Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2024/00465

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/00400/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* оршин суух, Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод түр оршин суух, утас *******, овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, хашаа, оршин суух, утас , овогт холбогдох,

9,771,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Т. нь А. холбогдуулан 2021 онд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн. *******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 дугаартай шийдвэрээр хүү Б. миний асрамжид үлдээж, эцэг А. сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн боловч шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хүүхдийн тэтгэлгээс нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Иймд 2024 оны 02 дугаар сарын дуусах хугацааны шүүхийн шийдвэрээр тогтоосон, төлөөгүй хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэг 6,514,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй хол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө, 50.3-т Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байх тул тэтгэлгийг хугацаанд нь төлөөгийн алданги 3,257,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 06 дугар сарын 15-ны өдрийн 23071275 дугаар Шүүхийн гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, *******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 135/ГХ2023/00500 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШЗ2023/03593 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 дугаар шийдвэр, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хүүхдийн тэтгэлгийн тооцоо зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэгч Т. нь А. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг 6,514,000 төгрөг, хугацаанд нь төлөөгүй алданги 3,257,000 төгрөг, нийт 9,771,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 оны 12 дугаар сард тэтгэмж тогтоолгосон. Энэ үеэс хойш нэг ч удаа хүүхдийн тэтгэмж өгөөгүй. Өгөөч гэж утсаар нь холбогдож нэхэхээр хэл амаар доромжилдог. 2023 оны 05 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжсэн боловч ямар ч асуудал шийдвэрлэгдээгүй. Тэгээд өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад алданги тооцдог гэхээр нь шүүхэд дахин хандсан гэжээ.

3.*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б. эх Т. асрамжид үлдээж, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг А. тэжээн тэтгүүлж шийдвэрлэжээ.

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШЗ2023/03593 дугаартай шүүхийн шийдвэрийг албан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн 135/ГХ2023/00500 дугаартай гүйцэтгэх хуудсаар А. хүүхдийн тэтгэлэг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан Т.д олгож шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23071275 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

4.Хариуцагч А. нь 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6,514,000 төгрөгийн тэтгэлэг төлөөгүй талаарх *******-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 41 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Ч.Баярхүүгийн хүүхдийн тэтгэлгийн тооцооны баримтаар нотлогдон тогтоогдож байна.

5.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө, 50.3-т Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж тус тус заасан байна.

6.Хариуцагч А. нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б. шүүхийн шийдвэр гарснаас хойш тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т. тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн алданги 3,257,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2021 оны 12 дугаар сараас 2024 оны 03 дугаар сар хүртэлх хүүхдийн тэтгэлэг 6,514,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан бөгөөд *******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 дугаартай шийдвэрээр А. хүүхдийн тэтгэлэг сар бүр гаргуулан тэжээн тэтгэх үүргийг тодорхойлсон бөгөөд нэгэнт шүүхээр тогтоосон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй юм.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагч А.ы эзгүйд шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч А. хурлын товыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан ёсоор мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Энэ талаар шүүгчийн туслах 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тэмдэглэл болгон үйлдсэн байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.гаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 171,286 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А. 3,257,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,062 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.3-т тус тус зааснаар хариуцагч А. 3,257,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.д олгож, 6,514,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т.гаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 171,286 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А. 67,062 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.д олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС