| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/06690/И |
| Дугаар | 101/ШШ2024/01796 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/01796
| 2024 04 03 | 101/ШШ2024/01796
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
|
|
|
|
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа дарггалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Б-т холбогдох хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Онар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол улсын хуулийн этгээд болох С ХХК нь Ж-тай 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 0-66 тоот зээлийн гэрээ байгуулж, 300,000,000 төгрөгийг дугуй дахин боловсруулах үйлдвэрийн төслийн зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн.
Мөн Ж-тай 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 0 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-н гэрээ-г байгуулж, Ү- 0 тоот улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцыг барьцаалсан.
Тус компанийн зүгээс дээр дурдсан гэрээний дагуу зээлийн хөрөнгийг авч, үйл ажиллагаандаа зарцуулсан бөгөөд төлөлтийг ч хуваарьт заасны дагуу төлж байсан. Гэтэл Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 0 тоот дугаартай Зээл буцаан дуудах мэдэгдэл-ийг С ХХК-нд хүргүүлсэн.
Уг мэдэгдэлд Танай байгууллага ... 300,000,000 төгрөгийг дугуй дахин боловсруулах үйлдвэр төслийн зориулалтаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн жүүтэйгээр авсан боловч зээлийг зориулалт бусаар ашигласан нь С мониторингийн шалгалтын 2020/02 тоот тайлангаар тогтоогдож, зээлийн гэрээний 4.2.2 дах хэсэгт заасан Зээлдэгч нь энэ гэрээний дагуу олгох зээлийг Ерөнхий нөхцөлд дурдсан болзлоор захиран зарцуулах үүргээ зөрчсөн байна" гээд улмаар Иймд зээлийн гэрээний 3.1.3 дах хэсэгт Хэрэв зээлдэгч нь энэ гэрээг зөрчсөн эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулсан нь илэрвэл Зээлдүүлэгч нь Зээлдэгчид гэрээний дагуу хүлээх ариуцлагыг хүлээлгэж, нийт зарцуулагдсан зээлийн мөнгөн хөрөнгийг хүү, алдангийн хамт нэн даруй эргүүлэн төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ... нийт 303,907,971 төгрөгийг ажлын 5 өдрийн дотор санд төлнө үү гэж талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-г хугацаанаас өмнө цуцлагдсанг мэдэгдсэн.
Энэхүү мэдэгдэлийг С ХХК-ийн зүгээс хүлээн авсан бөгөөд тус омпанийн зүгээс Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0 тоот Зээлийн гэрээ цуцлагдсан гэж ойлгосон.
Уг мэдэгдлийг хүлээн авсан цаг хугацаанаас хойш манай компанийн зүгээс дор дурдсан төлөлтийг төлсөн байдаг. Үүнд:
> 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 765,000 төгрөг;
> 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 1,480,000 төгрөг;
> 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 740,000 төгрөг;
> 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4,510,000 төгрөг;
> 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг;
> 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 28,000,000 төгрөг;
> 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөг;
> 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 34,500,000 төгрөг;
> 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 29,600,000 төгрөг;
> 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 133,000,000 төгрөг;
> 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 17,072,995 төгрөг;
> 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг
> 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 22,372,826 төгрөг буюу нийт 327,040,821 төгрөгийн төлөлтийг хийсэн байна.
Ийнхүү С ХХК-н зүгээс Ж-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0-66 тоот Зээлийн гэрээ" дуусгавар болж, зээлийн үлдэгдэлгүй болсон бөгөөд мэдэгдэлд дурдсанаас ч илүү дүнгээр төлөлтийг хийсэн.
Манай компанийн зүгээс зээлийн үлдэгдэлгүй, зээлийн гэрээ дуусгавар болсон тул 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ж-д барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргасан хэдий ч Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр "... үндсэн зээл 6,606,528.23 төгрөг, хүү 33,771.71 төгрөг, хөшүүргийн төлбөр 56,714,202.10 төгрөг буюу нийт 63,354,502.10 төгрөгийн зөрчилтэй..., гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэх хариуг ирүүлсэн тул бид ийнхүү шүүхэд хандсан.
Ж нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 0 тоот дугаартай Зээл буцаан дуудах мэдэгдэл-ээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалсан бөгөөд ийнхүү гэрээг хугацаанаас өмнө нь цуцалсан нөхцөлд үр дагавар нь цуцалсанаас хойшхи хугацааны хүү, алданги шаардах эрхгүй юм.
Гэтэл Ж-н зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0-66 тоот Зээлийн гэрээ-г цуцалсан гэдгээ ойлгохгүй, уг цуцалсаны үр дагаварыг ойлгохгүйгээр өнөөдрийг хүртэл уг гэрээний дагуу хүү, алданги тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Нэгэт талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0 тоот Зээлийн гэрээ нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0 тоот дугаартай Зээл буцаан дуудах мэдэгдэл-ийн дагуу цуцлагдсан учир цуцлагдах өдрийг хүртэл хугацаанд бодогдсон хүү, алданги, үндсэн зээлийг С ХХК-ийн зүгээс өгөх үүрэгтэй. Харин С ХХК-ийн зүгээс уг үүргээ биелүүлж зээл, хүү, алдангийг нэгэнт төлж дуусгавар болсон учир уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ дуусгавар болж, С ХХК-н зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлж зээлийн үлдэгдэлгүй болсон нь /Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болж байгаа юм. Энэ тохиолдолд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйлийг бидэнд буцаан өгч, уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх үүрэгтэй ч Ж-ын зүгээс энэхүү үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
Иймд, талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0 тоот Зээлийн гэрээ-ний үүрэг бүрэн дуусгавар болсон учир 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 141/2018/Б-66 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /Ипотек/-ын гэрээ-ны дагуу барьцаалагдсан хөрөнгө болох хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Ж-д даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулсан өдөр 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Манай зүгээс хүргүүлсэн 2020 оны 4 сарын 14-ний өдрийн 0 тоот албан бичгээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусаж байна, зээлээ төл гэсэн шаардлага гаргасан байгаа. Буцаан дуудах гэдэг нь бол зээлдэгч нарт зээлээ төлөх болж байна гэдгийг мэдэгдэж байгаа мэдэгдэх хуудас юм. Түүнээс биш гэрээ цуцлах тухай агуулга огт байхгүй. Тухайн үед 303,907,971 төгрөг болж байна шүү энэ төлбөрөө ажлын 5 хоногт төлбөл гэрээ дуусгавар болно гэсэн агуулгатай албан бичиг юм.
2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 13,254,510 төгрөг, хүүгийн төлбөрт 41,042 төгрөг, алданги 56,714,202 төгрөг нийт 70,010,134 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ үүргээ биелүүлээгүй тул хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэл байхгүй.
Хуваарийн дагуу бол зээлийн гэрээ цуцлагдаагүй, үндсэн зээлийн үлдэгдэл төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байгаа гэдгийг дурдмаар байна. Зээлдэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн лавлагаа, компанийн дүрэм, 2023 оны 9 сарын 27-ны 23/10 тоот албан бичиг, итгэмжлэл, 2018 оны 9 сарын 27-ны өдрийн 0 дугаар зээлийн гэрээ, 0 тоот барьцааны гэрээ, 2020 оны 4сарын 14-ний өдрийн 0 тоот зээл буцаан дуудах тухай албан бичиг, 2022 оны 9 сарын 27-ны өдрийн хэлцэл болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай албан бичиг, 2023 оны 8 сарын 25-ны өдрийн албан бичиг, Жрын 2023 оны 9 сарын 26-ны өдрийн 0 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 0 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,
Хариуцагчаас: Итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.
Зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК- нь хариуцагч Жарт холбогдуулан хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагчтай байгуулсан 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан тул мөн өдрийн 0 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй гэж тайлбарласан.
2.Хариуцагч талаас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэ гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 13,254,512 төгрөг, хүү 41,042 төгрөг алданги 56,714,202 төгрөг нийт 70,010,134 төгрөгийг төлөөгүй байгаа тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй гэж маргасан
3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны 0 дугаартай зээлийн гэрээ, 0 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 18-27 дугаар тал/
4.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгож, Х0 хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай 0 бүхий хувийн сууцыг барьцаалсан үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл, зорилго, агуулга зэргээс тэдгээрийн хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
5.Нэхэмжлэгчээс Жгаас ирүүлсэн 2020 оны 4 сарын 14-ний өдрийн 0 дугаартай зээл буцаан дуудах тухай мэдэгдэл гэх албан бичгээр зээлийн гэрээг Жгаас хугацаанаас өмнө цуцласан бөгөөд уг албан бичигт дурдсан зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тайлбарласан.
Хариуцагчаас 0 дугаартай албан бичиг нь гэрээг цуцлах агуулгатай албан бичиг биш. Гэрээ цуцлагдаагүй, зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргаж байна.
Жгийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 0 дугаартай албан бичигт ...зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон...Зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт хэрэв зээлдэгч нь энэ гэрээг зөрчсөн эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулсан нь илэрвэл зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу хүлээх хариуцлагыг хүлээлгэж, нийт зарцуулагдсан зээлийн мөнгөн хөрөнгийг хүү, алдангийн хамт нэн даруй эргүүлэн төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу 2020 оны 3 сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 299,999,794 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,602,028 төгрөг, алдангийн төлбөрт 305,969 төгрөг нийт 303,907,971 төгрөгийг ажлын 5 өдрийн дотор санд төлнө үү.
Дээрх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний 8.7 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг шүүхийн журмаар буцаан төлүүлэх болсныг мэдэгдэж байна гэжээ. /хх-ийн 28 дугаар тал/
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1.3-т хэрвээ зээлдэгч нь энэ гэрээг зөрчсөн эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулсан нь илэрвэл зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу хүлээх хариуцлагыг хүлээлгэж, нийт зарцуулагдсан зээлийн мөнгөн хөрөнгийг хүү, алдангийн хамт нэн даруй эргүүлэн төлүүлэх эрхтэй гэж заасан
Гэрээний 3.1.3 дахь заалт нь гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн зээлийн гэрээг дуусгавар болгох эрх олгосон заалт байх бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээл буцаан дуудах мэдэгдэл гэх албан бичиг дэх хүсэл зоригийн илэрхийлэл, үгийн шууд утгаас үзэхэд зээлийг зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон буюу цуцласан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт нийт 327,040,821 төгрөг төлсөн үйл баримттай хариуцагч тал маргаагүй бөгөөд зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар нэхэмжлэгчээс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааны зээлийн төлбөр, хүү алдангийг төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна
Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.3-т энэ гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд зээлийн барьцааны зүйлийг чөлөөлөх, холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.4, 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар барьцааны гэрээ нь дагалдах үүрэг бөгөөд үндсэн гэрээний үүрэг дуусгавар болсноор дагалдах гэрээний үүрэг дуусгавар болохоор байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгчийн Улаанбаатар хот Х хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 0 мкв талбай бүхий хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Жарт Улаанбаатар хот, Х хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 0 мкв талбай бүхий хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Жраас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА