| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2024/00382/И |
| Дугаар | 135/ШШ2024/00475 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2024/00475
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/00382/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, өөрийн байранд байрлах, утас *******, ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* гудамж, оршин суух, утас , овогт ******* холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,026,012 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ******* ХХКомпанитай эвлэрэх хүсэлт гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага болох 5,026,012 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,675,337.3 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,675,337.3 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,675,337.3 төгрөгийг төлнө. Хариуцагч дээрх хувиарт төлбөрийг 1 удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч гүйцэтгэх хуудас бичүүлэхээр харилцан тохиролцов. Талууд энэхүү гэрээний зүйл заалттай бүрэн танилцаж, өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ХКомпанийн нэхэмжлэлтэй, Ж.******* холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж 26.3-т Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* ХКомпани нь өөрт олгосон эрхийн дагуу хариуцагч Ж. шүүх хуралдааны явцад эвлэрэн хэлэлцэв.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ******* ХХКомпанитай эвлэрэх хүсэлт гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага болох 5,026,012 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,675,337.3 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,675,337.3 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,675,337.3 төгрөгийг төлнө. Хариуцагч дээрх хувиарт төлбөрийг 1 удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч гүйцэтгэх хуудас бичүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох гэж хуульчилсан.
5.Дээрх хуульд зааснаар зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.******* холбогдох иргэний хэрэгт ...хариуцагч нь ******* ХХКомпанитай эвлэрэх хүсэлт гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага болох 5,026,012 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,675,337.3 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,675,337.3 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1,675,337.3 төгрөгийг төлнө. Хариуцагч дээрх хувиарт төлбөрийг 1 удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч гүйцэтгэх хуудас бичүүлэхээр харилцан тохиролцов гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС