хуралт, дагзны хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна,

          3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-11/,

          хохирогчийн “...Гомдол саналгүй. Шүүх хуралд оролцох боломжгүй” гэх тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...Би цохьсон нь үнэн. Хохирогч өөрөө намайг нөхөртэйгээ хардаад элдвээр хэлээд байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзэв.           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Хулан цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрдэнэс мэдүүлэхдээ “…Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Адилхан эмэгтэй ядарсан хүмүүс бас жоохон хүүхдүүдтэй юм чинь надад гомдол байхгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Б.Х-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгч Б.Х-д ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх үзэв.