| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2024/03135/И |
| Дугаар | 184/ШШ2024/01896 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/01896
202******* 0******* 10
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, Сүхбаатарын талбай, ******* тауэр 5 хаягт байрлах, “******* капитал ББСБ” ХХК /РД: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Тахилт ******* гудамж, 15*******в тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: ТЖ*******0070172/
Зээлийн гэрээний үүрэгт 757 5************** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 09 сарын 1*******-нд 710*********************2253 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 700 000 төгрөгийн зээлийг 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 23******* 173 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт *******5 731 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 319 90******* төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 0******* сарын 2*******-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Э.гээс үндсэн зээлийн төлбөр *******65 *******27 төгрөг, хүү 2*******6 965 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 39 756 төгрөг, нотариатын төлбөр 5 000 төгрөг, нийт 757 5************** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 757 5************** төгрөгийг 202******* оны 05 сарын 01-ний өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* капитал ББСБ” ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 757 5************** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 202******* оны 0******* сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хариуцагч Э. нь “******* капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 757 5************** төгрөгийг 202******* оны 05 сарын 01-ний өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 731 төгрөгийн тал хувь 11 365.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11 365.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* капитал ББСБ” ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“******* капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 757 5************** төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э. нь “******* капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 757 5************** төгрөгийг 202******* оны 05 сарын 01-ний өдрөөс өмнө нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 731 төгрөгийн тал хувь 11 365.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11 365.5 төгрөгийг хариуцагч Э.гээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* капитал ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХТӨР