Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2024/00007/И |
Дугаар | 135/ШШ2024/00376 |
Огноо | 2024-03-19 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 135/ШШ2024/00376
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Д.******* холбогдох зам тээврийн ослын улмаас учирсан хохирол болох 1,699,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Г.******* миний бие хариуцагч Д.******* эвлэрлийн гэрээ хийхээр зөвшилцсөний дүнд 1,699,000 төгрөгийн хохирлын дүнг 1,300,000 төгрөг болгон тохиролцож, хуанлин 3 хоногийн дотор хохирлыг хариуцагч тал бүрэн барагдуулахыг хүлээн зөвшөөрөх гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.******* улсын тэмдэгтийн хураамжид 35,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
М.ОЮУНЦЭЦЭГ