| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00151/И |
| Дугаар | 132/ШШ2024/00163 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 132/ШШ2024/00163
| 2024 4 22 | 132/ШШ2024/00163 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, ******* сум, 1 дүгээр багт оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00151/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Булган аймгийн ******* суманд 1969 онд төрсөн. 1986-1992 он хүртэл Булган аймгийн ******* сумын САА-д нормчин, тракторчинаар ажиллаж байсан. Ажилд томилсон тушаал дутуу учир дараах хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Магсаржав САА-н хангай бригадын үр тарианы үтрэмд нормчноор 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Магсаржав САА-н тээлийн мал бордооны цэгт тракторчинаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Магсаржав САА-н засварын газарт тракторчинаар, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *******-д тракторчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Нэхэмжлэгчийн цэргийн батлахын хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,
-*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-9-р хуудас/,
-*******ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 10-13-р хуудас/,
-Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 211 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 17-р хуудас/,
-Булган аймгийн Магсаржав сангийн аж ахуйн даргын 1987 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 341 дугаартай Нямдаваа овогтой Эрдэнэ-Очирын ажилласан тушаалыг нөхөн гаргах тухай тушаалын хуулбар /хэргийн 18-р хуудас/,
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Р.Онон, Г.Болдбаатар нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь 1986-1995 он хүртэл Булган аймгийн ******* сумын Магсаржав САА-д нормчин, тракторын жолоочоор ажиллаж байсан боловч ажилд томилсон тушаал, байхгүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь Булган аймгийн ******* Магсаржав САА-д 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Магсаржав САА-н тээлийн мал бордооны цэгт тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн батлахын хуулбар, ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, гэрч Р.Онон, Г.Болдбаатар нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Харин 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Магсаржав САА-н засварын газарт тракторын жолооч, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *******-д тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан хугацаа нь нэхэмжлэгчийн 0416000604 дугаартай баталгаажилтын хуудсаар ажилласан жилийг улсаас нөхөн тооцсон баримт хэрэг авсагдсан байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн ******* Магсаржав САА-д 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчноор, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Магсаржав САА-н тээлийн мал бордооны цэгт тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******-ийг Булган аймгийн ******* Магсаржав САА-д 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нормчиноор, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Магсаржав САА-н тээлийн мал бордооны цэгт тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Магсаржав САА-н засварын газарт тракторын жолооч, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл *******-д тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА