Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/84

 

 

 

 

 

 

 

 2022          1            18                                            2022/ДШМ/84                             

 

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

насанд хүрээгүй хохирогчдын хууль ёсны төлөөлөгч Б.Номиндарь,

насанд хүрээгүй хохирогчдын өмгөөлөгч Г.Бат-Отгон,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ, 

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Бд холбогдох эрүүгийн 2107 00000 0094 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Нгийн Б, ...... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ........ аймаг ................. суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ..................... дүүргийн .... дүгээр хороо, ............... гудамжны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Алтгана 1 дүгээр гудамжны 1а тоотод байрлах гэртээ болон гэрийнхээ хашаан дотор чингэлэгт гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар бага насны охин буюу 13 настай Г.Бцийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж удаа дараа бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, мөн 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Алтгана 1 дүгээр гудамжны 1а тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар бага насны охин буюу 9 нас 3 сар 18 хоногтой Г.Ш-Эий эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж түүнийг унтах гэж байхад нь дотуур хувцсанд гараа хийж бэлэг эрхтнийг оролдсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Н.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Нгийн Быг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах чадваргүй, бусад байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үргэлжилсэн үйлдлээр хүчиндэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Нгийн Быг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бы цагдан хоригдсон 207 /хоёр зуун долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүний эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Г.Бц, Г.Ш-Э, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Б.Номиндарь нараас энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б миний бие хийсэн үйлдэлдээ маш их харамсаж явдаг бөгөөд өдөр бүр өөрийн хийсэн үйлдэл, гэм буруугаа ойлгож байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт миний бие гэм буруутай эсэх тал дээр маргалдсан зүйл байхгүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр хохирогчдын хууль ёсны төлөөлөгч биетээр гарсан хохирол байхгүй гэсэн. Гэвч миний бие хохирол төлбөр гарвал төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн байдаг болно. Миний бие энэхүү гэмт хэрэгт холбогдох хүртэл нэг ч удаа гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа энэ гэмт хэрэгт холбогдсон байгааг харгалзан үзнэ үү. Миний бие улсад 33 жил ажиллаж, өндөр насны тэтгэвэрт суусан бөгөөд одоо 62 настай. Эрүүл мэндийн хувьд зүүн бөөр суналттай, зүрхний хэм алдах суурь өвчтэйн улмаас 461 дүгээр хорих ангийн нэгдсэн эмнэлэгт 21 хоног хэвтэн эмчлүүлсэн болно. Тархины артерийн судасны архаг бөглөрөлтэй бөгөөд энэ өвчний улмаас нэгдсэн 3 дугаар эмнэлэгт тархины хүнд хагалгаанд гурван удаа орсон. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Хохирогчид болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шүүх бүрэлдэхүүнээс дахин дахин уучлал гуйж, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж байгаа болно. Миний бие нийгэмд энэ төрлийн гэмт хэрэг дахин нэг ч удаа бүү гараасай гэж бодож, хүсэж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн ба мөн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Шүүгдэгч Н.Б гэм буруугаа болон хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Цаашид гарах хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Мөн энэ шүүхийн шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, насны байдал /62 настай/, зүрх судасны өвчтэй, даралт өндөртэй зэрэг эрүүл мэндийн байдал, хувийн байдлуудыг нь харгалзан үзэж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн доод ялыг барьж, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалт болон шүүхийн аль ч шатанд бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд авагдсан үйл баримтын талаар маргаагүй. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж тус зүйл ангид заагдсан доод ялын санкци буюу 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 Шүүгдэгч Н.Бы өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлуудыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, 62 настай зэрэг нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.

Насанд хүрээгүй хохирогчдын хууль ёсны төлөөлөгч Б.Номиндарь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Насанд хүрээгүй хохирогчдын өмгөөлөгч Г.Бат-Отгон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж түүнд 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлтэй гэж заасан бөгөөд хаалттай хорих ангид 6 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлэхээр хуульчилсан. Н.Бы үйлдсэн хэрэг нь хүнд гэмт хэрэг бөгөөд бага насны хоёр хүүхдийн эсрэг үйлдэгдсэн. Шүүгдэгч нь тухайн хүүхдүүдийн сэтгэл зүйд мартагдахааргүй хар толбыг үлдээсэн хор уршиг учруулсан. Эрүүл мэндийн хувьд муу, өвчний улмаас хорих 461 дүгээр ангид 21 хоног эмчлэгдсэн гэж байгаа ч үүнтэй холбоотой ямар нэг эмчийн магадлагаа ирээгүй, хорих ангийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэх боломжтой гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Алтгана 1 дүгээр гудамжны 1а тоотод байрлах гэртээ болон гэрийнхээ хашаан доторх ногоон чингэлэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн дагавар бага насны охин буюу 13 настай Г.Бцийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, бусад байдлын улмаас эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн удаа дараа бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, мөн 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Алтгана 1 дүгээр гудамжны 1а тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн дагавар бага насны охин буюу 9 нас 3 сар 18 хоногтой Г.Ш-Эий эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж түүнийг унтах гэж байхад нь дотуур хувцсанд нь гараа хийж бэлэг эрхтнийг нь оролдсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:  

Насанд хүрээгүй хохирогч Г.Бцийн “...Н.Б ах намайг гэрийн хойд талын буюу хоймрын орон дээр татаж наашаа суу гэж суулгаад уруул дээр үнсэж, хэлээ миний ам руу чихээд би уйлаад болиоч гэж хэлсэн зүгээр зүгээр гээд миний өмдийг хүчээр тайлж юм харья гээд орон дээр дээш нь харуулж байгаад миний боожгойг /өөрийн нэрлэж байгаа нэршлээр/ харчихаад за за өмдөө өмс гээд намайг гэрээс гаргасан. ...Тэгээд миний ам руу өөрийнхөө хэлийг хийж миний өмдийг тайлаад миний боожгой руу өөрийнхөө боожгойг хийж миний дээрээс өөрөө хөдөлж эхэлсэн тэр үедээ надад нээх их өвдөлт мэдэгдээгүй хэсэг хөдөлж байгаад Н.Б ахын боожгойноос нэг цагаан шингэн зүйл гарсан. ...ногоон чингэлэг дотор намайг шууд хүчээр эргүүлж харуулан зогсоогоод миний өмдийг тайлаад миний боожгой руу өөрийнхөө боожгойг хийгээд дээшээ доошоо хөдлөөд байсан. Энэ үед их өвдсөн миний боожгойноос их цус гарсан би уйлсан, болиоч гэж хэлсэн. Тухайн үед надаас цус гарсныг хараад Б ах хийхээ больсон. ...унтаж байхад намайг өргөж орон дээрээ гаргаад дахиад миний боожгой руу өөрийнхөө боожгойг хийж хөдөлсөн. Би ганцаараа байхдаа уйлаад болиоч гэдэг, миний дүү нар аавыг өнгөрснөөс хойш шөнө их уйлдаг юм. Би дүү нараа сэрээчих вий, айчих вий гээд айгаад дуу гаргадаггүй. Н.Б ах намайг хүчиндэж дуусгаад энэ үйлдэл чамд хэрэгтэй том болоод чи ингэж өвдөхгүй анхнаасаа сурч ав гэдэг байсан. ...Ээж ойрхон дэлгүүр энэ тэр явахаар миний уруул дээр үнсээд хэлээ ам руу чихээд байдаг. Тухайн үедээ их өвдөж байсан эхний нэг, хоёр удаа миний боожгой руу Б ах боожгойгоо хийх үед цус гараад их өвдөж байсан...” /хх 43-44/,

насанд хүрээгүй хохирогч Г.Ш-Эийн “...Харин миний бандааш руу гараа хийгээд миний боожгойг гижигдсэнээс хойш би тэр хүнийг муу хүн гэж боддог болсон. Би одоо Ажаагаас айдаг. Ажаа миний боожгойг гижигдсэн өдөр яг хэдний өдөр байсныг би санахгүй байна. ...Ажаа намайг бандааш руу гараа хийгээд миний боожгойг гижигдээд байсан. Миний боожгойны орчимд чимхэж байгаа юм шиг өвдсөн. Энэ үед би амандаа тоо тоолж эхэлсэн бөгөөд 1-ээс 60 хүртэл тоолоход Ажаа миний бандаашнаас гараа авсан...”  /хх 39-40/,

гэрч Х.Багийн “...“Б /Ажаа/ намайг оролдоод байгаа” гэж хэлсэн. Би оролдоно гэж яасан юм бэ гэхэд “Бц хашаанд байдаг модон чирдэг ногоон чингэлэг дотор намайг оролдож миний өмдийг тайлж бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж хөдөлсөн. Тэр үед аймар их цус гарч, өвдсөн” гэж хэлсэн. Тэгээд би “дахиж тийм зүйл болсон уу, өөр яасан” гэж асуухад “би хэдэн удаагаа мэдэхгүй байна гэрт бас хийсэн” гэж хэлэхээр нь “гэрт нь хэн байсан, дүү нар нь байсан уу” гэхэд “үгүй гэрт ганцаараа байсан, намайг ганцаараа ээж байхгүй, дүү нар байхгүй байхад хэд хэдэн удаа бэлгийн ажил хийсэн” гэж хэлсэн. Надад цаг хугацааг бол охин хэлээгүй, анхны удаа чингэлэгт гэхээр би дулаан цаг гэж бодож байна. Түүнээс хойш дандаа гэрт бэлгийн харьцаанд оруулдаг гэж хэлсэн...” /хх 46-47/,

гэрч Д.Гийн “...Ба Бцийг дуудаж уулзаж энэ бүх асуудлыг мэдэж надад хэлсэн би итгээгүй арай үгүй байлгүй дээ би нотолгоотой болж байж хуулийн байгууллагад мэдэгдэнэ гэж хэлсэн. ...8 настай охин Ш-Э ээж хүн гижигдсэн тухай хүнд хэлж болохгүй юм уу гэж асуусан хэн яаж гижигдсэн юм гэж асуусан чинь Ажаа миний өмд рүү гараа хийгээд гээд бэлэг эрхтнээ заагаад ийшээ хуруугаа хийгээд хөдөлгөж гижигдсэн. Тэгээд хүнд битгий хэлээрэй гээд байсан. Тэгсэн 6 настай Оюумаа нь хажууд нь байж байхдаа Ажаа миний суга руу гижигдээд дараа нь миний боожгой руу гижигдээд байсан гэж хэлсэн...” /хх 51-52, 55-56/,

насанд хүрээгүй гэрч Б.Бхийн “...Ш-Э надад нэг удаа Б ах миний боожгойг гижигдсэн гэж хэлж байсан...” /хх 65-66/,

насанд хүрээгүй гэрч Б.Нгын “...Бц ...хичээлээ тараад тоглоомын сааданд тоглож байхад Ажаа буюу Б намайг үнсэх гэж дайраад байна гэж хэлж байсан...” /хх 82/,

насанд хүрээгүй гэрч С.Агийн “...Ажаа буюу Б намайг оролддог ээжийг байхгүй үед миний өмдийг шувтлаад байна, ...үнсэх гэж дайраад байна гэж хэлж байсан...” /хх 85/,

насанд хүрээгүй гэрч О.Нны “...надад Ажаа буюу Б ах оролдоод байна гэж нийт 3 удаа хэлж байсан. ...Анх бид нарыг 5 дугаар ангид байхад буюу Болормаа багшийн ангид байхад 2020 оны 1 дүгээр сарын үед хоёулхнаа байхдаа хэлж байсан. Дараа нь 2020 оны 9 дүгээр сард гэрт хоёулхнаа байх үед Ажаа намайг оролдоод байна гэж хэлж байсан. Сүүлд 2020 оны 10 дугаар сарын орчим тоглоомын талбай дээр найзуудаараа байж байхад хэлж байсан. Би оролдоод байна гэдгийг нь Ажаа буюу Б гэдэг ах хүчиндэх гээд байна гэж ойлгож байсан...” /хх 88/,

гэрч Н.Дхын “...болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй асуухад “Миний хувьд охин Бцийг 2020 оны 8 дугаар сараас эхлэн усанд оруулахдаа биеийг нь угааж өгч байхдаа оролдож, илдэг байсан. Охидуудаа байнгын усанд оруулдаг. Ариун цэврийг сахиулдаг, дотуур хувцсаа сольсон уу гэж байнгын шалгадаг. Тэгэхгүй бол манай хүүхдүүд усанд ордоггүй, өөрийн биедээ анхаарал тавьж чаддаггүй юм. Миний хувьд хааяа Бцийг усанд оруулахдаа дэлүү, хөх нь ургасан болохоор оролдож, бэлэг эрхтнийг нь арчиж угааж өгдөг. 2020 оны 9 дүгээр сард би Бцийг гэртээ ганцаараа байхад нь дотуур хувцсаа сольсон уу гэж шалгаад хувцсыг нь тайлаад бэлгийн харьцаанд орох гэхэд хэрэггүй гээд дургүйцээд байхаар нь больсон. 2021 оны 4 дүгээр сард хувцсыг нь тайлж бэлэг эрхтнийг нь арчиж цэвэрлэж өгчихөөд надад хүсэл төрөөд бэлгийн харьцаанд орох гээд дээрээс нь дарж хэвтсэн. Тэр үед манай гэрт хүн байгаагүй. Бц хэрэггүй гэхээр нь больсон. Миний хувьд бэлэг эрхтнээ хийсэн зүйл байхгүй, угаахдаа гараараа хуруугаа хэлүү рүү нь оруулж оролддог байсан гэж мэдүүлж байсан...” /хх 158/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн: “...Төрөлхийн урагдал гэж байхгүй. Төрөлхийн сэтэрхий гэдэг ойлголт байдаг. Бцийг үзэхэд охин хальсанд төрөлхийн сэтэрхий байгаагүй. Г.Бцийн хувьд үзэхэд охин хальс нүх том цочроогүй, охин хальс нь 2.5 цагийн байдалд соривжилт үүссэн байсан. Энэ нь бэлгийн харилцааны явцад үүснэ...” /хх 112/,

шүүгдэгч Н.Бы “..Би ийм муухай гэмт хэрэг хийсэндээ үнэхээр их харамсаж, өөрийгөө үзэн ядаж байна.” /2 хх 92/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3746 дугаартай “...Т.Бцийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Охин хальс хуучин урагдалтай байна. Шүүх бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна.” /хх 107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3772 дугаартай “...Г.Ш-Эийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчийн охин хальс гэмтэлгүй байна. Заг хүйтэн, трихомонус, тэмбүү өвчний халдвар илрээгүй.” /хх 125/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 3770 дугаартай “Г.Огийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчийн охин хальс гэмтэлгүй байна. Трихомниаз өвчтэй байна. Энэ нь ахуйн замаар халдварлаж болно.” /хх 121/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 385 дугаартай “...Г.Бц нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Г.Бц нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгчийн асуултыг ойлгон хариулах чадвартай байна. Г.Бц нь гэмт хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх шинж тэмдэг илрээгүй байна...” /хх 115/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 396 дугаартай “...Н.Б нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Б нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгчийн асуусан асуултыг ойлгох, мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Б нь хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна. Н.Б нь эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна...” /хх 135/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 454 дугаартай “...Г.Ш-Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Ш-Э нь өөрийн насны түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ илэрхийлэх чадвартай байна. Г.Ш-Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” /хх 153/ шинжээчийн дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-24/,

аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 212-213/,

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, оршин суугчдын судалгаа /хх 215-216/,

хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 228-232, 236-238/,

Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, сэтгэл зүйн хэв маягийн тест /хх 248-249, 2 хх 1-2/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Быг үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалах чадваргүй, бусад байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, цаашид гарах хохирол, хор уршгийг төлөхөө илэрхийлж байх хэдий ч нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бага насны 2 хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн, хувийн байдалд нь ялын төрөл, хэмжээ, дэглэм нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан “...бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өндөр настай /62 настай/, эрүүл мэндийн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээгээр ялаар шийтгэж, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бы 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ                  

           

 

                        ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ