| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0313/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/135 |
| Огноо | 2026-03-30 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/135
2026 03 30 2026/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О*******ийн Б*********д холбогдох эрүүгийн 2538000000172 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын газрын даамал буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг (Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, Газрын дуудлага худалдааг зохион байгуулах гэж тус тус заасныг зөрчиж Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Л.Ч********ад Тариалан сумын нутаг дэвсгэрт 2020 онд газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын Засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж “Иргэн Л.Ч******** нь иргэн Х.Д***********ид газар худалдсан гэх хүсэлтийг үндэслэн” 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/152 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Д***********ид Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг Сант төв хэсэгт 1482 м2 газрыг эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын газрын даамал буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг (Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, Газрын дуудлага худалдааг зохион байгуулах гэж тус тус заасныг зөрчиж Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Л.Ч********ад Тариалан сумын нутаг дэвсгэрт 2020 онд газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын Засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж “Иргэн Л.Ч******** нь иргэн Х.Д***********ид газар худалдсан гэх хүсэлтийг үндэслэн” 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/152 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Д***********ид Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг Сант төв хэсэгт 1482 м2 газрыг эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000000172 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Л.Ч********ын аав болох Д.Л******** нь тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Ц.Х*********** даргатай газар авах талаар уулзсан. 2019 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь батлагдаагүй байсан тул ирэх жилийн буюу 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдахаар хүсэлтээ өгөөрэй гэж хэлсэн. Ингээд 2020 оны 4 сард Д.Л******** гэх хүн Засаг даргатай дахин уулзаж газар авахаар хүсэлт өгсөн. Намайг өрөөндөө байхад Засаг дарга Ц.Х*********** уулзаад тухайн хүний газрыг хэмжиж өг урд жилээс хойш явж байгаа хүн байгаа юм гэж хэлсэн. Би Засаг даргаас амаар өгсөн чиглэлийн дагуу Л.Ч******** түүний аав, ээж хамт байж байхад би газрыг нь хэмжээд 4 цэгийг нь тэмдэглүүлээд шон хатгуулсан. 2020 оны 6 дугаар сард мэргэжлийн байгууллагаар кадастрын зураг хийлгүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын сүүлээр байшин суурь цутгана гээд элс, хайрга буулгасан байсан. Иргэн Л.Ч******** нь иргэн Х.Д***********ид талыг нь 7,500,000 төгрөгөөр худалдсан гэх хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлтийг үндэслэн Сумын засаг дарга Ц.Х***********н тухайн иргэний өргөдөл дээр Нэгэнт өөрийн эзэмшил газраа бусдад шилжүүлсэн тул иргэн Ч********ад тэнд дахин эзэмшил газар байхгүй гэдгийг мэдэгдэж, 2 талыг хүсэлт ёсоор иргэн Х.Д***********ид газрыг шилжүүлье. Газар авчхаад бусдад зарж борлуулчхаад дахин иргэн Ч********ад эзэмшил байхгүй гэдгийг мэдэгдье **************** гэж цохолт хийгээд гарын үсэг зурсан байсан. Тухайн 2 иргэний хүсэлт Засаг даргын цохилтыг үндэслэн сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-н өдрийн А/152 тоот захирамж гарсан. Газрын даамал миний хувьд тухайн иргэний хуульд нийцүүлэн 2 иргэний хүсэлт, кадастрын зураг, Засаг даргын цохолтыг үндэслэн захирамжийн төслийг боловсруулсан...Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, хугацаа сунгах асуудлыг сумын газрын даамал шийдвэр гаргадаг албан тушаалтан биш тул иргэн Х.Д***********ид давуу байдал олгоогүй гэж үзэж байна. Л.Ч******** болон Х.Д*********** нартай миний хувьд ямар нэгэн хувийн холбоо хамаарал байхгүй. Эдгээр хүмүүсээс хахууль шан харамж авсан зүйл байхгүй. ...н.Ч********, н.Д*********** нар Засаг дарга руу орсон байсан. Тэгээд Засаг дарга над руу залгаж өрөөндөө дуудсан. Яваад ороход уг хоёр иргэн хоорондоо газраа зарахаар тохирсон юм байна. Шилжүүлж өг гэсэн. Би өмнө нь захирамж гарч авсан эсэхийг нь нягтлалгүйгээр газар шилжүүлсэн нь миний буруу болсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Ч********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Улмаар 2015 билүү 2016 оны үед аавтайгаа цуг сумандаа үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар авч хувиараа хөдөлмөр эрхлэхээр шийдэж, сумын Засаг даргад газар эзэмших талаар хүсэлт өгсөн. Тухайн үед Тариалан сумын Газрын даамлаар н.Б********* гэдэг хүн ажиллаж байсан. Тэр хүн одоог хүртэл Газрын даамлаар ажиллаж байгаа. Аав бид хоёроос гаргасан хүсэлтийн дагуу газрын даамал н.Б********* нь сумын төв буюу Баяр наадмын талбайн баруун талд, замын хажууд нэг газар зааж өгсөн. Тэр газар нь багцаагаар 80 метр орчим урт, 40 орчим метр өргөн газар байсан. Газрын даамал хэлэхдээ энэ үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар олгох газар шүү гэж зааж өгөөд та нар тэгээд энэ газраа өөрсдөө хашиж аваарай, тэгээд өөрөө эндээ юм аа хийгээрэй гэж хэлсэн. Тэрний дагуу 2015 билүү 2016 оны үед буюу эхний жилд газраа тойруулж хэдэн шон тэмдэглэж зоосон. Дараа жил нь буюу 2016 оны үед газраа тойруулж модон хайсаар хашаагаа барьсан. Би ажил төрөлгүй байсан учраас өөрийн боломжоороо эхлээд хашаа барьж, дараа нь 2017-2018 онд хашаандаа байшингийн суурь цутгах зорилгоор элс, хайрга буулгасан. Тэрнээс хойш юм хийж чадаагүй. Манай сумын иргэн Х.Д*********** гэх хүн 2020 оны зун надтай уулзаад чи өөрийн хашаа барьсан газраасаа талыг нь надад зараа ч гээд нэлээд хэсэг хугацаанд гуйж явсаар байгаад сүүлдээ би түүнд газрынхаа талыг нь зарахаар болж аман гэрээ байгуулсан. Би түүнд 20х40 метрийн харьцаатай тал газраа 7,500,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон. Тэгээд энэ талаар сумын Газрын даамал н.Б*********д хэлэхэд, бид хоёроос тус тусад нь өргөдөл бичүүлэн авч, тухайн газарт газрын гэрчилгээ гаргана гэж өргөдлийг хавсаргаж авсан. Газрын даамалтай уулзахаас өмнө би Х.Д***********оос газар зарсан мөнгө гэж 7,500,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 590******* тоот дансаар хүлээн авсан. Тухайн үйл явдал нь 2020 оны зунаас эхэлсэн. Тэрний дараа миний хашаа барьсан газрыг бүхэлд нь Х.Д***********ид эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарч, газрын гэрчилгээ олгогдсон байсан. Би болохоор үлдсэн тал газрын гэрчилгээ нь гарах байх гэж бодоод хүлээж байсан. Х.Д***********ид тухайн газрыг бүхэлд нь эзэмшүүлэхээр олгосныг олж мэдээд Газрын даамал н.Б*********д хандаж ямар учраас үлдсэн тал газарт надад гэрчилгээ гаргаж өгөхгүйгээр бүтнээр нь Х.Д***********ид өгч байгаа юм бэ гэхэд н.Б********* надад хандаж Х.Д*********** дээр Засаг даргын захирамж гарсан гэдгийг л хэлсэн. ...Уг газрын эзэмших хүсэлт гаргаснаас хойш сумын Засаг дарга болон Газрын даамлын зүгээс ямар эрх зүйн баримт бичиг үйлдэгдсэн талаар би мэдэхгүй байна. Надад ямар ч байсан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй. Надад тухайн газрыг эзэмшдэг гэдэг нотлох баримт байхгүй. Хамгийн анх энэ газар чиний газар шүү гэж газрын даамал н.Б********* биечлэн очиж зааж өгсөн. Зааж өгөхдөө өөрөө хэмжилт хийгээд надад 4 буланг тодорхойлж өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 7-9-р хуудас),
Гэрч Х.Д***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд Тариалан сумын иргэн Л.Ч********аас 2020 оны хавар худалдан авахаар аман тохиролцоо хийж 7-8 сая төгрөгөөр худалдаж авсан. Би худалдан авсан газрын мөнгийг Л.Ч********ын юм уу эхнэрийнх нь данс руу хийсэн санагдаж байна. Ингээд тус газрыг 2020 оноос эхлэн одоог хүртэл эзэмшиж байна. Л.Ч******** нь надаас газар худалдсан мөнгөө аваад газраа шилжүүлж өгөхгүй удсан. Тэгээд нэлээд хугацааны дараагаар тус газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан...Тус сумын газрын даамал **************** болон Тариалан сумын Засаг дарга Ц.Х*********** нарт хүсэлт бичиж өгсөн. Түүний дагуу уг газар миний эзэмшилд шилжсэн, хэрхэн ямар процессын дагуу шилжсэн талаар мэдэхгүй...Би Л.Ч********аас худалдан авсан газар дээр өөрийн хөрөнгөөр 8 нэрийн хүнсний дэлгүүр барьж 2020 оноос одоог хүртэл үйл ажиллагааг нь тасралтгүй явуулж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 17-18-р хуудас),
Гэрч Ц.Х***********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 онд Л.Ч******** болон Х.Д*********** гэх хоёр хүн нэг нь газар авна, нэг нь газраа зарж байна гэсэн утгатай хүсэлтийг гаргасан байсныг газрын даамал **************** бариад миний өрөөнд орж ирсэн. Би ****************д хэлэхдээ энэ Ч******** чинь газар авна, авна гэж авчихаад одоо зарж байгаа юм уу наад нөхөр чинь газрын наймаа хийгээд байгаа юм уу, одоо дахиж энэ хүнд газар олгохгүй шүү гэдгийг би хэлж байсан...Л.Ч********ын бусдад худалдсан гэх газрыг албан ёсоор эзэмшиж байсан талаар нь би мэдэхгүй байна. Хашаа шиг юм бүрэн биш дутуу барьсан байсан гэж харж байсан...Л.Ч********ад газар олгосон талаар захирамж гаргасан эсэхийг санахгүй байна. Би газар олгохтой холбоотой захирамж дээр гарын үсэг зурахдаа газрын даамлаас амаараа асуугаад эдгээр нь хуульд нийцэж байгаа юу, асуудалгүй биз дээ гэхэд асуудалгүй, хуульд нийцэж байгаа гэж хэлдэг байсан. Би Л.Ч********ад шилжүүлсэн гэх газрыг албан ёсоор эзэмшиж байгаагүй талаар сая анх удаа сонгож байна. Л.Ч********ын газар эзэмшиж байгаагүй талаар газрын даамал **************** надад хэлж байгаагүй. Би ****************эс наад хоёр чинь нэг нь өгнө, нэг нь авна гэсэн юм маргаан байхгүй биз гэхэд маргаан байхгүй гэж надад хэлсэн. Уг нь газрын даамал энэ шилжүүлэхтэй холбоотой баримтуудыг судлаад бүрдлийг нь хангаад хууль зүйн үндэслэлтэй захирамжийн төсөл боловсруулж орж ирэх ёстой. Сумын Засаг даргын хувьд ганц газартай холбоотой асуудал биш бүхий л үйл ажил холбоотой асуудалд оролцож гарын үсэг зурдаг учраас би газартай холбоотой үйл ажиллагаанд өдөр тутамд оролцоод байх боломж надад байхгүй. Би 2020 оны 12 дугаар 10-ны өдөр дараагийн Засаг дарга Х.Э*****д тамгаа шилжүүлж ажлаа өгсөн. Л.Ч********ын газрыг бусдад шилжүүлсэн захирамж гаргуулахдаа үүнийг хууль нийцээгүй, газрын тухай хууль зөрчиж байгаа талаар надад танилцуулаагүй. Асуудалгүй юм байна, 2 талын хүсэлттэй юм байна гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 21-23-р хуудас),
Гэрч З.Н*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сумын газрын даамал нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу газар зохион байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх газартай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэнэ. Жишээлбэл газар төлөвлөх, төлөвлөгөөний дагуу Засаг даргын захирамжийн төсөл боловсруулах, захирамжийг үндэслэн кадастрын мэдээллийн санд газрын мэдээллийг үнэн зөв оруулах гэх мэт...Тухайн нутаг дэвсгэр хариуцсан газрын даамал Засаг даргын гаргаж байгаа шийдвэрт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч Газрын тухай хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар мэдээллээр хангах ёстой. Мөн гаргаж байгаа захирамж нь Газрын тухай хуульд нийцээгүй зөрчсөн байвал энэ талаар Засаг даргад хэлэх ёстой байдаг...Үйлчилгээний зориулалттай газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ. Үйлчилгээний зориулалттай газрын хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд шууд эзэмшүүлж болохгүй...Эзэмших эрх хүчин төгөлдөр болоогүй газрыг бусдад шилжүүлэх боломжгүй. Тийм эрх зүйн зохицуулалт байхгүй...Сумын газрын даамал Засаг даргын захирамжийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн захирамжийг хэрэгжүүлэхгүй байх, гэрээ гэрчилгээ олгохгүй байх эрхтэй. Мөн хууль бус шийдвэрийн талаар шууд удирдах албан тушаалтан буюу газрын дарга болон бусад удирдах албан тушаалтанд мэдэгдэж мэргэжил арга зүйн зөвлөгөө авч болдог...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 26-28-р хуудас)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (1-р хх-ийн 1-4-р хуудас),
Газрын кадастрын мэдээллийн системд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 29-38-р хуудас),
Иргэний гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхээр газрын даамал ****************д цохсон Засаг даргын танилцуулах хуудасны хуулбар (1-р хх-ийн 40-р хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга болон газрын даамалд иргэн Х.Д***********ийн гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хх-ийн 41-42-р хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалан сумын газрын даамалд иргэн Л.Ч********ын гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хх-ийн 43-44-р хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/152 дугаартай захирамж, захирамжийн хавсралт (1-р хх-ийн 45-46-р хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт (1-р хх-ийн 47-48-р хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт (1-р хх-ийн 50-51-р хуудас),
Архивын тасгийн 2023 оны нөхөн бүрдүүлтийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн төлөвлөгөө (1-р хх-ийн 53-р хуудас),
Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай тушаал (1-р хх-ийн 56-р хуудас),
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 361 дугаартай тогтоол (1-р хх-ийн 57-р хуудас),
Албан тушаалын тодорхойлолт (1-р хх-ийн 58-63-р хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/131 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай захирамж (1-р хх-ийн 64-р хуудас)
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 87-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 89-р хуудас), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (1-р хх-ийн 90-93-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 85-р хуудас), авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 88-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000000172 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Хууль зүйн үндэслэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилсэн. Уг зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлж өгсөн байдаг. Нийтийн албан тушаалтан гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаардаг. Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын газрын даамал буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн гүйцэтгэх албан тушаалтан юм. Урвуулан ашиглах гэдэг нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хүсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж заасан. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан. Үүнээс үзвэл шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын газрын даамал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж Х.Д***********ид үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *****************ийг төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар буюу газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Дээд шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж байгаа учраас бид энэ хэрэгт дахин дүгнэлт хийж гэм буруугийн тал дээр маргаангүй гэдгээ дахин хэлмээр байна. Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч **************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын газрын даамал буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг (Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, Газрын дуудлага худалдааг зохион байгуулах гэж тус тус заасныг зөрчиж Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн Л.Ч********ад Тариалан сумын нутаг дэвсгэрт 2020 онд газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын Засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж “Иргэн Л.Ч******** нь иргэн Х.Д***********ид газар худалдсан гэх хүсэлтийг үндэслэн” 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/152 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Д***********ид Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг Сант төв хэсэгт 1482 м2 газрыг эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *****************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Ч********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 7-9-р хуудас), гэрч Х.Д***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 17-18-р хуудас), гэрч Ц.Х***********н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 21-23-р хуудас), гэрч З.Н*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 26-28-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (1-р хх-ийн 1-4-р хуудас), газрын кадастрын мэдээллийн системд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 29-38-р хуудас), иргэний гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхээр газрын даамал ****************д цохсон засаг даргын танилцуулах хуудасны хуулбар (1-р хх-ийн 40-р хуудас), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга болон газрын даамалд иргэн Х.Д***********ийн гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хх-ийн 41-42-р хуудас), Хөвсгөл аймгийн Тариалан сумын газрын даамалд иргэн Л.Ч********ын гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хх-ийн 43-44-р хуудас), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/152 дугаартай захирамж, захирамжийн хавсралт (1-р хх-ийн 45-46-р хуудас), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт (1-р хх-ийн 47-48-р хуудас), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт (1-р хх-ийн 50-51-р хуудас), Архивын тасгийн 2023 оны нөхөн бүрдүүлтийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн төлөвлөгөө (1-р хх-ийн 53-р хуудас), Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай тушаал (1-р хх-ийн 56-р хуудас), Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 361 дугаартай тогтоол (1-р хх-ийн 57-р хуудас), Албан тушаалын тодорхойлолт (1-р хх-ийн 58-63-р хуудас), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/131 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай захирамж (1-р хх-ийн 64-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч нь авлигын гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, бусдад давуу байдал бий болгож төрд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Энэ гэмт хэрэг гарах үед 2017 оноос 2021 онуудад дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилээс 5 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1 жилээс 5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна. Иймд шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Тариалан сумын хилийн дээсээр тогтоох саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа 2022 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэгэн хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлан ****************д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 85-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч **************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч **************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2538000000172 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г*********** овогт О*******ийн Б**********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О*******ийн Б**********ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2538000000172 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР