Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 132/ШШ2024/00147

 

 

2024 04 05

132/ШШ2024/00147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, Д******* овогт Э*******гийн О******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймгийн Б******* сумын Е*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар, ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай 132/*******/00614/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.О*******,

Хариуцагчийн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэб******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.О******* нь хариуцагч Б******* аймгийн Б******* сумын Е*******д холбогдуулан Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар, ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Э.О******* би Б******* аймгийн Б******* сумын Е*******д ******* оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс нягтлан бодогчоор томилогдсон ба ******* оны 11 дүгээр сарын 01-нийг өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Э.О******* би ажиллах хугацаандаа удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцсэн, биелүүлээгүй, ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, ёс зүйн хариуцлага алдсан удаа байхгүй. Гэвч Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирал Б.М нь хувийн ашиг сонирхлоор ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Би уг тушаалыг эс зөвшөөрч ******* оны 10 дугаар сарын 16-ны үед Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Уг Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг шийдвэрлээгүй байхад ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаар тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халах шийдвэр гаргасан. Э.О******* намайг ажлаас халсан уг шийдвэрийг эс зөвшөөрч мөн дахин Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Ингээд миний сануулах арга хэмжээ авсан, ажлаас халсан дээрх 2 шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлуудыг хамтад нь ******* оны 12 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэсэн. Уг Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар зөвшилцөлд хүрч чадаагүй учраас шийдвэрлэж чадаагүй гэх утга бүхий тэмдэглэл, шийдвэр гарсан.

Иймд Э.О******* надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай ажлаас чөлөөлсөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 09 дүгээр сард Б******* сумын Е*******д бичиг хэргээр ажилд ороод 11 сард сургалтын менежер болсон. 4 жил гаруй хугацаанд сургалтын менежер хийсэн. ******* оны 05 дугаар сард уг сургуулийн захирлын орон тооны шалгалт зарлагдахад шалгалтаа өгч тэнцсэн. Тэгээд намайг томилохгүй байж байгаад ******* оны 90 дүгээр сарын 04-ний өдөр захирлаар томилсон тушаал гарч ажлаа хүлээж авсан. ******* оны 6, 7, 8 дугаар саруудын ажлын байрны дарамт бол надтай ямар ч хамааралгүй. Би тэр үед захирал байгаагүй, сургалтын менежер хийж байсан. Төсвийн төсөл дээр захирал нягтлан хоёр голлон сууж боловсруулдаг. Сургалтын менежер бол холбоотой мэдээллүүдээ өгдөг. Гэтэл нягтлан надаас төсвийн төслийг бүрэн хийхийг шаардсан. Тэгэхэд нь би наад ажлыг чинь Г багш та хоёр хийх ёстой ажил шүү, би харин өөрийнхөө мэддэг зүйлээ хэлье, боломжтой бол танд тусалъя гэж хэлсэн. Тэгээд би захирлаасаа албан ёсоор 7 хоногийн чөлөө аваад явсан. Миний үүргээс хэтэрсэн зүйлийг надаас нэхсэн. Мөн намайг утсаар удаа дараа дарамталж мессеж бичсэн. 2,200,000 төгрөгийн гүйлгээ бол 2022 оноос Боловсролын яамнаас багш нарт хичээл практикийн зардал гэж хийгдэж эхэлсэн байсан. Г багш захирал байхдаа яамнаас ирсэн дүрэм журмынхаа дагуу намайг ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Би ажлын хэсгээ хуралдуулаад дүрэм журмынхаа дагуу ямар багшид хэдэн төгрөг оногдох болохыг томъёоллоор гаргаж ирээд худалдан авалтаа хийгээд буцааж багш нарт түгээлтээ хийсэн. Үүн дээр Баяндалай гэх дэлгүүрээс бичиг хэргийн зардлаа авсан байсан. Өмнөх нягтланг тухайн үедээ гүйлгээгээ яаралтай хийгээрэй гэж хэлэхэд би ажлаа өгч байна, дараагийн нягтлангаараа хийлгээрэй гэж тайлбар тавиад гүйлгээгээ хийж өгөөгүй. Тэгэнгүүт бичиг хэргийн дэлгүүр өрөө нэхэмжилж эхэлсэн. О******* нягтлан ажлаа авангуут энэ гүйлгээг яаралтай хийгээрэй гэж хэлэхэд нярав орлого аваагүй гэж хэлээд хийгээгүй. Би нярав дээр очоод та яагаад орлогоо аваагүй юм бэ гэж асуухад би аваад нягтланд өгчихсөн байгаа, нягтлан худлаа яриад байна гээд бид хэдийн дунд үл ойлголцол үүссэн. Би хүнийг янз бүрийн үгээр огт доромжлоогүй, хүн амьтнаар ч дарамтлуулаагүй. Харин албан харилцаа үүсгэж харьцаж байсан. Нягтлан О*******ээс 2,200,000 төгрөгийн гүйлгээг яаралтай хийгээд өгөөч гэж зунжингаа гуйсан. Яагаад гэвэл дэлгүүр надаас өрөө нэхэмжлээд утасдаад байсан. ******* оны 07 дугаар сард нягтлан О*******ийг томилсон гээд байна. Би тэр үед захирал байгаагүй тул надад хамаагүй асуудал байна. Намайг томилохгүй маш их удсан. Төсвийн төсөл 7 сард хийгддэг учраас би өмнө ажлаа авчихъя гэж хичээж холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай уулзаад асуудлаа ярьсан боловч томилохгүй байж байгаад ******* оны 09 дүгээр сард тушаалаа гаргасан тул төсвийн төслийг хийх боломж нь олдоогүй юм. Манай сургууль алба хаагчдынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг нь хангах үүднээс хоол хийж хямдралтай үнээр зардаг байсан. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийе гэж нярав, нягтланд санал тавихад нягтлан болохгүй захирлаа, улсын тоног төхөөрөмжийг ашгийн төлөө ашиглаж болохгүй, та бид хоёр хэрэгт орно гэж хэлэхээр нь за тэгвэл болъё, өөр гарц гаргалгаа бодъё гээд нэг удаа яригдаад өнгөрсөн асуудал юм. Энэ асуудлаар дарамталсан гэж худлаа яриад гүтгээд байна. Байгууллагын чатанд алба хаагчид цалин удаж ордог гэж бухимдал үүсгэн захирал, нягтлан хоёроос нэхсэн асуудал гарсан. Тэгэхэд нь би нягтланг та алба хаагчиддаа ямар шалтгааны улмаас цалин орохгүй байгаагаа тайлбарлаад хэлчих гэж хэлэхэд би тайлбар хийхгүй, тайлбар хийх албагүй гэж хэлэхээр нь би тухайн үед нь тайлбар хийж уучлал гуйдаг байсан. Нягтлан бодогч хүний гол ажил бол анхан шатны баримтуудаа бүрдүүлэх байдаг. Би О******* нягтлангийн олон удаагийн гүйлгээг цуцалж, заавар зөвлөгөө өгч байсан. Та цахимаар илгээж байгаа гүйлгээндээ баримтаа хавсаргаарай гэж хэлэхэд би таньд цаасаар үзүүлчихсэн гээд надаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Баримтаа цахимдаа шивээрэй гэж амаараа хэлсэн, мессежээр хэлсэн, утсаар хэлсэн, сүүлдээ аргаа бараад албан тоот хүртэл өгсөн. Сүүлдээ намайг та санхүүгийн мэдлэггүй байна гэж хэлдэг болсон. Би төрийн сангийн санхүү, нягтлан бодох асуудал хариуцсан мэргэжилтнээс би буруу шаардлага тавиад байна уу, эсхүл нягтлан маань буруу ойлгоод байна уу гэж асуухад таны тавьсан шаардлага зөв, анхан шатны баримтыг бүрдүүлэхгүйгээр гүйлгээ хийнэ гэж байхгүй гэж хэлсэн. Үнэхээр л ажиллахад хүндрэлтэй хэцүү байсан бол надад хандах ёстой байсан. Гэтэл Боловсролын газар болон Нийгмийн бодлогын хэлтэс рүү очиж уулзан ажлаасаа гарах гээд яваад байсныг мэдээгүй, сонсоогүй юм байна. ******* оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хамт олныхоо хурлыг хийгээд Ёс зүйн зөвлөлийг шинэчлэн байгуулсан. Энэ цагаас хойш Ёс зүйн зөвлөлд ажлын байрны дарамт үзүүлж байна, харилцаа хандлага нь ямар ч ёс зүйгүй байна гэсэн утгатай өргөдөл, гомдол 7 хүнээс ирсэн гээд Ёс зүйн зөвлөл хэлэлцээд нягтлан бодогч Э.О*******ийг ёс зүйн ийм ийм зөрчил, дутагдал гаргасан байна, холбогдох арга хэмжээ авна уу гэх дүгнэлтийг надад өгсөн. Би уг дүгнэлтийг үндэслээд сануулах арга хэмжээ авсан. Мөн уг арга хэмжээнээс хойш болон өмнөх ажлуудаа хариуцлагагүй хийснээс болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, ажил үүргээ цаашид гүйцэтгэхэд хүнд хэцүү болсон. Жишээ нь: Бичиг хэргийн дэлгүүр рүү гүйлгээ хийх гээд нэг гүйлгээг би 5 удаа цуцалсан байгаа. Сүүлдээ нярав маань бичиг хэргийн хэрэгслүүдээ авч чадахаа больж, танай байгууллага өрөө өгөхгүй байна гэснээс үүдэлтэй холбогдох алба хаагчид хувиараа бичгийн цаас болон бас бус эд зүйлсийг худалдаж авахад хүрсэн. Миний хувьд О******* нягтлантай хувийн өш хонзон болон ажлаас нь хална гэсэн санаа, сэтгэл, бодол огт байхгүй. Би алба харилцаагаар харилцаж, бид хоёрын хооронд ажлын холбогдолтой маргаан гарч, хариуцсан ажлаа муу хийж, ёс зүйн алдаа гаргасан тул арга хэмжээ авсан. Би нягтлантай хамтран ажиллах гэж маш их хичээсэн. Дээд шатны албан тушаалтныхаа тавьж байгаа хүсэлт, хууль ёсны шаардлагад ямар нэг шалтаг хэлж, эсэргүүцээд биелүүлдэггүй. ******* оны 10 дугаар сарын 31-ний өдрийн захирлын дэргэдэх зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар О*******д нягтлан асуудлуудыг танилцуулж тайлбарлахад намайг маш ихээр доромжилсон. Тэр хуралдааныг 1, 2 хүн орхиж гарсан. Бүгд гарсан мэтээр худлаа яриад байна. 9 дүгээр сард 7, 8, 9 дүгээр сарын үр дүнгийн урамшууллыг цалин хамт өгнө гэж захирал тушаал гаргасан. Гэтэл нягтлан 9 дүгээр сард олгохгүй, 10 сард олгоно гээд хийгээгүй. Үүнээс болоод алба хаагчдаас гомдол ирсэн. Мөн зарим нэг багш нараас бас гомдол орж ирсэн. Нийгмийн даатгал төлөгдөөгүй байна, эмнэлэг, банкаар явж ажил хөөцөлдөхөөр болохгүй байна гэсэн. Ямар учраас хэн гэдэг хүмүүсийн нийгмийн даатгал төлөгдөөгүй болохыг нягтлангаас асуухад юм хэлээгүй. Мөн ******* оны 09 дүгээр сард 4 алба хаагчийн цалинг өгөлгүй үлдээсэн байсан. Үүнийгээ хүний нөөцийн системээс шалтгаалсан гээд байгаа. Гэхдээ тэр 4 хүний 2 нь сургуульд олон жил тасралтгүй ажилласан хүмүүс байсан тул хүний нөөцтэй хамааралгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралд ороход надтай хамааралгүй асуудал ярьж гүтгэсэн асуудал гарсан. Мөн ******* оны 11 дүгээр сард гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Э.О*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,

- Б******* аймгийн Б******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 6-р хуудас/,

- Б******* аймгийн Б******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-******* оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шууданчийн гардуулалтын хуудас /хэргийн 8-р хуудас/,

-Сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны ******* оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай тэмдэглэл/шийдвэр /хэргийн 9-10-р хуудас/,

-Эмнэлгийн магадлагаа /2 дугаар хавтаст хэргийн 154-р хуудас/,

-Э.О*******ийн бакалаврын дипломын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 155-156-р хуудас/,

Э.О*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 157-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ******* оны 05, 06 дугаар сарын тайлан /2 дугаар хавтаст хэргийн 158-159-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 160-162-р хуудас/,

-А.Уийн Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 163-р хуудас/,

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбар ирүүлсэн байна. /хэргийн 19-23-р хуудас//,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 24-р хуудас/,

-Б******* аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын ******* оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б.Мыг ажилд томилох тухай Б/53 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 25-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай тушаалын хуулбар /хэргийн 26-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 24-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/22 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 28-р хуудас/,

-Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хэргийн 29-32-р хуудас/,

-Тэмдэглэлийн дэвтэрт бичсэн бичвэрийн хуулбар /хэргийн 33-38-р хуудас/,

-Сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны ******* оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэл/шийдвэр /хэргийн 39-43-р хуудас/,

-Сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны ******* оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай тэмдэглэл/шийдвэр /хэргийн 44-р хуудас/,

-Нягтлан бодогч Э.О*******ийн ажил хүлээлцсэн ******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 45-48-р хуудас/,

-Нягтлан бодогч Э.О*******ийн ажил хүлээлцэх ажлын хэсгийн ******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 49-52-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл /хэргийн 53-54-р хуудас/,

-Б.Бийн цалингийн мэдээлэл /хэргийн 55-56-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ажилчдын ******* оны 09 дүгээр сарын ажлын цагийн тооцоо /хэргийн 57-58-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд багш, ажилчдын гаргасан өргөдөл /хэргийн 59-62-р хуудас/,

-Б******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Оын ******* оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай акт /хэргийн 63-64-р хуудас/,

-******* оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт төлөлтөнд хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт /хэргийн 65-р хуудас/,

-Д.Ггийн Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл /хэргийн 66-р хуудас/,

-Гар утасны мессежээр харилцсан баримт /хэргийн 67, 69-71-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ******* оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 72 дугаартай албан бичиг /хэргийн 68-р хуудас/,

-Фэйсбүүк чатаар харилцсан баримт /хэргийн 72-75-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ******* оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 50 дугаартай албан бичиг /хэргийн 76-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн тоот дансны ******* оны төсвийн хуваарь /хэргийн 77-78-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ******* оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх өр авлагын тооцоо /хэргийн 79-89-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ******* оны 05, 06, 08, 09 дүгээр сарын ажлын цагийн тооцоо /хэргийн 90-105-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн Шилэн дансны мэдээлэл /хэргийн 106-125-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын ******* оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4 дугаартай тэмдэглэл /хэргийн 126-129-р хуудас/,

-Э.О*******ийн ажилласан цаг бүртгэлийн баримт /хэргийн 130-135-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ёс зүйн зөвлөлийн ******* оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт /хэргийн 136-138-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын ******* оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай тэмдэглэл /хэргийн 139-140-р хуудас/,

-Ажилчдын Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд гаргасан өргөдөл /хэргийн 141-151-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн ******* оны 10 дугаар сарын 04-ний өдрийн П.Б, Б.Б, Д.Гэрэлмаа, А.У, Ө.С нарт хүргүүлсэн зөвлөмж /хэргийн 152-156-р хуудас/,

-Ёс зүйн хорооны гишүүдийн хурлын тэмдэглэл /хэргийн 157-168-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн Ёс зүйн зөвлөлийн хурлын ******* оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 170-186-р хуудас/,

-Санхүүгийн баримтууд /хэргийн 187-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-34-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын ******* оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/795 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 130-р хуудас/

-Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт төлөлтөнд хийсэн шалгалтаар илэрсэн төлбөр, зөрчлийн жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 131-р хуудас/

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/98 дугаартай тушаал, тушаалын хавсралтын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 58-59-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/141 дугаартай тушаал, тушаалын хавсралтын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 60-61-р хуудас/,

-Б******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугар сарын 20-ны өдрийн 06/227 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 64-р хуудас/,

-Б******* аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/87 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар сарын мэдээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 65-70-р хуудас/,

-Гэрч Д.Б, П.Б, А.У, Л.Г, Б.Нг, Э.С, Э.Н нарын шүүхэд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 83-103-р хуудас/,

-Б******* аймгийн Тын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 168 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 105-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн аудитаар ирүүлсэн алдаа, зөрчилтэй асуудлын бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 106-р хуудас/,

-Б******* аймгийн Тын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай төлбөрийн акт /2 дугаар хавтаст хэргийн 107-108-р хуудас/,

-Б******* аймгийн Тын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан шаардлага /2 дугаар хавтаст хэргийн 109-р хуудас/,

-Б******* аймгийн Тын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан шаардлага /2 дугаар хавтаст хэргийн 110-р хуудас/,

-Б******* аймгийн Тын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0 дугаартай албан шаардлага /2 дугаар хавтаст хэргийн 111-р хуудас/,

-Ур чадварын нэмэгдэл илүү олгосон жагсаалт /2 дугаар хавтаст хэргийн 112-113-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03/109 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 114-р хуудас/,

-Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/1556 дугаартай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 127-128-р хуудас/,

-Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай тушаалын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 133-р хуудас/,

-Б******* аймгийн ЕБС, МСҮТ-ийн захиргаа аж ахуйн алба хаагчдын баярыг тохиолдуулан зохион байгуулах олон төрөлт тэмцээний удирдамж /2 дугаар хавтаст хэргийн 134-136-р хуудас/,

-Б******* сумын Ц.Готовын нэрэмжит Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хөдөлмөрийн дотоод журам /2 дугаар хавтаст хэргийн 137-151-р хуудас/,

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

-Хариуцагчийн төлөөлөгч Б.Мын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 177-183-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Э.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар, ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн шимтгэл нөхөн төлүүлнэ гэв.

 

3.Хариуцагч талаас Б******* аймгийн Б******* сумын, Ерөнхий боловсролын 3 дугаар дунд сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар, ******* оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн 6 дугаартай тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Дээрх тушаалууд нь хууль зүйн үндэслэл бүхий нягтлан Э.О*******ийн зөрчил дутагдалд тохирсон, хуулийн дагуу гарсан. Түүнчлэн нягтлан Э.О******* нь ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын дагуу сахилгын арга хэмжээ авахуулсан ба тухайн тушаалыг эс зөвшөөрсөн ямарваа нэгэн гомдол мэдээлэл сургуулийн захиргаанд ирээгүй бөгөөд уг сахилгын зөрчилтэй холбоотойгоор сургуулийн захирлыг Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралд дуудсан, гомдлыг танилцуулсан, хэлэлцүүлсэн зүйл байхгүй. Хэрвээ тийм зүйл байсан бол надад албан ёсоор мэдэгдэх учиртай.

Мөн тус сургуулийн захирлын ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалаар нягтлан Э.О*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь түүний гаргасан зөрчил дутагдалд тохирсон хууль ёсны дагуу авагдсан сахилгын зөрчил юм. Тус арга хэмжээг сургуулийн захирлын зүгээс гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулж, зөрчил дутагдлын талаар тайлбарлан танилцуулсан байдаг. Нягтлан бодогч Э.О*******ийн хууль бус зөрчилтэй үйлдлээс болж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж ажил үүрээ явуулах боломжгүй болсон байдаг. Учир нь дараах байдлаар маш их хэмжээний зөрчил гаргахаас гадна тухайн байгууллага ажилчдын эрх ашиг сонирхолыг давхар хөндсөн, үйлдлийг удаа дараа гаргаж, гарсан алдаа дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй, засах гэж оролддоггүй, өөрийгөө өмөөрч хэрүүл маргаан үүсгэж ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж ирсэн. Захирлын хувьд би түүнтэй таарч тохирохгүй байгаа биш харин байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг алдагдуулж, алдаа дутагдал удаа дараа гаргахыг хүлээн зөвшөөрч чадахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Э.О*******, хариуцагч Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. /2хх-ийн 160-162/

Дээрх гэрээнээс харвал талууд гэрээний гол нөхцөлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно.

Мөн Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/48 дугаартай тушаалаар Э*******гийн О*******ийг ******* оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллуулж, түүний сарын үндсэн цалингийн хэмжээг тогтоож, уг цалинг олгох үүргийг хариуцагч хүлээсэн баримт хэрэгт авагджээ.

 

4.2.Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай, ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/116 дугаартай Э.О*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалууд тус тус гарснаар ажил олгогчийн санаачлагаар тус сургуулийн нягтлан бодогч Э.О*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.8.Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан.

 

5.1.Нэхэмжлэгч Э.О******* нь Б******* аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ******* оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 11 дүгээр сарын 06-ны өдөр тус тус гомдол гаргасныг ******* оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Мд зөвлөмж хүргүүлж, ******* оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийг гомдол гаргагч Э.О******* ******* оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан байна. /1-р хх-ийн 8 /

 

5.2.Э.О******* нь сахилгын шийтгэл оногдуулсан болон ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан тухай гомдлоо анх ******* оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан хугацаанд гомдлоо гаргажээ гэж үзэв.

 

6.Хариуцагч нь нэхэмжлэгч үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсанаас алдаа дутагдал гаргаж, хамт олноос гомдол санал ирсэн, удирдлагаас өгсөн ажлын үүрэг даалгавар, шаардлага, зөвлөгөөг эсэргүүцэн хүлээн авдаггүй болон төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмүүдийн нийт 7 зүйл заалтыг зөрчсөн тухай сургуулийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан үндэслэлээр Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7.5.5 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Э.О*******д сануулах арга хэмжээ авсан байна.

 

6.1.Ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр тохирсон өөрт ногдуулсан ажил үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, сахилгын дүрмийг зөрчсөн үйлдлийг сахилгын зөрчил гэж тодорхойлсон байна.

Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байж болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах болохыг заасан.

 

Нэхэмжлэгч Э.О*******ийн гаргасан зөрчлийг тус сургуулийн Ёс зүйн зөвлөлийн ******* оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар нягтлан бодогч Э.О*******ийн зан харилцаа, ёс зүй, ажил үүрэгтэй холбогдуулан багш, ажилчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэж, уг асуудлыг ёс зүйн зөвлөлөөр шийдвэрлэх боломжгүй тул сургуулийн захиргаанд шилжүүлсэн. /1 хх-ийн 136-138/

3 дугаар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн ******* оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаартай хурлаар Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж, Э.О******* нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.3.а, 3.1.3.б, 3.1.4.б, 3.1.4.д, 3.1.7.ж, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4.4.1, 4.4.5, 4.4.9-д заасныг зөрчсөн тул сануулах арга хэмжээ гэх заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг үндэслэн Э.О*******д сануулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч буюу зөрчил гаргагч Э.О*******ийн гаргасан зөрчлийг хуульд зааснаар сургуулийн Ёс зүйн зөвлөл болон Захирлын дэргэдэх зөвлөл хэлэлцэж, зөрчлийг тогтоож, зөрчил гаргагчийг хуралдаанд оролцуулж, түүний тайлбарыг сонсож, энэ зөрчил нь тогтоогдсон гэж үзэж Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. гэсэн хуулийн заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Э.О*******ийн гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн дотоод журам, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/105 дугаартай Сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

 

7.Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 42.2.9 дэх заалт, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2 дахь заалт, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.7, 7.9 дэх заалт, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.7, 4.4.5, 4.4.9, 4.4.10 дахь заалтуудыг баримтлан Э.О*******ийг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байна.

 

7.1.Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ үүрэгт ажлаа хариуцлагагүй, чанаргүй гүйцэтгэж, удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй болон хангалтгүй гүйцэтгэсэн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ёс зүйн хариуцлага алдсан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэжээ.

 

7.2.Эдгээр үндэслэлээс үүрэгт ажлаа хариуцлагагүй, чанаргүй гүйцэтгэсэн, ...байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т, харин удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй, ёс зүйн хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан гэдэг нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлд хамаарч байна. Иймд Э.О*******ийг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.4-т заасныг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах байжээ.

 

7.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалт нь ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөх зохицуулалт байна.

Ажилтны ажил мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон талаархи салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан баримтуудаар дээрх байдал буюу ажилтны ажил мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон гэх байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

7.4.Мөн ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ нэхэмжлэгчийг ...удирдуулах зарчмыг зөрчин удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэн биелүүлээгүй, ...ёс зүйн хариуцлага алдсан зөрчлүүдийг удаа дараа гаргасан гэж тайлбарлан холбогдох баримтыг гаргаж өгсөн боловч ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлаагүй нь буруу болжээ.

 

7.5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ тухайгаа ажил олгогч нь ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байх нь хуульд нийцнэ. Ийнхүү мэдэгдсэн талаар ямар нэг нотлох баримт ирүүлээгүй тул хуульд заасан дээрх үүргийг ажил олгогч Е******* биелүүлээгүй гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.

 

Иймд Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалаар Э.О*******ийг тус сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул Э.О*******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заажээ.

8.1.Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан. Энэхүү журмаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг сүүлийн 3 сар сарын цалин хөлсөөр тодорхойлвол /5,112,999 : 3 сар = 1,704,33 төгрөг : 21.5 ажлын өдөр= 79,271 төгрөг, 79,271 төгрөг х 110 ажилгүй байсан хугацаа/ = 8,719,810 төгрөг болж байна. Дээрх тооцоог нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгаагүй, нийт олговол зохих цалин хөлснөөс тодорхойлсон тул уг дүнгээс дээрх суутгалуудыг сар бүрээр тооцон төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

9.Хуульд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч   Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас цалинтай тэнцэх хэмжээний олговор 8,719,810 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 154,467 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О*******ийг Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн захирлын ******* оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай Э.О*******д сануулах арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 заасныг баримтлан Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинд 8,719,810 /найман сая долоон зуун арван есөн мянга найман зуун арав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.О*******д олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

 

3.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 154,467 /нэг зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.

 

4.Нотлох баримтаар ирүүлсэн 2 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ