Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 135/2024/00071/И |
Дугаар | 135/ШШ2024/00443 |
Огноо | 2024-03-28 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2024/00443
2024 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 135/ШШ2024/00443 | Дархан-Уул аймаг |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******, П.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,868,225.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,291.13 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133,645.565 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 133,645.565 төгрөгийг хариуцагч П.*******, П.******* нараас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХКомпанид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС