Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00100

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч П.Шижиртуяа,
улсын өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Б.*******, Б.******* нарт холбогдох 201706000166 дугаартай 132/2017/0092/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Тэшиг сумын, 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* *******,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* *******/,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.******* нар нь 2017 оны 5 дугаар сарын 31-нээс 2017 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын “Тэшигийн эх” гэх газраас Д.Эрдэнэдоржийн хонийг хулгайлж, 280000 төгрөгийн хохирол,
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Хүрэн байрны 8-1 тоотод оршин суух Б.гийн гэрээс эд зүйл хулгайлж 759814 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.*******гийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
201706000166 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Д.Эрдэнэдоржийн өгсөн: …
гэх мэдүүлэг /хх-н тал/,
Хохирогч Б.гийн өгсөн:
гэх мэдүүлэг /хх-110 тал/,
Гэрч С.******* өгсөн:
гэх мэдүүлэг /хх-н тал/,
Гэрч Б.ын өгсөн:
гэх мэдүүлэг /хх-н тал/,
Гэрч Ж.ын өгсөн:
гэх мэдүүлэг /хх тал/
Гэрч А.гийн өгсөн:
гэх мэдүүлэг /хх-н тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-6, 7 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8, 9/ тал, эд зүйлийн үнэлгээ /хх-22, 113 тал/, Лэндс ХХК-ийн үнэлгээ /хх 30-35 тал/, мал тэжээвэр амьтад, хашаа худгын 2016 оны тооллого /хх 58 тал/, авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх 61 тал/, малын тооллого /хх 64 тал/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх 66, 77, 81 тал/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /хх 97 тал/ Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багт орших “Хүрэн байр”-ны 8-1 тоотод оршин суух Б.гийн гэрт байх хугацаандаа булган малгай, шаазан бурхан хулгайлж 759814 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.******* нар нь бүлэглэн 37-42 УНЦ улсын дугаартай “Вонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Булган аймгийн Тэшиг сумын нутаг “Тэшигийн эх” гэх газраас Д.Эрдэнэдоржийн 3 тооны хонийг хулгайлж 280000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Эрдэнэдорж, Б., гэрч С., Б., Ж., А. нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргажээ.
Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.******* нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.д 759814 төгрөгийн, Д.Эрдэнэдоржид 280000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар нь хохирлыг төлж барагдуулснаар хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ /хх-110, 138-139 тал/ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.******* нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, гэмт үйлдэлдээ ашигласан 37-42 УНЦ улсын дугаартай “Вонго” маркийн тээврийн хэрэгслийн биүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч Н.Төгсөөд /хх-59 тал/ буцаан олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд зааснныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрлүүд овогт н *******, Өрлүүд овогт н *******, ******* ******* ******* нарыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг тус тус хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.*******ыг хоёр жил, нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт тус тус оногдуулсан хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.*******т оногдуулсан хоёр жил, нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, 37-42 УНЦ улсын дугаартай “Вонго” маркийн тээврийн хэрэгслийн биүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч 3 Н.Төгсөөд буцаан олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.*******, Б.******* нарт тус тус оногдуулсан хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.*******т оногдуулсан хоёр жил, нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус тус хоёр жилээр тогтоосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД