Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар    109/ШШ2023/0018

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ц.Б

            Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондын “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Цийн Б миний бие 1988 оноос улсад ажиллаж байгаа, төрийн захиргааны тэргүүн түшмэлийн гутгаар зэргийн албан тушаалын зэрэг дэвтэй, тангараг өргөсөн төрийн захиргааны жинхэнэ  албан хаагч. Ял шийтгэл, төрийн албаны сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Миний бие Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/41, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Анх ажилд томилогдоход Архангай аймгийн Засаг даргаас Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1070 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд намайг шилжүүлэн авч ажиллуулах хүсэлт хүргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01/4927 тоот албан бичгээр зөвшөөрсөн тухай хариу ирүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/35 тоот тушаалаар намайг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн болно. Шилжин ирж ажилласан хугацаанд үүрэгт ажлаа төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу бүрэн гүйцэтгэж, 2021, 2022 оны төрийн албан хаагчийн гүйцэтгэлээр “Сайн” болон “Маш сайн” гэж үнэлэгдсэн байна. Шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Төрийн албаны зөвлөлийн 2022 оны  10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дүгээр тогтоолыг үндэслэн намайг 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү шийдвэр нь төрийн жинхэнэ албан хаагч “Төрийн албаны тухай хуулийн 62.1.1. “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэснийг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлийг гаргаж байна. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дүгээр тогтоолыг үндэслэсэн энэхүү шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2-д заасан ажлаас чөлөөлөх үндэслэлүүдтэй огт нийцэхгүй, хууль зөрчигдөж байна. Миний бие тухайн албан тушаалд томилогдох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд заасан “Эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” гэсэн тусгай шаардлагыг бүрэн хангасан 1988 оноос улсад одоог хүртэл 35 жил төрийн албанд 33 жил ажиллаж байна. Төрийн захиргааны тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг 2 удаа хангасан /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигууд хүчин төгөлдөр байгаа/, 2005 оны 9 дүгээр сараас өнөөг хүртэл ахлах түшмэлээс дээш зэрэгтэй албан тушаалд ажиллаж ирсэн Мөн одоо шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа хуульд заасан “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” гэсэн тусгай шаардлагыг бүрэн хангасан. “Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсэн шаардлага 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдсөн бөгөөд энэ цаг хугацаанаас өмнөх шаардлагуудыг миний бие бүрэн хангасан байсан, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хамтран баталсан 37/33 дугаартай “Мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” тушаалын 1 дүгээр зүйлд заасан эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтын агуулгад нийцсэн шаардлагыг хангаж байсан гэж төрийн албан хаагчийн хувьд үзэж байгаа, энэхүү шаардлагыг хангаагүй гэж тухайн үед харьяалагдаж байсан Байгаль орчин, Аялал жуулчлалын яам мөн Төрийн албаны зөвлөл гэх мэт холбогдох төрийн захиргааны байгуулга, удирдлагаас албан ёсоор дүгнээгүй, мөн тушаалын 3.2-т заасан мэргэшүүлэх сургалтад хамрагдах ямар нэгэн шийдвэр холбогдох Яам, Удирдлагын академиас ирээгүй, төрийн албан хаагчийн өөрийн буруутай үйлдлээс болоогүй, төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлага үйлчлэх цаг хугацаанаас өнөөг хүртэл миний бие эрхэлсэн түшмэлийн дараагийн шатны буюу тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг хангасан нь Төрийн албаны тухай хуулийн 7.1.2 болон 7.1.5-д заасан мэргэшсэн, тогтвортой, мерит зарчмуудтай нийцсэн гэж үзэж байна. Мөн миний бие 2022 онд Удирдлагын академид “Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад” хамрагдаж төгссөн. Мөн тогтоолд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэний тухайд: Өмнө мөрдөгдөж байсан тус заалтын “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1.-д заасан “удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” одоо мөрдөгдөж байгаа төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;” гэсэн шаардлагыг Засгийн газрын 2005 оны 207 тоот тогтоолоор Усны хэрэг эрхлэх газрын дарга, 2009 оны 71 тоот тогтоолоор Усны газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын 2012 оны 74 тоот захирамжаар Усны үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын Сайдын 2015 оны А/424 тоот тушаалаар Усны үндэсний хорооны Нарийн бичгийн даргаар тасралтгүй ажиллаж байсан нь бүрэн хангасан гэж үзэж байна. Миний бие 2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны хэрэг эрхлэх газрын даргын сонгон шалгаруулалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2005 оны 118 тоот тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн. Мөн миний бие 1999-2000 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасныг давхар хангаж байгаа болно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтад томилох эрх бүхий этгээд шаардлага хангаж байгаа төрийн албан хаагчдаас болон нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилно гэж заасан Энэ нь сонгон шалгаруулалт зарлан шалгаруулж, томилно гэсэн утга агуулаагүй энэ хуулийн 27.1.3, 27.1.4 дэх заалтуудад тодорхой заагджээ. Намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох үед уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй, түр орлон гүйцэтгэгч ажиллуулж байсан. Төрийн албаны зөвлөл иргэний гомдлын дагуу жил гаруй хугацааны дараа тогтоол гаргахдаа төрийн албан хаагчийг шилжүүлж ажиллуулах тухай хууль, даган гарсан журам, зөвлөмжийг авч үзээгүй буруу гэж үзэж байна. Архангай аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан нөхцөл аймгийн Засаг даргын Тамгын газарт үүссэн гэж үзэн, Төрийн жинхэнэ албан хаагч надад санал тавьж, хуульд зааснаар харилцан тохиролцсоноор төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд намайг шилжүүлэн авч ажиллуулах хүсэлт 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1070 тоотоор хэргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01/4927 тоот албан бичгээр зөвшөөрсөн тухай хариу ирүүлэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны Б/35 тоот тушаалаар намайг Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн болно. Миний бие Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/41, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Дээрх томилсон шийдвэрүүд нь Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн хамтран баталсан 34/31 дугаартай “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг” баримталсан шийдвэр болно. Намайг томилогдсоноос хойш буюу 2022 оны 3 дугаар сарын 23-ны 01 дугаартай “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг” нэг мөр ойлгох, зөв хэрэглэх хүрээнд гаргасан өөрсдийн баталсан буюу Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг ч авч хэрэглэсэнгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Миний бие өмнө нь ажиллаж байсан албан тушаалын зэрэглэл ТЗ-13, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын зэрэглэл мөн ТЗ-13 буюу адил зэрэглэл болно. Одоо мөрдөгдөж буй 2023 оны 1 дүгээр сард батлагдсан Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар тогтоолд ч төрийн жинхэнэ албан хаагч адил төрлийн ангилал зэрэглэлд шилжин ажиллахад хориглосон заалт байхгүй болно.  Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар нэхэмжлэгч маш тодорхой хэлсэн. Хоёрдугаарт нэхэмжлэлдээ тодорхой дурдаж өгсөн байгаа. Гуравдугаарт нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулсан. Түүнд тодорхой заасан байгаа учраас давхардуулахгүй яръя. Бидний гол ярих асуудал нь шүүх хуралдаанд хууль хэрэглээний болон бусад нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хэлсэн. Шинэ нотлох баримт цуглуулснаас хойш нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн өөрчлөлт орсон бэ өөр ямар үндэслэл байна вэ гэхээр байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэдийд Ц.Б чөлөөлөгдөх гэдгийг нэг мөр зөв ойлгох ёстой. Ц.Б нь төрийн жинхэнэ албан хаагч 2 удаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангарах өргөсөн. Төрийн албан хаагчийн болзол хангасан байгаа. Бидний гол төөрөгдөөд байсан асуудал нь Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор Ц.Б чөлөөлөгдсөн юм уу гэдгийг ярихгүй бол болохгүй байх гэж бодож байна. Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/15 тоот захирамж, түүний үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 тоот тогтоолыг дэлгэрэнгүй тайлбарласан. Өнөөдөр хууль зүйн өөр өнцгөөс нэмж ярихгүй бол болохгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/174 тоот Ц.Быг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тушаал хэрэгжиж байгаа юм уу үгүй юу гэдэгт тайлбар хэлэхгүй бол болохгүй байна. Ийм тушаал гарсан байгаа боловч эрх зүйн орчин үйлчлэх цар хүрээний хувьд боломжгүй байсан байна гэдэг нь тодорхой харагдаж байна. 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Б/174 тоот тушаалаар Ц.Быг ажлаас чөлөөлсөн бол 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрийн нарийн бичгийн даргын дээд албан тушаалтан болох Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 35 тоот тушаалаар Ц.Быг ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл 2 чөлөөлөөд байгаа асуудал харагдаж байна. Тэгэхээр аль нь хүчинтэй вэ гэдэг асуудал яригдана. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 тоот сайдын тушаал хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл хэрэглэж буй субьективийн хувьд хоёрдугаарт эрх зүйн орчныг мөрдөж байгаа цаг хугацааны хувьд 35 тоот тушаалыг хүчинтэй гэж үзэж байна. Яагаад энэ тушаалын хүчин төгөлдөр үйлчлэлийн хүрээг яриад байна вэ гэхээр Ц.Быг хэзээ төрийн байгууллагын албанаас нөгөө байгууллага руу шилжүүлэв гэх зүйл яригдах ёстой. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа өмнөх шүүхийн шийдвэр захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр буцаан ажилдаа томилогдоод ажлаа хийгээгүй байгаа гэдэг нь давхар нотлогдож хэдий хугацааны цалинг шүүхээс гаргуулж байна вэ гэдэг эрх зүйн орчныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамд ажил хийж байсан юм уу гэдэг нөхцөл харагдаж байна. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 01/215 дугаартай шүүхийн шийдвэрээр 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 30,121,107 төгрөгийг Ц.Бад олгохоор заасан байгаа. Энэ нь юу гэж байна вэ гэхээр Ц.Быг тухайн Байгаль орчин, аялал жуулчлалын яамд тодорхой ажил эрхэлж байсан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэр гарсан байна. Үүнийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1146 тоот магадлалаар хэвээр баталсан байгаа. Үүнийг ямар өнцгөөс харах ёстой вэ гэхээр нэгэнт шүүхийн шийдвэрээр үйл баримтыг тогтоосон байна. Ажиллаж байсныг тогтоож цалин хөлсийг гаргаж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хуулиар тогтоосон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр адил мөрдөгдөнө. Шүүхийн шийдвэрийг зөрчиж явах ямар ч боломжгүй болж байна. Ц.Б нь ажил албан тушаал хашиж байгаад Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өөр ажил албан тушаалд томилогдсон 2 байгууллага тохирч нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжиж байгаа нь үндэслэлтэй байна. Ерөнхий болон тусгай шалгуурыг хангаж байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 тоот захирамж болон түүнд үндэслэж гарсан Төрийн албаны зөвлөлийн 574 тоот тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж хүсэлттэй байна. Мөн хариуцагч талаас сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна. Энэ нь өөрөө хууль зөрчиж байна.  2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 тоот захирамж хэдэн цаг хэдэн минутад гарсан юм. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа хийж хариу тайлбар өгөх боломжит хугацаа байсан юм уу. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашгийг зөрчөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа хийчхээд боломжит хугацаа үлдээхгүй эрх ашгийг зөрчөөд байгаа юм. 3 дугаар сарын 9-ний өдөр сонсох ажиллагаа хийгээд энэ өдөр Б/11 тоот захирамж гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Тиймээс 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн талаар нэхэмжлэгч тодорхой ярьсан. Өмгөөлөгч миний хувьд Б/11 болон 574 дугаартай тогтоолын талаар дэлгэрэнгүй тайлбарласан.” гэв.

            4. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлөөс Архангай аймгийн Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөх тухай” 574 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Ц.Быг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” Б/41 дүгээр захирамж, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "Захирамжид өөрчлөлт оруулах тухай” 6/42 дугаар захирамж нь тус тус Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчсөн тул уг захирамжуудыг хүчингүй болгож биелэлтийг ирүүлэхийг үүрэг болгосон. Тус тогтоолын дагуу Засаг дарга миний бие Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.20 дахь хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 32.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.”, 32.2 дахь хэсэгт “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.” гэж тус тус заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаар захирамжаар Ц.Быг албан тушаалаас нь чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны зөвлөлөөс Архангай аймгийн Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн зөрчил арилгах хугацаатай үүрэг өгөх тухай 574 дугаартай тогтоолоор Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Ц.Быг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай Б/41 дүгээр захирамж мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн захирамжид өөрчлөлт оруулах тухай Б/41 дүгээр захирамж, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн захирамжид өөрчлөлт оруулах тухай 6/42 тоот захирамж нь тус тус Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн тул захирамжийг хүчингүй болгож биелэлтийг хариуцахыг үүрэг болгосон. Иймээс Архангай аймгийн Засаг даргын зүгээс тус тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т тус тус заасны дагуу Ц.Быг албан тушаалаас нь чөлөөлөх тухай захирамж гаргасан. Энэхүү Төрийн албаны тогтоолын үндэслэл болсон 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалд Ц.Быг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайлан хэрэгт авагдсан байгаа. Энэ тайлангаас харвал нэгдүгээрт Ц.Быг тухайн албан тушаалд томилогдон ажиллахаас татгалзсан үндэслэлээр төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг үндэслэн чөлөөлсөн байна. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргасан дээрх нөхцөл байдал нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргахаас өмнө Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Б/41 дүгээр тушаал Ц.Быг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалд томилсон болох нь тогтоогдсон. Гуравдугаарт Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаар тогтоолоор тухайн албан тушаал нь орон тооны бус болж өөрчлөгдсөн. Тиймээс орон тооны бус албан тушаалаас эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга төсвийн шууд захирагчийн жинхэнэ албан тушаалд шилжүүлэн томилж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Дөрөвдүгээрт төрийн албаны зөвлөлийн 2019 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд нь тавигдах тусгай шаардлагын мэргэшил хэсэгт эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад суралцаж төгссөн байх шаардлагыг  Ц.Б нь хангаагүй гэж үзсэн. Тавдугаарт Ц.Б нь 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд сайн дурын даатгал төлсөн байх бөгөөд 2018 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй төлөвтэй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны 4 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалд томилогдох хүртэл хугацаанд ажилгүй байсан гэж үзэхээр байна гэж тайланд дурдсан. Хууль тогтоомжийн хүрээнд авч үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.1-т “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхнө гэж”  заасан. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт нь тухайн үед мөрдөгдөж байсан. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 1.3-т “шалгалтыг дараах харьяаллын дагуу зохион байгуулна гээд 1.3.1-т Төрийн захиргааны байгууллагын эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах төсвийн шууд захирагч яамны газрын дарга, агентлагийн дэд дарга болон салбар зөвлөлгүй байгууллагын албан тушаалтны шалгалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулахаар хуульчилсан. Үүнтэй уялдуулан төрийн албаны байгууллагаас 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот “шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” зөвлөмж гарсан байдаг. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 3.1.1-т зааснаас бусад тэргүүн, ахлах, дэс туслах түшмэлийн албан хаагчийн боловсрол, мэдлэг туршлага, сахилга, хариуцлага, ур чадварын байдлыг харгалзан албан тушаалын тодорхойлолт заасан шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын ангилалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан. Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 3.1.3-т зааснаас бусад гэдэгт ямар албан тушаалтан хамаарах вэ гэдэгт Төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах төсвийг шууд захирагч яамны газрын дарга, агентлагийн дарга хамаарна. Тиймээс Ц.Быг сэлгэн ажиллуулах боломжгүй байгаа юм. Иймд Ц.Быг албан тушаалаас нь чөлөөлсөн Засаг даргын шийдвэр нь үндэслэл бүхий буюу хууль тогтоомжийн хүрээнд гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл, журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

 

2. Иргэн Ц.Баас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх”, “Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

3. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх” гэж тодруулан, багасгасан байна.

 

Нэг. Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тухайд

 

4. Шүүхээс хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн ч нэхэмжлэгч Ц.Б нь гал шүүх хуралдаан оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн, өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

5. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

Хоёр. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

 

6. Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаартай захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1.20 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 574 дугаартай тогтоолыг тус тус үндэслэжээ.

 

7. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.”Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.“Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 60.1.20.“аймгийн Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах;” гэж заажээ.

 

8.  Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.” гэж,

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д “Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно:”, 82.1.1.-д “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх;” гэж заажээ.

 

10. Маргаан бүхий актын гол үндэслэл нь: Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 574 дугаартай тогтоол болсон байна. Иймд шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах хүрээнд тус Төрийн албаны зөвлөлийн тогтоолд дурдсан үйл баримт энэ хэргийн хувьд тогтоогдсон эсэх, үндэслэлтэй эсэх, зөвлөлийн эл шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийг маргаан бүхий актаар ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолын  1 дэх заалтаар “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Ц.Быг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” Б/41 дүгээр захирамж, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/42 дугаар захирамж нь тус тус Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт зөрчсөнийг тогтоож” 2 дахь заалтаар “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 5/41, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, биелэлтийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Архангай аймгийн Засаг даргад үүрэг болгож”, 3 дах заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлэхийг Архангай аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал)

 

Гурав. Маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолд заасан үндэслэл, шаардлага бодит байдалтай нийцсэн эсэх тухайд

 

12. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолын 1 дэх заалтаар “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Ц.Быг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” Б/41 дүгээр захирамж, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/42 дугаар захирамж нь тус тус Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчсөнийг тогтоож” шийдвэрлэжээ.

 

13. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-д “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн  27.1.1.-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;” гэж заажээ.

 

14. Төрийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-д “Энэ хуулийг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэжээ. Тодруулбал, Төрийн албаны хууль/ шинэчилсэн найруулга/ 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжиж эхэлсэн байна.

 

15. Нэхэмжлэгчийн хувьд Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/41, мөн өдрийн Б/42 дугаар захирамжаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогджээ.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тухайн албан тушаалд томилогдохоос өмнө Төрийн албаны хууль/ шинэчилсэн найруулга/ 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн байх тул тус хуульд заасан шаардлага, нөхцөл, журам нь нэхэмжлэгчийг ажилд шилжин томилогдох тухайн тохиолдол бүхий харилцаанд тухайлан үйлчилж хэрэгжихээр байна.

 

16. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлын нэг үндэслэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 23.2.2 дахь заалт зөрчсөн гэсний тухайд: “Мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” гэсэн шаардлага 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдсөн бөгөөд миний бие бүрэн хангасан байсан. Мөн миний бие 2022 онд Удирдлагын академид “Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад” хамрагдаж төгссөн...” гэж тайлбарлан, маргадаг. (1 дүгээр хавтаст хэргийн 158-170 дахь тал)

 

17. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-д “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх...” хуулийн эл шаардлага нь тухайн албан тушаалд томилогдох этгээдэд тавигдах урьдач нөхцөл, шаардлага байхаар, эл шаардлагыг хангасан этгээд тухайн албан тушаалд томилогдохоор хуульчлан зохицуулсан байна.

 

18. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны хууль/ шинэчилсэн найруулга/ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжиж эхэлснээс хойш даруй хоёр жил 10 сарын дараа Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/41, мөн өдрийн Б/42 дугаар захирамжаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон байх тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан шаардлага зөрчигдсөн байна гэж үзэх үндэстэй.

 

19. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, түүнтэй адилтгах удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагад  “Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх;”  гэж заасан байна.

 

20. Нэхэмжлэгч: “...Мөн миний бие 2022 онд Удирдлагын академид “Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад” хамрагдаж төгссөн...” гэж тайлбарладаг бөгөөд Архангай аймгийн Засаг даргын албан тушаалд томилогдсоноос хойш тус сургалтад хамрагдсан болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбараар мөн тогтоогддог. (1 дүгээр хавтаст хэргийн 158-170, шүүх хуралдааны тэмдэглэлийн 166-167 дахь тал)

 

21. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ.

 

22. Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 5.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж тусгайлан журамлан зохицуулжээ.

 

23. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын “Албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-ын “мэргэшил” хэсэгт “Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” шаардлага тавигджээ. Мөн албан тушаалын шинэчилсэн тодорхойлолтод ч эл шаардлага хэвээр батлагджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 98, 115 дахь тал)

 

24. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/41, мөн өдрийн Б/42 дугаар захирамжаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 5.1-д заасныг зөрчиж тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангаагүй байхад шилжүүлэн ажиллуулсан болох нь тогтоогдож байна.

 

25. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолын  1 дэх заалтаар “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Ц.Быг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” Б/41 дүгээр захирамж, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/42 дугаар захирамж нь тус тус Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт зөрчсөнийг тогтоож” гэжээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 10 дахь тал)

 

26. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1.1.-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;” гэж заажээ.

 

27. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна.” гэж заасан.

 

28. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолын хавсралтад зааснаар “аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга” нь төрийн захиргааны албан тушаалын эрхэлсэн түшмэлийн ангилал, ТЗ-13 зэрэглэл, нутгийн Захиргааны байгууллагын удирдах албан тушаалд хамаарч байна.

 

29. Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Ц.Быг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хийсэн хяналт, шалгалтын баримт, тайлангаас үзэхэд “...Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга” гэсэн албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Засгийн газрын  комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тогтоолын 10 дугаар хавсралтаар Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан бөгөөд Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 387 дугаар тогтоолоор Усны үндэсний хорооны Нарийн бичгийн дарга нь орон тооны бус бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны усны нэгдсэн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгжийн дарга ажиллахаар баталсан байна. Энэхүү Засгийн газрын  2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ.

 

30. Энэхүү үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Бын ажиллаж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаар тогтоолоор “орон тоон бус” болсон байх бөгөөд нэхэмжлэгчийг  Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 5/41, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/42 дугаар захирамж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 дугаартай “Ц.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарах үед дээрх Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

 

31. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн Усны хяналт-шинжилгээ, усны бохирдол, зөвшөөрлийн механизм хариуцсан мэргэжилтнээр томилж, мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Ц.Баар Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалыг хавсруулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн боловч Ц.Быг тухайн албан тушаалд томилогдохоос татгалзсан үндэслэлээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/174 дүгээр тушаалаар чөлөөлөх шийдвэрийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 дугаартай тушаалаар гаргаж байжээ. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх захиргааны акттай холбогдуулж шүүхэд маргаагүй байх бөгөөд эдгээр захиргааны акт нэхэмжлэгчийг шилжүүлэн томилох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 114, 206-207 дахь тал)

 

32. Иймээс нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.1.1.”төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс;” гэж заасан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 1.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна.” гэж заасантай нийцэхгүй байх тул хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд Ц.Быг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хийсэн хяналт, шалгалтын баримт, тайлангаар тогтоосон үйл баримт түүнийг үндэслэж гарсан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолд дурдсан үндэслэл нь энэ хэргийн маргааны үйл баримттай нийцэж байна. (1 дүгээр хавтаст хэргийн 110-119 дэх тал)

 

33. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 5/38 дугаар тушаалаар Ц.Быг ажлаас чөлөөлж, шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.Быг урьд эрхэлж байсан Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн яамны  221/МА2017/0856 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

34. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 182/ШШ2021/01214 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1146 дугаар магадлалаар “... Нийсэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 182/ШШ2017/2714 шийдвэрийг үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 30.121.107 төгрөгийг гаргуулж, иргэн Ц.Бад олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1146 дугаар магадлалд “... Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаал нь орон тооны бус болж өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл, Усны Үндэсний хорооны нарийн бичгийн даргын албан тушаал орон тооны бус болж өөрчлөгдөөгүй байхад буюу 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ц.Бад өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуулийн шаардлагад нийцээгүй, бүтэц, орон тооны өөрчлөлтийн улмаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.” гэж дүгнэжээ.

 

35. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэр түүгээр тогтоогдсон үйл баримт нь энэ хэргийн тухайд үйл баримтын цаг хугацаа болон тухайн тохиолдолд хамаарахгүй байна.

 

36.  Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболдод хандсан Архангай аймгийн Засаг даргаас 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1070 дугаартай “санал хүргүүлэх” тухай албан бичгээр: “Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасны дагуу ...Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын эрхлэх асуудлын хүрээний Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга ажилтай Ц овогтой Быг тус аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн авч ажиллуулах саналыг хүргүүлж байна.” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал)

 

37. Мөн Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай харилцан тохиролцсон баримтыг 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр үйлджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал)

 

38. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/41, мөн өдрийн Б/42 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Быг Архангай аймгийн Засаг Тамгын газрын даргын албан тушаалд томилжээ.

 

39. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/4927 дугаартай албан бичгээр: Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалд: “...Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Цийн Быг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн авч ажиллуулах саналтай танилцлаа. Ц.Быг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т .....гэж заасны дагуу шилжүүлэн ажиллуулахад татгалзах зүйлгүй болно.” Гэсэн хариуг Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/41, мөн өдрийн Б/42 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Быг Архангай аймгийн Засаг Тамгын газрын даргын албан тушаалд томилсноос хойш хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал)

 

40. Мөн Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 дугаартай “Ц.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар “...Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Цийн Быг Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01/1070 дугаар албан бичгийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлсүгэй.” гэсэн шийдвэрийг гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал)

 

41. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/41, мөн өдрийн Б/42 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Быг Архангай аймгийн Засаг Тамгын газрын даргын албан тушаалд томилсон байхад шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргаж буй албан тушаалтнаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/4927 дугаартай албан бичгээр зөвшөөрлийг хүргүүлж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 дугаартай тушаалаар шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргасан нь процессын хувьд мөн зөрчилтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дөрөв. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 574 дугаартай тогтоолыг биелүүлж гарсан маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх тухайд

 

42. Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 30 дугаар зүйлийн 30.1. -т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ”., 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна.”, 30.3.-т “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно.” гэж,

 

43. Мөн 32 дугаар зүйлийн 32.1.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.”, 32.2.-т “Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.” гэж тус тус зааснаар Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж үзнэ.

 

44. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Төрийн албаны зөвлөлөөс өөрөө санаачлан, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх эрх хэмжээтэй этгээд төдийгүй хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах, эсхүл хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байхаар хуульчлан зохицуулсан байна.

 

45. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлөөс гаргасан дээрх тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/11 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ц.Быг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал:

 

46. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргах болсон үндсэн шалтгаан нь тухайн албан тушаалд томилогдох үндсэн шаардлага, нөхцөлийг хангаагүй ажиллаж байсныг Төрийн албаны зөвлөлөөс шалган тогтоож, заавал биелүүлэх үр дагавар бүхий шийдвэрийг гаргасантай холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлж нэхэмжлэгчийг маргаан бүхий актаар ажлаас чөлөөлсөн нь дээр дурдсан Төрийн албаны тухай холбогдох зүйл, хэсэг, заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимтай нийцэж байна.

 

Тав. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “... маргаан бүхий актыг гаргахдаа эрх нь хөндөгдөж буй этгээд болох нэхэмжлэгч Ц.Бад огт мэдэгдээгүй, сонсох ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлийн тухайд

 

47. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2.-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заажээ.

 

48. Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн мэдэгдэх хуудсаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бад албан тушаалаас чөлөөлөх асуудлаар Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан өрөөнд 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 11 цаг 00 минутад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах болсныг мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал)

 

49. Улмаар 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 11 цаг 00 минутад Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Быг албан тушаалаас чөлөөлөх асуудлаар сонсох ажиллагаа явуулж, сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь тал)

 

50. Нөгөөтээгүүр энэ хэргийн тухайд хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн санаачилгаар бус, харин Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж тус маргаан бүхий актыг гаргасан байх тул уг акттай холбоотойгоор тусгайлан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн эсэх нь тус актыг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

51. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14.-д заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1.  Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2., 27 дугаар зүйлийн 27.1.1., 30 дугаар зүйлийн 30.2., 32 дугаар зүйлийн 32.2., 44 дүгээр зүйлийн 44.1., 65 дугаар зүйлийн 65.6., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ц.Бын Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2., 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА