Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2024/00204

 


Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж,хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******ны *******од оршин суух *******ийн ******* /РД:*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Э.******* гэх хүндтэй найзаараа зуучлуулан Lexus HS250 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ 30,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 10,000,000 төгрөгийн урьдчилгаа аваад үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2024 оны 01 сарын 30-ны дотор аваад бичиг баримтаа шилжүүлж өгөхөөр тохиролцон машинаа өгөөд явуулсан. Гэвч Э.******* нь өнөөдрийг хүртэл шалтаг тоочин мөнгийг маань өгөхгүй байхаар нь машинаа авах гэтэл мөн өгөхгүй байсан. Бид 2-ыг зуучилж өгсөн найк маань нас барсан учир би Э.******* гэх хүнийг хаана амьдардаг, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг мэдэхгүй байсан тул тус шүүхэд эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар Э.Ихэрбартай утсаар холбогдож байгаад машинаа авсан, урьдчилгаанд авсан 10,000,000 төгрөгөө буцааж өгсөн тул одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.******* гэгчтэй утсаар холбогдож тээврийн хэрэгсэлээ буцааж авсан, түүнийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах шаадлагагүй болсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Д.*******ийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцовол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ