Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2024/00506

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2023/02066/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *******, ******* баг, ******* *******, ******* оршин суух, утас *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, ******* баг, Үйлдвэр ******* гудамж, суух, утас , овогт холбогдох,

25,454,374 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, Л.Оюунсувд,

Хариуцагч Х.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б. миний бие нь ээж Х. холбогдуулан 69,550,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байсныг багасгаж 25,454,374 төгрөг болгож нэхэмжилж байна.

Би 2007 онд Солонгост очиж ажил хийсэн мөнгөө 2010 он хүртэл Монгол руу явуулсан. Би 2009 онд байранд оруулсан мөнгөө ярьж байна. Түүнээс өмнөхийг яриагүй. Миний төрсөн дүү Б. дансаар гуйвуулсан миний мөнгийг чиний мөнгө биш гэж яриад байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Б. Х.ээс 25,454,374 төгрөг шаардаж байна. Б. эхнэрийн хамт Солонгос улсад ажиллахаар 2007 оны 12 дугаар сард явсан. Эхнэр нь 4 жил ажиллаад, Б. 3 жил ажиллаад ирсэн. Энэ үед Б.******* дүү Б. нь Солонгост ажиллаж байсан. Ингээд дүү нартайгаа аль аль нь орон байртай болъё гэж ярилцаад, эхлээд ах нь орон байртай болъё гээд дүү нь зөвшөөрсөн. Ингээд эхнэртэйгээ хамт ажил хийгээд олсон мөнгөө ээж Х.ийн Хаан банкны болон Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлж эхэлсэн. 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс шилжүүлж эхэлсэн байдаг. Ингээд 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 1000 доллар, энэ нь Монгол мөнгөөр тооцвол 1,424,000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 825 доллар, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 962.55 доллар, 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1661 доллар, 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2710.93 доллар, 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2042.49 доллар, 2010 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 834 доллар, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1596 доллар, 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус бүр 1596 доллар нийт Монгол мөнгөөр 25,454,374 төгрөг болж байна. Эхлээд бид нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа долларын ханшийг одоогийн зах зээлийн ханшаар тооцож байсан. Харин сүүлд ярилцаад тухайн үеийнх нь долларын ханшаар бодож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 25,454,374 төгрөг болгосон. Тухайн үед Б.******* явуулсан мөнгөөр байр авах ажлыг ээж нь зохицуулж байсан. Яагаад гэвэл өөрийнх нь нэр дээр байр авах боломжгүй. Мөн дүү Б. нь нэр дээр авах боломжгүй байсан учраас өөрийн дүү Х. нэр дээр зээл авсан учраас уг байрыг Х. нэр дээр авсан байдаг. Ингээд зээлийн мөнгийг Б.******* явуулсан мөнгөөр төлж байсан. Тухайн үед байрыг 25,000,000 төгрөгөөр авсан гэдэг боловч хэрэг дээрээ 19,500,000 төгрөгөөр авсан байдаг. Эндээс харахад илүү мөнгө авсан харагдаж байна. Ингээд лизингийн мөнгө төлж дуусаад Б. ирээд гэрчилгээгээ авъя гэхэд тохиролцож чадаагүй. Х. нэр дээр байр байгаа, дүү Б. ирэхээр байраа шилжүүлээд авчихна гэж бодож явтал дүү Б. нас барж, түүний охинд уг байр шилжсэн. Маргаан бүхий байранд Б. 14-15 жил амьдарч байна. Ингээд ми

ний байрны гэрчилгээг гаргаж өгөөч гэхээр шүүхээрээ явж гаруулж ав гэдэг. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэдэг хүний нэр дээр шилжсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч одоо Х. гэж хүний дансанд 25,000,000 төгрөг орчихсон учраас энэ мөнгөө гаргуулж авъя гэж байна. Б. нь ээжтэйгээ учраа ольё гэхэд ээж нь ямар ч эх хүний сэтгэлээр хандаагүй. Дүүд чинь өгсөн гэж хэлээд дараа дараагийн хүний нэр дээр шилжүүлсэн байдаг. Б. хүний газар эхнэртэйгээ хуруу хумсаа золин байж ажиллачхаад өнөөдөр байр оронгүй үлдэж байна. Тийм учраас энэ 25,00,000 төгрөгөө гаргуулж авъя.

Шүүх хуралдаанаар энэ асуудал тодорхой яригдлаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Солонгос улсад ажиллаж байхдаа ээж Х.ийн данс руу явуулсан долларыг Монгол мөнгөнд шилжүүлсэн байдлаар 25,454,374 төгрөг нэхэмжилж анхны шаардлагаа багасгасан байгаа. Энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхой ярьж чадсангүй, хариуцагч ч худлаа ярьж байна. Ер нь бол бид нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан хэмжээгээр нэхэмжилж байгаа. Долларын дүн, Монгол мөнгөөр бодсон дүн зөрүүтэй байгааг ойлголоо. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маш хурдан өлгөж авч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж чадахгүй мэдэхгүй байна гэж байна. Энэ мөнгөн дүнг тухайн үеийн ханшаар тооцвол 25 сая төгрөг битгий хэл болно. Гэхдээ миний үйлчлүүлэгчид хохиролтой байгаа ч гэсэн нэхэмжлэлд дурдсан 25,454,374 төгрөгөө гаргуулъя гэж шийдсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч Х. 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа. Үүн дундуур төлөөлөгч нь орж ирээд Б.ийн мөнгө явж байгаа гэж байна. Явж байгааг өөрсдөө нотолж чадахгүй байгаа. Х. гэж хүн Б., Б. гэж хоёр охинтой, Б. нь одоо ч Солонгост амьдарч байгаа. Тэгэхээр Б.******* хувьд эхнэртэйгээ хоёулаа Солонгост хөдөө ажиллаж байгаад эхэндээ каргогоор мөнгөө явуулаад сүүлдээ Б. нь нь амархан шилжүүлдэг болсон гээд Б. данс руу хийгээд Б. нь ээж рүүгээ явуулж байсан. Б. гэж хүн энэ маргаанд огт хамаагүй. Маргаад байгаа нөгөө тал нь Б. гэж дүү нь байсан. Х. гуай энэ нь Б.ээс, энэ нь Б.оос гэж ялгаж мэдэхгүй. Хоёр талаас орж ирсэн мөнгө гэж яриад байгаа. Хоёрдугаарт Б. 12,000,000 төгрөг авсан гэж тайлбартаа хэлчихлээ. Энэ 12,000,000 төгрөгийн асуудал байр ярихаас өмнө ах дүү хоёр машин тэрэг авна гэж зээлсэн мөнгө юм билээ. Түүнийг нь Б. ажил хийгээд ирсэн учраас шилжүүлсэн гэдэг. Чи дүүдээ мөнгө өгсөн юм уу гэж асуусан болохоос, байрны мөнгөнөөс 12,000,000 төгрөг өгсөн юм уу гэж асуугаагүй. Чи ер нь дүүдээ мөнгө өгч байсан уу гэж асуухаар би 12,000,000 төгрөг өгсөн гэж хариулсан. Энэ 12,000,000 төгрөг байртай огт хамааралгүй. Үүнийг Х. гуай ярихдаа Б. өмнө нь дүүгээсээ мөнгө зээлж байсан гэж нотолж байгаа. Хууль зүйн үндэслэл нь юу вэ гэхээр Б.******* шилжүүлж байсан 25 сая төгрөгийн зорилго нь байр авах. Ээждээ төрсөн үр нь юм чинь ар гэртээ мөнгө явуулж болно. Гэхдээ энэ явуулж байгаа долларыг харахад 2000, 3000, 1000 доллароор шилжүүлж байсан байгаа. Тэр битгий хэл 10 хоноод явуулж байсан байгаа. Эндээс эхнэртэйгээ хоёулаа ажиллаж байсан 2 хүний цалин гэдэг нь харагдаж байгаа. Гэтэл яагаад өнөөдөр нэхэж байгаа вэ гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч яриад байна. Б.ыг 2012 онд Монголд ирэхэд уг байрыг бусдад хөлслүүлсэн байсан. Энэ хүн байрыг худалдаж авсан гэж бодож байсан бол хуульд худалдах худалдан авах гэрээ яаж хийгддэг вэ гэхээр мөнгөө шилжүүлээд өөрөө ороод суучихсан, хүлээгээд авчихсан байхад төгс шилжсэн байх заалттай. Б. ч би мөнгөө өгсөн, байрандаа сууж байгаа юм чинь гээд тайвширчихсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Чи энэ мөнгөөрөө байр авсан гэдгээ мэдэж байсан уу гэж удаа дараа асуусан. Мэдээж мэдэж байсан, ээжтэйгээ утсаар яриад байнга холбоотой байсан. Байрны мөнгөө төлөөд дууссан байхад, ээж нь дуусаагүй байна гээд дахиад мөнгө аваад байсан байгаа. Хангалттай мөнгөө шилжүүлсэн учраас байрандаа орсон. Байраа нэр дээрээ шилжүүлж авъя гэхээр дүүг чинь ирэхээр болъё гээд яваад байсан. Б. өмчлөлөө Х. авах ёстой гэж бодоод яваад байсан. Гэтэл ингэж явсаар Б. нас барсан. Ингээд байраа авъя гэхээр чи шүүхээрээ яв гэж хэлдэг болсон байгаа. Энэ хугацаанд үргэлжилсэн асуудал маш их байгаа. Х. гуай хүүхдүүддээ ялгавартай хандаад байна гэж харагдаж байгаа. Б.ыг ямар хүн бэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн ч харж байгаа байх, юм аа ч ярьж чадахгүй, дуугай ноомой хүн байгаа. Ингээд 2023 оны 04 дүгээр сард миний гэрчилгээг албадан гаргуулж өгнө үү гэж шүүхэд хандсан байдаг. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөр оролцож байсан Л.Оюунсувд нэхэмжлэлээ буцааж авсан, түүнээс хэргийг хэрэгсэхгүй болгоогүй. Яагаад буцааж авсан бэ гэхээр миний төрсөн дүүгийн охин учраас энэ байрыг булаацалдаад яах вэ. Харин энэ байрыг авахад оруулсан мөнгөө л авъя, би гудамд гарах гээд байна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Үүн дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл шүүхэд байрны гэрчилгээг албадан гаргуулж өгөөч гэж нэхэмжлэл гаргасан үед Б.ийн нэр дээр шилжээд дараа нь өвлөгчөөр нь болох нь тогтоогдоод шилжсэн гэдгийг мэдээд нэхэмжлэлээ буцааж аваад өөр шаардлага гаргах юм байна гэж үзээд татаж авсан байгаа. Тийм учраас үүн дээр хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Хууль зүйн үндэслэл нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа учраас оруулсан мөнгөө нэхэмжлэх эрхтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэмэлт тайлбар байна. Шүүгч сая энэ олон жилийн хугацаанд мөнгөө яагаад нэхээгүй вэ гэж асууж байна. Б. энэ байрыг би эхний ээлжид авч байгаа учраас энэ байр миний байр юм. Тийм учраас энэ байрныхаа өмчлөх эрхийг дүүгээ ирэхээр нэр дээрээ шилжүүлж авна гэсэн бодолтой явж байсан. Б. нь Монголд 2014 онд ирээд удахгүй Европ руу явчихсан. Б. ирэхээр наад асуудлыг чинь шийдвэрлэе гэж явсаар байгаад 2023 онд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа өнгөрсөн. Ингээд одоо энэ байрныхаа өмчлөлийг шилжүүлье гээд нэхэмжлэл гаргахад Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт ирэхээр нь харахад 2014 онд Б.ийн нэр дээр, дараа нь өөр хүний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гараад явсныг энэ хүн мэдээд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзъя, энэ байр нэгэнт миний нас барсан дүүгийн нэр дээр байгаа юм чинь байр гээд яах вэ би байранд оруулсан мөнгөө аваад байрны урьдчилгаа хийгээд өөрөө орон байртай болъё гэсэн агуулгаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлэхдээ хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас шал өөр утгатай тайлбар хэлээд байна. Б. гэж хүн огт мөнгө өгч байгаагүй. Дүүгээр нь дамжуулаад өгсөн гэж нэг яриад, энэ байранд чинь амьдарч байя гэж гуйгаад орсон гэж нэг яриад байна. Х. нь тайлбартаа Б. мөнгө өгсөн нь үнэн, орж ирсэн мөнгө нь энэ байранд орсон гэж яриад байна. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүрэгтэй гэж байгаа. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч хоёрын шүүхэд гаргаж байгаа тайлбар, бичгээр гаргаж өгсөн тайлбар харилцан адилгүй байна. Мөн Б. дүүтэйгээ ярилцаж тохиролцоод Б. мөнгөө бэлнээр аваад дүү нь байраа авсан гэж яриад байна. Энэ хоёр хоорондоо тохиролцоод бэлнээр мөнгө өгөлцөж авалцсан баримт байхгүй. Би түрүүн хариуцагчаас асуусан, тайлбартаа нэг өөр юм бичээд, одоо өөр юм яриад байна. Б. энэ байрыг надад шилжүүлж өгөөч, өгөхгүй бол энэ байрыг барьцаалаад өөр байр авъя гэж олон удаа санал тавьсан байдаг. Б.ыг байр оронтой болгоё гэсэн санаа зорилго ээж аавд нь байгаагүй. Б. анх 2 байр авъя, эхлээд ах нь авъя гэдэг тохиролцоог Б.тэй хийж байсан. Б.аар би мөнгөө дамжуулж явуулж байсан гэдэг Б.******* тайлбар үндэслэлтэй байна. Б.ээс 50 хувь нь орсон гэсэн баримт хэрэгт байхгүй. Б.******* хувьд хэдэн төгрөгөөр байр авсан гэдгийг мэдэхгүй. 19,500,000 төгрөгөөр байр авсан, зээл нь хаагдсан байхад үргэлжлүүлээд мөнгө явуулаад байсан байдаг. Тэгэхээр Б. хөдөө ажилладаг байсан учраас мөнгө шилжүүлэхэд хэцүү байсан. Тийм учраас Б.аар мөнгөө явуулдаг байсан. Хариуцагчийн хэлээд байгаа тайлбар нь харилцан адилгүй байгааг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байгаа нь ханшийн зөрүүтэй байдлаас болсон байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Б. өөрөө эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэн учраас гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Оюутан хүүхэдтэй байр булаацалдаад яах вэ оруулсан мөнгөө авъя гэж шийдсэн. Б. гэж хүн Солонгос улсад амьдардаг, яаж мөнгө төгрөг шилжүүлэхээ мэддэг байсан учраас Б. мөнгөө дүүгээрээ дамжуулж шилжүүлж байсан. Б.аас орсон мөнгийг энэ байранд орсон мөнгө гэж тайлбарлаад байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Харин Б.******* явуулсан мөнгөөр байр авсан учраас энэ хүнийг уг байранд оруулж амьдруулсан. Ер нь байрыг Б.******* явуулсан мөнгөөр аваагүй бол ээж нь уг байранд Б.ыг амьдруулах хүн ч биш байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Бид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2010 оноос хойш уг байранд амьдраагүй. Нэлээн сүүлд 2014, 2015 оноос тухайн үед Солонгос улсаас ирээд тухайн байранд нь амьдарч байя гээд орж амьдарсан байдаг, надад ингэж ярьсан, би бол мэдэхгүй. Хариуцагч өрөө хэлдэг. 2007 онд хариуцагчийн хүү Б., Б. нар Солонгос улсад очсон. Энэ хоёр хоорондоо Монголд байр авъя гэсэн тохиролцоонд хүрээд тухайн үед мөнгийг шилжүүлэх асуудал яригдахад хууль ёсоор байсан Б.******* нэрээр тухайн мөнгийг ээж рүүгээ шилжүүлж өгч байсан. Энэ талаар хэн аль нь үгүйсгээгүй. Гол нь Б.******* нэрээр тухайн мөнгө орж ирж байсан. Ганцхан Б. биш хоёр хүүхэд нь хамт мөнгөө явуулж байсан. Тухайн үед бэлэн мөнгөгүй байсан учраас зээлээр орон сууц авъя гэж ярилцаад тухайн үед ажил хийж байсан төрсөн дүү болох Х.Наранцацралаар цалингийн зээл авхуулж, мөнгийг нь орон сууц авахад зарцуулж уг орон сууцыг 19,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд цалингийн зээлийг нь хоёр хүүхдээс нь ирсэн мөнгөөр тогтмол шилжүүлж маш хурдан 6 сарын хугацаанд төлөлт хийж цалингийн зээлийг нь хааж өгсөн. Энэ үед цалингийн зээл авахад барьцаа хөрөнгө болгож Х.Наранцацрал уг байрыг өөрийн нэр дээр бүртгүүлж авсан байдаг. Ингээд Б. Монголд эхлээд ирсэн, дараа нь дүү нь ирсэн байдаг. Энэ хугацаанд уг байр Х. нэр дээр байсан. 2014 онд тухайн орон сууцыг хэн нь авах вэ гэдэг асуудал өрнөж энэ бүх асуудлыг Б. өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ээж Х. хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа ярилцаад хэн нь байраа авах вэ, хэн нь дараагийн байраа авах вэ гэж ярилцаад нэхэмжлэгч Б. мөнгөө авах, Б. байраа авъя гэж тохиролцсон байдаг. Энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр тухайн үед хариуцагчаар оролцож байсан Х. хариу тайлбараар нотлогдож байгаа. Дүү Б. нь ирээд уйлаад Солонгост ажиллаж олсон хамаг мөнгөө ахдаа өгчихлөө одоо байраа авъя гэж уйлаад ирсэн. Тэгээд энэ гурвыг тохиролцсон гэж ойлгоод тухайн байрыг Б.д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж тайлбарласан байдаг. Эндээс харахад Б. гэж хүн мөнгө өгсөн гэдэг дээр маргаан байхгүй. Тухайн үед шилжүүлж өгсөн мөнгөөр ээж нь 1 орон сууц авсан. 2 орон сууц авч чадаагүй. Тухайн орон сууцны үнийн 50 хувийг дүү Б. нь өгсөн. Хоорондоо тохиролцсоны үндсэн дээр Х.Наранцацрал нь тухайн байрыг дүүд нь шилжүүлж өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл өөрөөр хэлбэл хамгийн сүүлд өгсөн мөнгөөр тооцоход бараг 14 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Б. уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах боломж байсан ч энэ болтол аваагүй. Яагаад аваагүй вэ гэхээр төлбөр мөнгөө өөрөө авсан, үүн дээр маргаан байхгүй. Дүү Б. нь байраа өөрийн нэр дээр авсан. Энэ дүү нь Монголд ирэн очин байдаг байсан, Б. байраа авчхаад Европ руу явсан байдаг. Ингээд Б. нь 2019 онд өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш өв залгамжлалын асуудал яригдаад талийгаачийн төрсөн ганц охинд уг байрыг шилжүүлж өгсөн цагаас эхлэн Б. ээжтэйгээ байрыг авна гэж маргалдаж эхэлсэн. Эсвэл мөнгө өг, эсвэл байраа авна гэдэг байдлаар. Ээж нь Б.оос шилжүүлсэн мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулаагүй, хоёр хүүхдийнхээ хүсэлтийн дагуу орон сууц авсан. Энэ хүмүүс Монголд ирээд хэн нь байраа авах вэ, хэн нь мөнгөө авах вэ гэж тохиролцоод 2014 онд талийгаач дүүгийнх нь нэр дээр уг байр шилжсэн байдаг. Үүнээс хойш 10 жил өнгөрсөн байна. Энэ нөхцөл байдлаас харахад энэ асуудал тухайн үед шийдвэрлэгдсэн асуудал гэж харагдаж байна. Тийм учраас Х. мөнгө авсан зүйл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй байна. Яагаад гэвэл худал хэлж байгаа учраас. Асуулт хариултын шат болон тайлбар дээр ч тэр нэхэмжлэгч зорилгоо тодорхой хэллээ. Тухайн мөнгийг яах гэж өгсөн бэ гэхэд байр авах гэж өгсөн гэж байна. Тухайн мөнгийг хариуцагчийн нэрээр өгч байгаа боловч нэхэмжлэгчийн хүсэл зориг дүүтэйгээ нийлж байр авах гэж шилжүүлж байсан гэдэг нь тодорхой байна. Энэ мөнгийг юунд зарцуулж байгаа талаар түрүүн лавлаж асуухад зээлд өгөх гэж гэсэн. Хамгийн гол асуудал талийгаач болсон Б. Монголд 2014 онд ирээд уулзаж ярилцсан зүйлийг нотлох зорилгоор нэхэмжлэгчээс тухайн үед та дүү Б.ээс хэдэн төгрөг авсан бэ гэхэд 12,000,000 төгрөг авсан гэж өөрөө хэлсэн. Үүгээрээ юу нотолж байна вэ гэвэл тухайн байрны 50 хувийн төлбөрийг өөрөө дүүгээсээ авсан гэдгээ нотолж байна. Эндээс харахад хариуцагчийн хэлээд байгаа тайлбарын үндэслэл нэхэмжлэгчээс ирсэн мөнгийг байр авахад зарцуулсан. 2014 онд хоёр хүүхэд хоёулаа ярилцаад дүү нь байраа авч, түүний зөрүү мөнгийг нэхэмжлэгч өөрөө авсан гэдэг маргааны зангилаа үүн дээр тайлагдаж байна. 12,000,000 төгрөгөө өөрөө авсан гэдгээ өөрийн амаар хэлсэн. Нэхэмжлэгч 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хамгийн сүүлд мөнгө шилжүүлсэн гэж ярьдаг. Энэ хугацаанаас хойш өнөөдрийн байдлаар 14 жил өнгөрсөн. Иргэний хуульд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил гэж байдаг. Тэгэхээр 14 жилийн дараа ямар шалтгаанаар энэ асуудлыг ярьж нэхэмжилж байгаа вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эндээс харахад талийгаачийг байхад, өөрөө энэ байранд амьдарч байхад ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй. Тухайн байрны өмчлөгч хэн бэ гэдгийг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандсан зүйл байхгүй. Талийгаачийг 2019 онд нас бараад 2022 онд өв залгамжлал яригдаж эхлэхэд тухайн байрыг би авъя гэдэг асуудал яригдаж эхэлсэн байдаг. Ингээд хариуцагч үгүй ээ болохгүй, чи дүүгээсээ мөнгөө авсан, чамайг харин ч байрандаа амьдруулсан. Талийгаачийн ганц өнчин охин байгаа. Тэр охинд нь энэ байрыг үлдээе гэдэг асуудлаас үүдээд энэ маргаан эхэлсэн. Эндээс эхлээд ээж хүү хоёрын маргаан эхэлсэн байдаг. Байраа авъя гэж үзээд боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон учраас тэгвэл мөнгө авъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй байна. Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гуравдугаарт 12,000,000 төгрөг дүүгээсээ авсан гэж өөрийн амаар хэлсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.******* иргэний үнэмлэхийн хуулбар, Х.ийн Хаан банкны депозит дансны хуулга 1 хуудас, Худалдаа хөгжлийн банкны Х.ийн долларын дансны хуулга, хууль зүйн туслалцааны гэрээ, улсын тэмдэгтийн хураамж нэмж төлсөн баримт, хариуцагчийн хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол банкны ханшийн мэдээний тодорхойлолт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан баримт, 135/ШЗ2023/06596 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, Н. иргэний үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. хүсэлт, тус шүүхийн архиваас авсан баримтууд /хариуцагчийн хариу тайлбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, гэрч ийн мэдүүлэг, гэрч Х.ийн Хаан банкны депозит дансны хуулга 2009.07.16-ны өдрөөс 2010.12.31-ний өдөр хүртэл, Х.ийн долларын дансны хуулга эх хуваариа, Улсын бүртгэлийн албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан хүсэлт, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурайгийн шүүхэд гаргасан хүсэлт, Хаан банкны Х.ийн депозит дансны хуулга, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 403104747 дугаартай Америк долларын хугацаагүй хадгаламжийн дансны хуулга зэргийг шинжлэн судлав. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

1.Нэхэмжлэгч Б. Х. холбогдуулан 69,555,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 25,454,374 төгрөг болгож багасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Солонгол улсад би 3 жил эхнэр Энхтуяагийн хамтаар ажиллаж өөртөө байр авах мөнгө хийх зорилгоор Монгол байгаа өөрийн төрсөн ээж Х.ээ шилжүүлж байсан ам.долларыг тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож гаргуулах гэж тодорхойлсон.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. ...Б., түүний дүү Б. нар нь БНСУ-руу явж, тэд Солонгос улсад ажиллах хугацаанд төлбөрөө адил тэнцүү хэмжээгээр хуваан төлөх замаар орон сууц худалдан авахаар тохиролцож орон сууц худалдан авах мөнгийг адил тэнцүү хэмжээгээр шилжүүлэн өгч байсан, шилжүүлсэн мөнгөөр 2009 онд 21 сая төгрөгөөр орон сууц авсан, 2014 онд Б., Б. нар нь Монголд исэн байх хугацаандаа уг орон сууцыг хэн авах талаар харилцан тохиролцож охин Б.д өгөхөөр болж орон сууц худалдан авахад зориулж шилжүүлсэн төлбөрийн 50 хувийг бэлнээр охин Б. Б.од өгч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг охин Б.ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Б. нь өөрийн дүү Б. нас барсныг далимдуулан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй, баримтаар нотолж чадаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, одоо дахин төрсөн ээжээсээ ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаа нь ойлгомжгүй, хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй байна. Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гуравдугаарт 12,000,000 төгрөг дүүгээсээ авсан гэж өөрийн амаар хэлсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.

3.Хариуцагч Х.ийн Хаан банк ХК-ийн 5073005485 дугаартай төгрөгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар

- 2009.09.24-ний өдөр 1,000 ам.доллар, 1,421,000 төгрөг,

- 2009.11.06-ны өдөр 825 ам.доллар 1,173,150 төгрөг,

- 2010.05.13-ны өдөр 962 ам.доллар, 1,325,431.35 төгрөг,

- 2010.05.24-ний өдөр 1661 ам.доллар, 2,298,118.02 төгрөг,

- 2010.06.23-ны өдөр 2,710 ам.доллар, 3,724,817.82 төгрөг,

- 2010.07.27-ны өдөр 2042 ам.доллар, 2,761,446.48 төгрөг,

- 2010.09.09-ний өдөр 834 ам.доллар, 1,105,256.79 төгрөг,

- 2010.10.07-ны өдөр 1,489 ам.доллар, 2,085,156.14 төгрөг

Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 403104747 дугаартай ам.долларын дансны дэлгэрэнгүй хуулгаар

-       2009.11.06-ны өдөр 1,300 ам.доллар, 1,851,187 төгрөг,

-       2009.12.11-ний өдөр 540 ам.доллар, 788,443.2 төгрөг,

-       2010.01.11-ний өдөр 1,576 ам.доллар, 2,316,704.24 төгрөг,

-       2010.02.10-ны өдөр 848 ам.доллар, 1,229,079.1 төгрөг,

-       2010.02.23-ны өдөр 526 ам.доллар, 757,811 төгрөг,

-       2010.03.09-ний өдөр 986 ам.доллар, 1,408,848 төгрөг,

-               2010.03.15-ны өдөр 501 ам.доллар, 712,172.6 төгрөг, нийт 24,958,621.79 төгрөгийн гүйлгээгээр хариуцагч Х.ийн дансанд орлого орсон байна.

Дээрх 24,958,621.79 төгрөгийн 13,300,226.6 төгрөгийг Б.аас, 11,658,395.19 төгрөгийг Б.оос тус тус шилжүүлж байсан, энэхүү шилжүүлэг дээр талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Б. ...би өөрийн цалингаа дүү Б.аар дамжуулан шилжүүлдэг байсан, заавал биеэр очиж биш дүүгийн интернэт банкаар дамжуулдаг байсан, дээрх шилжүүлсэн 24,958,621.79 төгрөг бүгд миний мөнгө гэсэн тайлбар хэлдэг боловч энэ талаар нотлоогүй байна.

4.Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Б., түүний дүү болох Б. нар Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөр эрхэлж, хэн хэн нь байртай болох талаар хэлэлцэн тохиролцож байсан үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Х.ийн данс руу хөдөлмөр эрхэлж байсан цалингаа явуулдаг байсан, ирсэн мөнгөөр нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2/60 айл байр, 49 тоот, 28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003002101 дугаартай, орон сууцны зориулалттай байрыг худалдан авсан, одоо Б. охин Г.гийн өмчлөлд бүртгэлтэй байдаг, энэхүү орон сууцанд нэхэмжлэгч Б. амьдарч байгаа зэрэгт талууд маргадаггүй.

5.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б., түүний дүү Б. нар төрсөн эх, хариуцагч Х.ийн дансанд тодорхой хугацаанд гадаад улсад хөдөлмөрлөж олсон орлогыг байршуулахаар тохиролцсон, цугларсан мөнгөөр орон сууц худалдан авахаар мөн тохиролцсон нь талуудын хооронд хэлцэл хийгдсэн байна.

6.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, 75.2-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заажээ.

Хамгийн сүүлийн гүйлгээ буюу 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Иргэний хуульд заасан ерөнхий хугацаа өнгөрсөн байна.

Иймд Б.******* нэхэмжлэлтэй Х. холбогдох 25,454,374 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, талуудаас ирцтэй холбоотой санал асуухад тодорхой саналгүй гэсэн тул түүнийг оролцуулахгүй шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д тус тус зааснаар Б.******* нэхэмжлэлтэй Х. холбогдох 25,454,374 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,725 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Т.ЖАВХЛАНТӨГС