Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2024/00207

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* *******ид байрлах *******,******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.******* нь 2019 онд хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж 4,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан. Санхүүгийн дэмжлэг авснаас хойш гэрээний хугацаа 2023 онд дуусгавар болсон. Гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор Б.******* нь зээлийн үлдэгдэлтэй байсан учир Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. Гэтэл Б.******* нь хаягтаа оршин суудаггүй бөгөөд хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Иймд Б.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч *******,******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан.

 Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй болох нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн ухраамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар ийн ******* /РД:/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******г эрэн сурвалжпах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн ухраамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ