Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2024/00377

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2024/00377

Дархан-Уул аймаг

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.*******, С.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,223,132.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын С.*******, Ш.******* нар нь ******* *******наас нэхэмжилсэн 13,223,132.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 04 дүгээр сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 05 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 06 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,723,132.65 төгрөгийн хуваарийн дагуу төлөх болно. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүхэд тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,066 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 112,033 төгрөгийг улсын төсвийн данснаас, тал хувь болох 112,033 төгрөгийг хариуцагч Ш.*******, С.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС