Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2024/00507

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хэргийн индекс: 135/2024/00337/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* хаягт байрлах, утас *******, *******, ******* ******* ХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, байр, оршин суух, утас , , овогт *******,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* гудамж, оршин суух, утас , овогт ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37,466,352.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  ******* ХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Ц.*******, Ө.******* нараас үндсэн зээлийн төлбөр 24,428,127.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,277,790.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 760,435.02 төгрөг, нийт 37,466,352.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* миний бие *******наас нэхэмжилсэн 37,466,352.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХКомпани нь хариуцагч Ц.*******, Ө.******* нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 24,428,127.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,277,790.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 760,435.02 төгрөг, нийт 37,466,352.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус хуульчилсан.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,482 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 415,482 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХКомпанид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ******* ХКомпаниийн нэхэмжлэлтэй, Ц.*******, Ө.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,466,352.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,482 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******, Ө.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 415,482 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХКомпанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС