| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2024/00398/И |
| Дугаар | 135/ШШ2024/00393 |
| Огноо | 2024-03-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 135/ШШ2024/00393
| 2024 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 135/ШШ2024/00393 | Дархан-Уул аймаг |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.******* холбогдох 12,420,813.37 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 12,420,813.37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Дээрх 12,420,813.37 төгрөгийг төлөхдөө доорх хугацаанд хувааж төлнө. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 3,505,239.33 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 3,505,239.33 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3,610,334.64 төгрөгийг тус тус ******* ******* 4335103908 тоот дансанд регистрийн дугаараа бичээд хийж байна гэх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,684 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 106,842 төгрөгийг улсын төсвийн данснаас, тал хувь болох 106,842 төгрөгийг хариуцагч Б.******* тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС