Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/142

 

 

 

 

 

 

 

2026      03       13                                           2026/ШЦТ/142

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох эрүүгийн 2525005770659 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д   овгийн С-н  Г, Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн **** тоотод оршин суудаг, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5жил 1 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын сарын хорих ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 425 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж нэмж нэгтгэн 2 жил 7 сарын хорих ялаар, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн нийт 4 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлэн 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдөр шүүгчийн 49 дугаартай захирамжаар 1 жил 4 сар 7 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнссэн суллагдсан, /РД:        /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Г нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төв болон Бичил төвийн орчим хохирогч Д.И-г зодож илээр, хүч хэрэглэж, хохирогчийн халаасанд байсан 50 000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Гийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ажил хийж хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Д.И “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.И-н  “2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед найз О-н  хамт Төгөл худалдааны төвийн Төрийн банкны АТМ-с 50,000 төгрөг аваад хүнсний зах тал руугаа эргээд Төгөлийн ард талын шат руу бууж байхад бид хоёрын өөдөөс 25-30 орчим насны эрэгтэй хүн ирснээ та хоёр манай аавтай нийлж архи уусан байна. Аавын утас хаана байна гээд утга, учиргүй юм яриад байхаар нь юу яриад байгаа юм бид 2 чамайг танихгүй гэхэд шууд миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан тэгэхээр нь чи яаж байгаа юм гээд зууралдахад надад мөнгө өгөөдөх гэснээ халаас руу гараа хийх гээд байхаар нь би зууралдсаар байгаад Бичил төвийн урд очоод хүмүүстэй газар руу ойртсон тэгсэн Бичил төвийн хамгаалагч гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд хамгаалагч чи наад хөгшин хүнийг зодоод яаж байгаа юм гэхэд би энэ хоёрыг таньдаг юм гээд худлаа яриад байсан тэгсэн чинь хамгаалагч цаашаа холдоод явчихсан чинь миний өмдний баруун халаасанд байсан 50,000 төгрөгийг шууд гараа хийгээд аваад явчихсан. Тэгээд хүнсний зах тал руу гүйгээд зугтаад явсан. Манай найз бид хоёр хөл муутай болохоор араас нь гүйж чадаагүй манай найз таягаараа 1 удаа цохиж авсан миний хөл муутайг мэдээд миний муу хөл рүү өшиглөөд байсан. Тэр шатны хэсэг дээр камер байхгүй юм байна лээ" гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13-р тал/

2. Гэрч Н.О-н  “2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед найз И-н  хамт Төгөл худалдааны төвийн Төрийн банкны АТМ-с 50,000 төгрөг авчхаад Дэнж баг руу явдаг автобусын буудал руу алхаж явахад Төгөлийн ард нэг согтуу залуу таарснаа та хоёр манай аавын утсыг хулгай хийсэн байна гээд дэмий балай юм ярьж байснаа та хоёр надад мөнгө өг гэснээ манай найзыг хэд хэдэн удаа цохиод авсан тэгээд манай найзтай зууралдаад дээр доороо ороод газар унацгаагаад байсан би 3 удаа тал цус харвасан болохоор зүүн хөл муу таягтай явдаг бас муу ярьдаг болохоор хажуугаас нь олигтой дэм үзүүлж чадаагүй боль хөгшин хүнийг зодоод гэхэд намайг тоож байгаа шинж байгаагүй би таягаараа 1 удаа цохиж авсан. Миний биед тэр залуу гар хүрээгүй. Тэгээд И-н  халаасыг ухаж байснаа АТМ-с авсан 50,000 төгрөгийг аваад зугтаад явчихсан. Нэг хамгаалагч залуу салгасан тэгээгүй бол нэлээн юм болохоор байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17-р тал/

3. Гэрч Ш.Ц-н “тэр өдрийг санаж байна, өдөр 12 цагийн орчим намайг ажлаа хийж байхад 2 хүн хоорондоо ноцолдоод дээр доороо ороод байхаар нь очиж салгасан. Тэгэхэд хөл муутай хөгшин хүнийг 25-30 орчим насны залуу дээрэлхэж байгаа бололтой байсан тухайн үед би хоорондоо архи уучхаад муудалцаж байна гэж бодсон. Намайг цагдаа дуудлаа гэхэд тэр залуу яваад өгсөн. Дараа нь хөгшин хүнтэй цагдаа ирээд тэр хүнийг дээрэмдүүлсэн талаар хэлсэн...Дээрэмдэж мөнгө авсан хүн нь намхан дунд зэргийн махлаг 25-30 орчим насны залуу байсан. Хувцас нь саравчтай малгай өмссөн бор өнгийн цамц өмссөн байсан санагдаж байна. Би тэр хүнийг харвал танина” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20- р тал/

4. Орхон аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ОРХ0725/7Ю дугаартай “Д.И-н  биед баруун шуу, зүүн тохой, зүүн өвдөг, зүүн шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 23-24-р тал/

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 31-36-р тал/

6. Хохирогч Д.И-н  2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр АТМ-с 50,000 төгрөг авсан гэх дансны хуулга. /хх-ийн 96-р тал/

7. Хохирогч Д.И-д 50,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хх-ийн 101-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “ШүүгдэгчС.Г нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төв болон Бичил төвийн орчим хохирогч Д.И-г зодож илээр, хүч хэрэглэж, хохирогчийн халаасанд байсан 50,000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д 6 сарын хугацагаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирлын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.И-н  “миний толгой хэсэг рүү 2-3 удаа цохиод авсан тэгэхээр нь чи яаж байгаа юм гээд зууралдахад надад мөнгө өгөөдөх гэснээ халаас руу гараа хийх гээд байхаар нь би зууралдсаар байгаад Бичил төвийн урд очоод хүмүүстэй газар руу ойртсон тэгсэн Бичил төвийн хамгаалагч гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд хамгаалагч чи наад хөгшин хүнийг зодоод яаж байгаа юм гэхэд би энэ хоёрыг таньдаг юм гээд худлаа яриад байсан тэгсэн чинь хамгаалагч цаашаа холдоод явчихсан чинь миний өмдний баруун халаасанд байсан 50,000 төгрөгийг шууд гараа хийгээд аваад явчихсан" гэх мэдүүлэг, гэрч Н.О-н  “та хоёр надад мөнгө өг гэснээ манай найзыг хэд хэдэн удаа цохиод авсан тэгээд манай найзтай зууралдаад дээр доороо ороод газар унацгаагаад байсан би 3 удаа тал цус харвасан болохоор зүүн хөл муу таягтай явдаг бас муу ярьдаг болохоор хажуугаас нь олигтой дэм үзүүлж чадаагүй боль хөгшин хүнийг зодоод гэхэд намайг тоож байгаа шинж байгаагүй би таягаараа 1 удаа цохиж авсан. Миний биед тэр залуу гар хүрээгүй. Тэгээд И -н  халаасыг ухаж байснаа АТМ-с авсан 50,000 төгрөгийг аваад зугтаад явчихсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.Ц-н “хөл муутай хөгшин хүнийг 25-30 орчим насны залуу дээрэлхэж байгаа бололтой байсан тухайн үед би хоорондоо архи уучхаад муудалцаж байна гэж бодсон. Намайг цагдаа дуудлаа гэхэд тэр залуу яваад өгсөн. Дараа нь хөгшин хүнтэй цагдаа ирээд тэр хүнийг дээрэмдүүлсэн талаар хэлсэн. Дээрэмдэж мөнгө авсан хүн нь намхан дунд зэргийн махлаг 25-30 орчим насны залуу байсан. Хувцас нь саравчтай малгай өмссөн бор өнгийн цамц өмссөн байсан санагдаж байна. Би тэр хүнийг харвал танина” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ОРХ0725/7Ю дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Д.И -н  2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр АТМ-с 50,000 төгрөг авсан гэх дансны хуулга, хохирогч Д.И-д 50,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Г нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төв болон Бичил төвийн орчим хохирогч Д.И-г зодож илээр, хүч хэрэглэж, хохирогчийн халаасанд байсан 50,000 төгрөгийг хууль бусаар дээрэмдсэн үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Г нь санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хууль бусаар авч дээрэмдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Гийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.И-д 50,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч мөнгөө хүлээн авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч С.Г нь Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 7 сар 26 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 7 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч С.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 17 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д   овгийн С-н  Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 26 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 7 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, 1 жил 4 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан 3 жил 4 сар 7 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийн цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС