Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2024/00151

 

 

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 132/ШШ2024/00151

Б******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* аймгийн Б******* сум, 3 дугаар баг, дунд агуйт *******,******* тоотод оршин суух, Х******* овогт Ж*******ын Б******* /рд:ГЮ*******/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00150/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс Б******* аймгийн д грушикээр ажиллаж байгаад 1982 оны 06 дугаар сарын цэрэгт явсан. Иймд 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Б******* аймгийн д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай Ж.Б*******ын Б******* аймгийн Гурил тэжээлийн үлйдвэрт 1982 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Хөдөө аж ахуйн яамны Гурилын үйлдвэрийн нэгдлийн харъяа Б*******ы гурил тэжээлийн комбинатын захиргааны 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 177 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Ж.Б*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 10-р хуудас/,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ж.Б*******ын хугацаат цэргийн алба хаасны лавлагаа /хэргийн 11-р хуудас/-г бүрдүүлсэн.

3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Л.Д*******, Л.А нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч нь ажлаас халагдсан тушаал болон хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул Б******* аймгийн д 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Ж.Б******* нь Б******* аймгийн д 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байсан болох нь:

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаартай Ж.Б*******ын Б******* аймгийн Гурил тэжээлийн үйлдвэрт 1982 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Хөдөө аж ахуйн яамны Гурилын үйлдвэрийн нэгдлийн харъяа Б*******ы гурил тэжээлийн комбинатын захиргааны 1981 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 177 дугаартай тэжээлийн цехэд сүрлийн грушигээр Ж.Б*******ыг 8-р сарын 26-наас эхлэн түр ажиллуулсугай гэсэн бичиглэлтэй Ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ж.Б******* нь Ардын армийн 133 дугаар ангид 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасны лавлагаа,

-гэрч Х.Ганзүрхийн: Л.Оюунцэцэг 1988 онд Б******* сумын 5 дугаар цэцэрлэгээс уг байгууллагад шилжин ирж ажиллаж байсан. Анх үйлчлэгчээр ажиллаж байгаад дараа нь туслах багшаар ажилласан. 6 дугаар цэцэрлэгт тасралтгүй ажиллаж байгаад 2024 онд тэтгэвэрт гарсан. Л.Оюунцэцэг нь ажиллаж байхдаа шагнал урамшуулал авч байсан. Л.Оюунцэцэг нь 1993, 1995 онд хүүхэд төрүүлсэн. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр Сүрэнхорлоо багш ажиллаж байсан. Нийт 5 бүлэгтэй, 11 багштай ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-гэрч Л.Агийн: Ж.Б******* нь 1981 онд ТМС төгсөн ирсэн. Тэгээд Б******* аймгийн д грушкээр ажилд орсон. 1982 онд цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд энэ байгууллагад ажиллаагүй. Тухайн үед Б******* аймгийн Гурил тэжээлийн комбинатын даргаар Зоригоо гэдэг хүн ажиллаж байсан. Б******* аймгийн Гурил тэжээлийн комбинат 1996 онд хувьчлагдаад компани болсон. Энэ компанид Ж.Б******* ажиллаж байгаагүй гэх мэдүүлэг,

-гэрч Л.Д*******ын: Ж.Б******* Б******* аймгийн д 1981 онд туслах ажилтнаар ажилд орсон. Энэ байгууллагад машинист, грушик, сүрэл зуурах зэрэг ажил хийж байсан. 1982 онд ажлаасаа гарч цэрэгт явсан. Тухайн үед Б******* аймгийн Гурил тэжээлийн комбинатын даргаар 4-5 хүн солигдож ажилласан. Гурил тэжээлийн комбинат 6 цехтэй байсан. Гурил, багсармал, элеватор, засвар, цахилгаан, захиргаа аж ахуй гэсэн цехтэй байсан. Ж.Б******* багсармал тэжээлийн үйлдвэрт харъяалагдан ажилладаг байсан. Б******* аймгийн Гурил тэжээлийн комбинат 2000 онд хувьчлагдаад Гурил тэжээл ХК болсон. Энэ компанид Ж.Б******* ажиллаж байгаагүй гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт Ж*******ын Б******* /рд:ГЮ*******/-ыг Б******* аймгийн д 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ