Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 504

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

улсын яллагч Ч.Алтансүх,

хохирогч Ж.Э

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б,  холбогдох эрүүгийн 2017 2501 1263 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, дугаар хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд удаагийн ял шийтгэлтэй, Г.Б, , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Б, нь 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-4-101 тоотод оршин суух хохирогч Ж.Э гэрт нэвтэрч 39 инчийн Тошиба маркийн ЛСД зурагтыг хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б, нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэргийг дахин шинжлүүлмээр байна. Тэр хавиар миний гутлын мөр гарсан зүйл байхгүй. Би тэрүүгээр ажил руугаа явахдаа байнга явдаг. Хоёр гурван удаа ажил руугаа явж байсан. Тэр гутлын мөрөөр намайг хулгайн хэрэгт сэжиглэж байна. Би энэ хэргийг үйлдээгүй. Шинжилгээнд дахиж оруулмаар байна гэв.

Хохирогч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн орой эхнэрээ автобусны буудал дээрээс тосох гээд машинтайгаа явсан. Манай хашааны хаалга онгорхой байсан. Эхнэрээ тосчихоод ирж байхад машины гэрэлд малгайтай улаан цамцтай хүн дугуй түрээд явж байгаа юм шиг харагдсан.  Гэртээ орж ирэхэд манай зурагт байхгүй байсан. Би эхнэртэйгээ гараад гэрээсээ дээш явж байсан чинь энэ хүнтэй таарсан. Тэр хооронд цагдаад дуудлага өгсөн байсан. Энэ хүн улаан малгайтай цамцтай байсан. Тэгэнгүүт би энэ хүнд “та наашаа суучих цагдаа дуудчихсан байгаа энд учраа олоодох” гэж хэлээд машиндаа суулгасан. Тэгээд урд талын айлын ахыг “манай гэрт хулгай орчихсон байна би хүнийг нь олчих шиг боллоо цагдаа дуудчихсан байгаа, та хань болоод надтай байж байгаа” гэж дуудсан. Энэ хүнийг суулгачихаад буцаад эргэсэн чинь манай зурагтыг хашаа түшүүлчихсэн байж байсан. Манай зурагт энэ байна гээд эхнэрээ гэр рүүгээ зурагтыг оруулаадах гэхэд эхнэр гарч ирээд зурагт ажиллахгүй байна гэсэн гэв.

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23 цаг 30 минутын орчим архи авахаар гадагшаа гарсан, яг дэлгүүр рүү дөхөж байхад Приус 20 маркийн машин урд зогсоод суучих юм асууя гээд байсан. Тэгээд суусан чинь цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд 500-600 метр явж байгаад өө энэ байна гэхэд зурагт байсан. Гэртээ оруулснаа асахгүй байна гээд байсан. Өөрсдөө Цагдаагийн хэлтэс дээр ирээд хулгайн хэрэг хийсэн гэж сэрдээд гавласан....” гэх мэдүүлэг. /хэргийн 69-75 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-4-101 тоотод эхнэрийн хамт амьдардаг. 2017 оны 04 сарын 14-ний өдөр бид хоёр нилээн оройтон гэр рүүгээ явж байсан. Гэр рүүгээ явж байтал машины гэрэлд улаан цамцтай залуу нэг юм барьчихсан дээшээгээ алхаад явж байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ ортол зурагт байхгүй байсан. Тэгээд улаан цамцтай ах байж магадгүй гэж бодоод ардаас нь очоод машиндаа суулгасан. Тэгээд цагдаа дуудсан, та учираа олчих гэсэн чинь зугтах гээд байсан. Тэгээд гэр рүүгээ ороод зурагтаа шалгахад дээр нь цагаан зураас болсон дүрс гарахгүй, дуу гараад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20-24 дүгээр хуудас/,

Гэрч С.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-4-101 тоотод нөхрийн хамт амьдардаг. Өчигдөр ажлынхаа найзуудтай бааранд ороод 01 цагийн орчим дууссан. Нөхөр ирж аваад гэр рүүгээ дээшээ өгсөөд гэрийнхээ ойролцоо ирж явтал улаан цамцтай хүн юм барьчихсан цаашаагаа алхаад явж байсан. Тэгээд гэр рүүгээ ортол зурагт байхгүй байсан. Тэгээд улаан цамцтай залууг авсан байж магадгүй гэж бодоод нөхөр бид 2 хайгаад явж байтал улаан цамцтай залуутай таарсан. Тэгээд хажууд нь очиж зогсоод ахаа суучих юм асууя гээд та хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад би архинд, дэлгүүр явж байгаа гэсэн. Тэгэхээр нь дэлгүүр рүү чинь хүргээд өгье гээд эргэтэл хажууд зурагт хашаа налуулаад тавьчихсан байсан. Ингээд би зурагтаа аваад гэртээ очоод асаагаад үзэхэд дээр нь цагаан зураас гарсан, дүрс нь гарахгүй, дуу гараад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Н.Батчулууныг мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө намайг гэртээ унтаж байхад манай арын гудамжны Эрдэнэсүх гэх залуу над руу утсаар яриад гараад ирээч гээд байсан. Тэгээд очтол машиндаа нэг хүн суулгачихсан зогсож байсан. Юу болсон юм бэ гэсэн чинь манай гэрт хулгай ороод зурагт аваад явчихсан байна, энэ ахыг бариад авлаа гээд улаан цамцтай залууг хэлсэн. Тэгтэл эхнэр нь гэрээсээ зурагт асахгүй байна гээд гараад ирсэн. Ингээд Цагдаагийн хэлтэс рүү ирсэн. Үүдэнд нь иртэл улаан цамцтай залуу зугтах гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹2381 дүгнэлтэд “Г.Б гарын дардасыг Папилон системийн нэгдсэн санд Баатарцогт нэрээр 2504902, 50411, 2556924, MN0000ШШГ02547 дугааруудаар Лхагважавын Мөнхдэлгэр нэрээр 117724 дугаараар тус тус бүртгэлтэй байна” гэжээ /хэргийн 53 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹2410 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №9-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын зүүн өмсгөлийн улны хээтэй хээний ерөнхий шинж тэмдгээрээ ижил байна” гэжээ /хэргийн 59 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 06 дугаар сарын 07ы өдрийн ¹623 дүгнэлтэд “Г.Б, нь сэтгэцийн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна” гэжээ /хэргийн 130 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 16-19 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 25 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 76 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Б, нь 2017 оны 04 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-4-101 тоотод оршин суух хохирогч Ж.Э гэрт нэвтэрч 39 инчийн Тошиба маркийн ЛСД зурагтыг хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 23 цаг 30 минутын орчим архи авахаар гадагшаа гарсан, яг дэлгүүр рүү дөхөж байхад Приус 20 маркийн машин урд зогсоод суучих юм асууя гээд байсан. Тэгээд суусан чинь цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Тэгээд 500-600 метр явж байгаад өө энэ байна гэхэд зурагт байсан. Гэртээ оруулснаа асахгүй байна гээд байсан. Өөрсдөө Цагдаагийн хэлтэс дээр ирээд хулгайн хэрэг хийсэн гэж сэрдээд гавласан....” гэх мэдүүлэг. /хэргийн 69-75 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-4-101 тоотод эхнэрийн хамт амьдардаг. 2017 оны 04 сарын 14-ний өдөр бид хоёр нилээн оройтон гэр рүүгээ явж байсан. Гэр рүүгээ явж байтал машины гэрэлд улаан цамцтай залуу нэг юм барьчихсан дээшээгээ алхаад явж байсан. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ ортол зурагт байхгүй байсан. Тэгээд улаан цамцтай ах байж магадгүй гэж бодоод ардаас нь очоод машиндаа суулгасан. Тэгээд цагдаа дуудсан, та учираа олчих гэсэн чинь зугтах гээд байсан. Тэгээд гэр рүүгээ ороод зурагтаа шалгахад дээр нь цагаан зураас болсон дүрс гарахгүй, дуу гараад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20-24 дүгээр хуудас/,

Гэрч С.М ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, Их Дарь-Эхийн 3-4-101 тоотод нөхрийн хамт амьдардаг. Өчигдөр ажлынхаа найзуудтай бааранд ороод 01 цагийн орчим дууссан. Нөхөр ирж аваад гэр рүүгээ дээшээ өгсөөд гэрийнхээ ойролцоо ирж явтал улаан цамцтай хүн юм барьчихсан цаашаагаа алхаад явж байсан. Тэгээд гэр рүүгээ ортол зурагт байхгүй байсан. Тэгээд улаан цамцтай залууг авсан байж магадгүй гэж бодоод нөхөр бид 2 хайгаад явж байтал улаан цамцтай залуутай таарсан. Тэгээд хажууд нь очиж зогсоод ахаа суучих юм асууя гээд та хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад би архинд, дэлгүүр явж байгаа гэсэн. Тэгэхээр нь дэлгүүр рүү чинь хүргээд өгье гээд эргэтэл хажууд зурагт хашаа налуулаад тавьчихсан байсан. Ингээд би зурагтаа аваад гэртээ очоод асаагаад үзэхэд дээр нь цагаан зураас гарсан, дүрс нь гарахгүй, дуу гараад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Н.Б ыг мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө намайг гэртээ унтаж байхад манай арын гудамжны Эрдэнэсүх гэх залуу над руу утсаар яриад гараад ирээч гээд байсан. Тэгээд очтол машиндаа нэг хүн суулгачихсан зогсож байсан. Юу болсон юм бэ гэсэн чинь манай гэрт хулгай ороод зурагт аваад явчихсан байна, энэ ахыг бариад авлаа гээд улаан цамцтай залууг хэлсэн. Тэгтэл эхнэр нь гэрээсээ зурагт асахгүй байна гээд гараад ирсэн. Ингээд Цагдаагийн хэлтэс рүү ирсэн. Үүдэнд нь иртэл улаан цамцтай залуу зугтах гээд байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹2381 дүгнэлтэд “Г.Б гарын дардасыг Папилон системийн нэгдсэн санд Баатарцогт нэрээр 2504902, 50411, 2556924, MN0000ШШГ02547 дугааруудаар, Лхагважавын Мөнхдэлгэр нэрээр 117724 дугаараар тус тус бүртгэлтэй байна” гэжээ /хэргийн 53 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн ¹2410 дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №9-д харуулсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын зүүн өмсгөлийн улны хээтэй хээний ерөнхий шинж тэмдгээрээ ижил байна” гэжээ /хэргийн 59 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй эрхээ эдэлж, тухайн гэмт хэргийг хүлээн мэдүүлэхгүй байгаа боловч дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдож байгаа болно. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн зурагтыг хэзээ эвдэрсэнийг тогтоогоогүй, эвдэрсэн эсэх нь эргэлзээтэй байна гэж мэтгэлцэж байгаа нь хэргийн 3 дугаар хуудас Ж.Э Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлд зурагт гарахгүй болсон талаар бичсэн, хэргийн 17 дугаар хуудас дахь зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэлд “зурагтыг асаахад зурагтын гол хэсэгт хөндлөн ягаан өнгийн зураас гарсан байна, зураас нь дээд болон доод хэсэгт өөрөө шилжиж байна” гэсэн байдал, гэрэл зэргийн үзүүлэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Мөн шүүгдэгчийн “би тэр айлын хажуугаар дандаа ажилдаа явдаг учир өмнө нь миний гутлын мөр гарсан байх гэх мэдүүлэг нь гэрч  Ю.Адьяажавын мэдүүлсэн “Баатарцогт нь барилгын ажил олдвол хийнэ, ажилгүй үедээ гэртээ хүүхэд хараад байж байдаг. Би хувиараа такси үйлчилгээнд явдаг бөгөөд өчигдөр өглөө 07 цагт халтууранд гараад 11 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Тэгээд 14 цаг хүртэл гэртээ байсан бөгөөд Баатарцогт гэртээ манай хүүгийн хүүхдийг хараад гэртээ байж байсан. Тэгээд би 14 цаг өнгөрч байхад дахин таксиндаа гараад 16 цаг өнгөрч байхад эргээд ирээд Баатарцогтыг ачтайгаа аваад Дэнжийн 1000 зах руу мах, хоол авахаар явсан. Дэнжийн мянгаас Баянмонгол хороолол руу эгчийнх рүү очсон бөгөөд тэндээ 1 цаг орчим болоод 20 цагийн үед гэртээ ирсэн. Түүнээс хойш би гараагүй ба Баатарцогт бас гэрээс гараагүй. Тэгсэн чинь Баатарцогт надаас 200 грамм архи аваад өгчихөөч гээд байхаар нь өөрөө дэлгүүр рүү яваад авчирсан. Тэрийгээ уучихаад Баатарцогт найзтайгаа уулзчихаад ирье гэж хэлээд шөнө 00 цаг болж байхад гараад явсан гэх мэдүүлгээр ажилтай байсан, ажилдаа явах үед миний мөр гарсан байх гэх мэдүүлэг нь няцаагдаж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Г.Б холбогдох үйлдлийг Баянзүрх дүүргийн прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Тухайлбал 2015 оны Эрүүгийн хуулиар оногдуулах ялын хэмжээ 2-8 жил бол 2002 оны Эрүүгийн хуулиар 2-5 жилийн хорих ял оногдуулахаар байгаа бөгөөд шүүгдэгч нь ялгүй тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн ял оногдуулдаг байсан нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулж, тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимтай харшилж байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг авч үзээгүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Б ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч Г.Б 420.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Эрдэнэсүхэд олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б, нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.