Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

 

 

 

 

 2022         01            05                                         2022/ДШМ/01

 

        *******,*******,*******,

       Э.Гантөмөр,*******,*******,

     М.Баярсайхан нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч: Б.Батдорж,

Хохирогч: Г.Батбаяр,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Б.Батдорж, хохирогч Г.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******,*******,*******,  Э.Гантөмөр,*******,*******, М.Баярсайхан нарт холбогдох 2038000910098 дугаартай эрүүгийн хэргийг  2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Гөрөөчин овгийн Нямсүрэнгийн Нямбаяр, ...... оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүйам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй,  урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./. 
  2. Сартуул овгийн Далантайн Баянжаргал, ......... оны .. дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй  /регистрийн дугаар .............../.  
  3. Жанчив овгийн Гансүхийн Түмэнбаяр, .......... оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........../.
  4. Хатиган овгийн Мөнх-Эрдэнийн Баярсайхан, ..... оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн,  ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.
  5. Хотгойд овгийн Батцэцэгийн Мягмарсүрэн, ...... оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар .............../.
  6. Эрхиймэргэн овгийн Эрдэнэбатын Гантөмөр, ....... оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.  
  7. Боржигон овгийн Баасанхүүгийн Мөнх-Очир, ......... оны 08 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч 2 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн дугаар .............../.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч*******, М.Баярсайхан,*******, Э.Гантөмөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Гөрөөчин овогт Нямсүрэнгийн Нямбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Сартуул овогт Далантайн Баянжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жанчив овогт Гансүхийн Түмэнбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Сартуул овогт Далантайн Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хатиган овогт Мөнх-Эрдэнийн Баярсайхан, Хотгойд овогт Батцэцэгийн Мягмарсүрэн, Эрхиймэргэн овогт Эрдэнэбатын Гантөмөр, Боржигон овогт Баасанхүүгийн Мөнх-Очир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч..., “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Мөнх-Эрдэнийн Баярсайхан, Батцэцэгийн Мягмарсүрэн, Эрдэнэбатын Гантөмөр, Баасанхүүгийн Мөнх-Очир нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нямсүрэнгийн Нямбаярыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гансүхийн Түмэнбаярыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Далантайн Баянжаргалыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Далантайн Баянжаргалыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, шүүгдэгч *******,*******,******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ын цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдгээрийн оршин суух газар Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн дээсээр тогтоож, 5 /тав/ жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумаас,  шүүгдэгч*******ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн дээсээр тогтоож, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумаас гадагш явахыг тус тус хориглож,  шүүгдэгч*******, Э.Гантөмөр нар нь 13 /арван гурав/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *******,*******, М.Баярсайхан,******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******аас 6,570,000 /зургаан сая таван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батхүү /РН85011571/, Г.Баянжаргал /МА63052708/ нарт, 4,440,000 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Батбаяр /РН65121975/-т, 1,333,333 /нэг сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Цэнд-Аюуш /РЙ58021901/-д, 966,666 /есөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батбаяр /РЙ82110618/-т, 244,000 /хоёр зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батсайхан /РЙ62060408/-д, 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнх-Эрдэнэ /РЖ97061052/-д, 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхбат /РЙ80112915/-д, 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Төрболд /РЙ92060418/-д, шүүгдэгч*******аас 1,333,333 /нэг сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Цэнд-Аюуш /РЙ58021901/-д, 966,666 /есөн зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батбаяр / РЙ82110618/-т, 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнх-Эрдэнэ /РЖ97061052/-д, 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхбат /РЙ80112915/-д, 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Сэрдамба /ИЙ95042011/ нарт олгож, шүүгдэгч*******, *******, Э.Гантөмөр, М.Баярсайхан,******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******,*******,******* нараас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баярсайхан,******* нараас тус бүр гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Э.Гантөмөрөөс 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч*******оос 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр багийн Сантын 8-02 тоотод байршилтай хувийн сууцны зориулалттай 73,6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 6142 ДАР улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5,333,333 /таван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, шүүгдэгч*******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5,333,333 /таван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, шүүгдэгч*******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 5,333,333 /таван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******,******* нараас тус бүр 22,000 /хорин хоёр мянга/ төгрөгийг, шүүгдэгч *******аас 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Б.Мядагмаа /РЭ58020801/-д олгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,*******, М.Баярсайхан,*******, Э.Гантөмөр,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолын хохирол тооцсон болон хилийн зааг тогтоосон заалтыг өөрчлүүлэхээр шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. ... Шийтгэх тогтоолд заахдаа шүүгдэгч******* нь “... бусдын өмчлөх эрхэнд хууль бусаар халдсан, олон тооны мал хулгайлсан үргэлжилсэн үйлдлийн шинжийг агуулсан шунахайн сэдэлтэй гэмт хэргийг үйлдсэн байна...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

2. Хулгайлах үйлдэлд нь ... тээврийн хэрэгсэл ашиглаагүй байхад нь хэний эзэмшлийн, ямар тээврийн хэрэгслийн үнээс,*******аас 5,333,333 төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй байна.

3.******* нь одоогоор Тариалан суманд оршин суудаг хаягтай боловч ажил хийж амьдарч байгаа газар нь Төв аймагт байдаг юм байна. Тэнд “Мөнхийн сансар” ХХК-нд харуул, хамгаалалтын ажил хийдэг, 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хохиролд тооцсон 5,333,333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хилийн заагийг өөрчилж өгнө үү гэжээ.

Хохирогч Г.Батбаяр давж заалдах гомдолдоо: ... Бидний хувьд 2020 оны 1 дүгээр сарын 03-наас 4-нд шилжих шөнө 15 тооны үхрээ бэлчээрээс нь хулгайд алдаж цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. *******,******* нар толгойлсон 8 хүн хулгай хийсэн нь тогтоогдсон ба энэ хүмүүс нь Тариалан сумын Намнангийн ард 11 тооны үхрийг минь зэвсэг болон бусад багаж хэрэгсэл ашиглан нядалсан нь тогтоогдсон байхад шүүхээс энэ хүмүүст хэт хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Малын хулгайтай тэмцэх талаар төр засгаас онцгой анхаарч байхад бүлэглэн үйлдсэн энэ хүмүүс ял завшиж байна.******* нь уг хэрэгт шалгагдаж байхдаа 1 жил гаруй хугацаанд оргон зайлсан байсныг шүүх анхаарч үзсэнгүй. Алдагдсан малыг *******,*******, М.Баярсайхан,*******, Э.Гантөмөр,*******,******* нар бүлэглэн газар дээр нь зэвсэг, сүх зэргийг ашиглан нядлаад машин тэргээр тээвэрлэсэн нь шалгагдаж тогтоогдсон. Тэгэхэд М.Баярсайхан,*******, Э.Гантөмөр,******* нарыг мөнгө угаах гэмт хэргээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэргийн зүйчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3.2-оор зүйлчлэгдэх байтал хэргийн зүйлчлэл тохирохгүй байна. Холбогдох хүмүүсээс хохирлыг гаргуулах байтал ганцхан *******аас гаргуулсан нь буруу байна.

Шүүх нь энэ хэргийн холбогдогч нартай төрөл садан, танил талын холбоотой байж магадгүй гэж хохирогчийн зүгээс бодож байна гэжээ.

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний хувьд*******ын гэм буруугийн тал дээр маргахгүй. Мөн шүүгдэгч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргасан. Ямар байдлаар тээврийн хэрэгслээс оногдох ёстой мөнгө гэж 5,333,333 төгрөг гаргасан юм. Үүнийг би ойлгохгүй байгаа юм. Тухайлбал Соната маркийн авто машиныг Нямбаяраас гаргуулсан гэж шүүх шийдсэн. Үүнийг Нямбаяр зөвшөөрсөн учраас гомдоогүй. Бусад тээврийн хэрэгсэл нь бүгдээрээ Нямбаярын эзэмшлийн тээврийн хэрэгслүүд юм.*******ын хувьд тэр тээврийн хэрэгслүүдээр хулгай хийсэн үйлдэлд оролцоогүй байдаг. Оролцсон асуудал нь нэг үйлдэл байгаа. Энэ нь Баянжаргал хулгайлсан малаа ачиж аваад Эрдэнэт рүү худалдахад нь авч явсан байдаг. Энэ үйлдэлд л оролцоотой. Бусад тохиолдолд тээврийн хэрэгсэл ашиглахад нь оролцсон үйлдэл байхгүй.

...Иймд шүүх хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс хөрөнгө орлогыг хурааж байгаа асуудалд хууль хэрэглээний тал дээр алдаа гаргасан талаар хянаж үзнэ үү гэв.

Хохирогч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бүгдээрээ миний үхрийг хэрцгийгээр алж махыг нь зарж борлуулсан байхад яагаад нэг хүн нь хохирол төлж байгаа юм бэ?. Бүгдээрээ л төлөх ёстой. Энэ бол мөнгө угаасан хэрэг биш. Анх******* үхрийг хулгайлсан байгаа юм. Гомдолтой байна ...гэв.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Б.Батдорж, хохирогч Г.Батбаяр нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч*******, М.Баярсайхан,*******, Э.Гантөмөр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******,*******,******* нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар Өршөөлийн хуульд хамруулан ял шийтгэл оногдуулж, шүүгдэгч*******, М.Баярсайхан,*******, Э.Гантөмөр нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь шүүгдэгч Д.Баянжаргал нь бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр олон тооны мал хулгайлсан, шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т мал хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол уг гэмт хэргийг хүндрүүлэн зүйчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч *******,*******,******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь энэ гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг банкны зээлээ төлөх болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах эх сурвалж болгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуульд заасан тохирох зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх шаардлагатай.

Харин хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын “...тээврийн хэрэгсэл ашиглаагүй байхад хэний эзэмшлийн ямар тээврийн хэрэгслийн үнэнээс*******аас 5,333,333 төгрөгийг албадан гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дүгнэлт хийлгүй орхиж, хохирогч Г.Батбаярын “...хэргийн зүйлчлэл тохироогүй байна...” гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/259 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч *******,*******,*******,*******, М.Баярсайхан,*******, Э.Гантөмөр нарт холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******,*******,*******,*******, М.Баярсайхан,*******, Э.Гантөмөр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

                          ШҮҮГЧИД                           Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ