Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 135/ШШ2024/00489

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хэргийн индекс: 135/2024/00402/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, өөрийн байран байрлах, утас *******, *******, ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, тоотод оршин суух, утас , овогт ,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, гудамж, байрлах, утас , овогт ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,621,409.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Б., А.******* нараас үндсэн зээлийн төлбөрт 5,613,121.12 төгрөг, зээлийн хүү 926,481.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,806.07 төгрөг, нийт 6,621,409.11 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... наас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 6,621,409.11 төгрөгийн зээлийн төлбөрийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХКомпани нь хариуцагч Б., А.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 6,621,409.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заасан байна.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б., А.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б., А.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,621,409.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,892.54 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 60,446.27 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь болох 60,446.27 төгрөгийг хариуцагч Б., А.******* нараас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХКомпанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС