Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 411

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга А.Болор, улсын яллагч И.Ариунсанаа, шүүгдэгч Л.Хадбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Зөөд овогт Лхагвасүрэнгийн Хрт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1403 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Зөөд овогт Лхагвасүрэнгийн Х, 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймагт төрсөн,  настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн  дүгээр хороо Товчоо тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. /РД: /.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Яллагдагч Л.Хнь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хийморь 13” хүнсний дэлгүүрт Ж.Эрболот, Р.Түмэнжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Х мэдүүлэхдээ: “...2017 оны 04 дүгээр сарын 7-ны өдөр 21 цагийн үед би хүнсний дэлгүүрээс 4 ширхэг тамхи авах гэж орсон. Би тухайн үед бага зэрэг уучихсан байсан. Би тамхиа аваад хүнсний дэлгүүрээс гарахад надад 3 ширхэг тамхи өгсөн байгааг мэдсэн. Тэгээд буцаж ороод нэг ширхэг тамхиа авах гэж маргалдаж эхэлсэн. Худалдагч намайг хэл амаар доромжолж эхэлсэн. Би түлхэхэд эргүүлээд намайг цохисон. Би хариу үйлдэл үзүүлж зодолдож эхэлсэн. Түмэнжаргал ирээд намайг мөн цохисон. Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Эрболотын өгсөн “...Гаднаас согтуу танихгүй эрэгтэй хүн /Хадбаатар гэх залуу/ орж ирээд хүн үйлчлүүлж байхад “тамхи авъя” гээд дайраад байсан. Тэгэхээр нь халаасанд байсан тамхинаасаа 4 ширхэг тамхи өгөөд гарсан. Тэгээд дахин 30 минутын дараа Х гэх залуу орж ирээд “түрүүн дутуу тамхи өгсөн байсан, 4 тамхи гэж байхад 3 тамхи өгсөн байна” гэж хэл амаар доромжлоод байсан. …Тэгээд Хадбаатар намайг хацар, шанаа хэсэг рүү 1 удаа цохичихоод гараад явсан. Тэгээд үйлчлүүлж байсан эмэгтэйг барьж аваад үнсээд байхаар нь би “гар” гээд гаргасан. Хадбаатар буцаж орж ирээд “чи муу ямар овоо бацаан бэ” гэж хэлээд миний нүүр хэсэгт 2 удаа цохиж лангуу хагалсан. Лангуу хагалчихаар нь би хойноос нь гартал Хадбаатар дэлгүүрийн үүдэнд толгой, нүүр хэсэг рүү 5-аас 6-н удаа цохихоор нь би нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд Хадбаатарыг түлхэж гаргатал буцаж орж ирээд кассийн лангууны араар тойрч орж ирээд над руу дайраад “чи муу намайг цохидог хэн бэ” гэж хэлээд заамдалцаж авсан. Архины лангуу ойрхон хагарчих байх гэж бодоод Ха-рыг түлхэж байтал гаднаас ах Түмэнжаргал орж ирээд салгах гээд жижиг хавтгай хөргөгч дээрээс гараад араас нь Хадбаатарын араас татахад ах Түмэнжаргалыг өргөж газарт толгойг нь газарт савж унагаагаад, дээрээс суугаад цохиод байсан. Би тэгэхээр Хадбаатарыг болиулах гээд араас нь цохиж, татаад чадахгүй байсан. Үйлчлүүлж байсан эмэгтэй салгах гээд оролдоод бас татаад байсан. Тэгээд босож ирээд ах Түмэнжаргал, Хадбаатарын хамт гадагшаа гарсан. Ах Түмэнжаргал цагдаа дуудах гэтэл Хадбаатар зугтаасан. Дух, толгой, зүүн нүд, хацар, гар хөхөрч хавдсан. Эрхий хуруу тулсан, хүзүү зулгарсан. …” гэх мэдүүлэг /хх 12-14/,

          Мөрдөн байцаалтад хохирогч Р.Түмэнжаргалын өгсөн: “…Тэгээд дэлгүүрийнхээ арын хаалгаар орж ирэхэд Эрболот, Хадбаатар гэх залуутай барьцалдаж аваад хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр хөргөгч тээглээд байхаар нь хөргөгчин дээр гарч зогсоод Хадбаатарыг “болиоч” гэж шанаа руу нь 1 удаа цохиж болиулах гээд дундуур нь гараа хийхэд Хадбаатар Эрболотыг мөргөх гэж байгаад миний тохойг мөргөсөн. Тэгээд эргэж хараад миний хоёр хөлнөөс гараараа тэвэрч бариад миний толгойгоор шалан дээр савж унагаасан. Хадбаатар миний дээр дарж унагаад араас толгой, чих хэсэг рүү 3-4 удаа цохисон. Эрболот салгах гэж оролдоод байсан. Тэгээд би “цагдаа дуудъя” гэхэд гадаа сандал дээр суугаад Хадбаатар “ярилцъя” гэснээ миний шанаа руу 1 удаа цохисон. Тэгээд цагдаа дуудчихлаа гэхэд Хадбаатар зугатаагаад явсан. …Миний биед цагзанд хавдаж овойсон. Зүүн тохой хавдаж, хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх 16-18/,   

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4872 дугаар:

             1. Ж.Эрболотын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, зүүн хацар, баруун гарын эрхий хурууны уг, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

             3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй,

          5. Дээрх гэмтэл нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-21/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4872 дугаар:

            1. Р.Түмэнжаргалын биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй,

            5. Дээрх гэмтэл нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-21/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-43/, хохирлын баримт /хх 61-62/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Хадбаатар нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хийморь 13” хүнсний дэлгүүрт Ж.Эрболот, Р.Түмэнжаргал нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

   Шүүхээс шүүгдэгч Л.Хадбаатарыг Ж.Эрболот, Р.Түмэнжаргал нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Хадбаатар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хийморь 13” хүнсний дэлгүүрт Ж.Эрболот, Р.Түмэнжаргал нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Эрболотын өгсөн “...Тэгээд Хадбаатар намайг хацар, шанаа хэсэг рүү 1 удаа цохичихоод гараад явсан. …Тэгээд Хадбаатар буцаж орж ирээд “чи муу ямар овоо бацаан бэ” гэж хэлээд миний нүүр хэсэгт 2 удаа цохиж лангуу хагалсан. Лангуу хагалчихаар нь би хойноос нь гартал Хадбаатар дэлгүүрийн үүдэнд толгой, нүүр хэсэг рүү 5-6 удаа цохихоор нь би нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. …гаднаас ах Түмэнжаргал орж ирээд салгах гээд жижиг хавтгай хөргөгч дээрээс гараад араас нь Хадбаатарын араас татахад ах Түмэнжаргалыг өргөж газарт толгойг нь газарт савж унагаагаад, дээрээс суугаад цохиод байсан. …” гэх мэдүүлэг /хх 12-14/,

 

          Мөрдөн байцаалтад хохирогч Р.Түмэнжаргалын өгсөн: “…Тэгээд дэлгүүрийнхээ арын хаалгаар орж ирэхэд Эрболот, Хадбаатар гэх залуутай барьцалдаж аваад хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр хөргөгч тээглээд байхаар нь хөргөгчин дээр гарч зогсоод Хадбаатарыг “болиоч” гэж шанаа руу нь 1 удаа цохиж болиулах гээд дундуур нь гараа хийхэд Хадбаатар Эрболотыг мөргөх гэж байгаад миний тохойг мөргөсөн. Тэгээд эргэж хараад миний хоёр хөлнөөс гараараа тэвэрч бариад миний толгойгоор шалан дээр савж унагаасан. Хадбаатар миний дээр дарж унагаад араас толгой, чих хэсэг рүү 3-4 удаа цохисон. Эрболот салгах гэж оролдоод байсан. Тэгээд би “цагдаа дуудъя” гэхэд гадаа сандал дээр суугаад Хадбаатар “ярилцъя” гэснээ миний шанаа руу 1 удаа цохисон. …” гэх мэдүүлэг /хх 16-18/,  

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4872 дугаар:

            1. Ж.Эрболотын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, зүүн бугалгад цус хуралт, зүүн хацар, баруун гарын эрхий хурууны уг, духны хуйхны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй,

            5. Дээрх гэмтэл нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-21/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 4872 дугаар:

            1. Р.Түмэнжаргалын биед тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй,

            5. Дээрх гэмтэл нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-21/ зэрэг болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Эрболот, Р.Түмэнжаргал нар нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...Санал гомдол байхгүй, шүүх хуралд оролцох боломжгүй” /хх 68-69/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Л.Хт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгч Л.Х-т ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж

үзэв.

             Шүүхээс шүүгдэгч Л.Хт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.