Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2024/00511

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2022/01974/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* ******* гудамж, ******* оршин суугаа, ******* овогт ******* /утас /,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* ******* гудамж, ******* оршин суугаа, овогт /утас / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, баг, Дархан байр, оршин суугаа, овогт /утас /-д холбогдох

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын , Дархан ******* 96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр У.ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах,

2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Шарын гол сумын ******* багийн 18 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр У., Н. нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч Б.гийн Дархан-Уул аймаг Шарын гол сум Дархан *******  хашаа, байшинг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгч нараас 6,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Ганзориг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У., Н. нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

У., Н. бид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг эд хогшлын хамт худалдагч Б.гийн хүсэлт тавьсны дагуу 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд тухайн үйлчилгээний зориулалттай байрыг худалдаж авахаар банканд зээл авахаар У., Н. бид хандсан боловч Хас банканд 43,900,000 төгрөгийн өндөр зээлтэй байсан нь бидэнд зээл гарах боломжгүй болсон тул худалдагч Б. нь өөрөө 42,000,000 төгрөгийн зээл авч зээлийн үндсэн төлбөр 42,000,000 төгрөгийг бид төлнө харин хүүг Б. өөрөө төлөхөөр тохиролцоод Хас банкнаас зээлээ авч байсан. Б. нь Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авахын тул барьцаа хөрөнгө шаардагдаж байсан тул худалдагч У. миний өмчийн Шарын гол сумын 2-р баг, Дархан ******* 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 1270 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг 'Болор зоос ББСБ ХХК-ны зээлийн барьцаанаас 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан дүр үзүүлж өөрийн нэр дээр шилжүүлэн авч Хас банкнаас 2019 оны 12-р сарын 12-ны өдөр 42,000,000 төгрөгийг зээл авч бидэнтэй 2019 оны 12-р сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцэл хийж бидэнд байрыг шилжүүлж өгч байсан. Яагаад 42,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бэ гэхээр анх бид 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохироод үүн дээр Болор зоос ББСБ ХХК-ны зээлийн барьцаанаас нь 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлсөн тул түүнийг нэмээд 42,000,000 төгрөгөөр тохирсон болно. нь У., Н. бидэнд холбогдуулж 2022 оны 2-р сарын 14- ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум сундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд биднийг гэрээний зөрчил гаргасан тул 2019 оны 12-р сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцлээс татгалзах нэхэмжлэл гаргаад тус шүүхийн 2022 оны 9-р сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаар шийдвэрээр биднийг гэрээний зөрчил гаргаагүй байна, үлдэгдэл 2,009,800 төгрөгийг төлөөгүй нь Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.4.1-т заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд хариуцагч Б.д бид үлдэгдэл 2019 оны 12-р сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцлийн дагуу үлдэгдэл 2,009,800 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул бидэнд Шарын гол сумын ******* багийн 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү мөн Шарын гол сумын 2-р баг, Дархан ******* 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 1270 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг худалдсан 2019 оны 12-р сарын 09-ний өдрийн худалдах худалдан авах гэрээнүүд нь хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлүүд байх тул хүчин төгөлдөр бусад тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Хариуцагч Б. миний бие Шарын гол сумын ******* багийн З дугаар байрны 01 тоот 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг тоног төхөөрөмжийн хамт 42,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар зар тавьсан. Уг зарын дагуу У. Н. нар ирж уулзан худалдан авахаар тохиролцож төлбөрт нь Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 2 дугаар баг, Дархан *******, гудамжны 0 96 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу надад зарсан. Бидний хооронд тохиролцооны дагуу хуульд заасан наймаа болж тус 96 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг хуулийн дагуу худалдан авсан. Мөн Б. миний бие 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд У., Н. нарыг Дархан-Уул аймаг, шарын гол сум, 1 дүгээр баг, ******* 3дугаар байр, 18 мкв талбай бүхий 1 өрөө байр, /Y-2001000150 дугаартай, УБГ-ний №000734408 дугаартай/-ыг цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж тус шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдийн 135/ШШ2022/01321 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 209/ШЗ2022/0042 дугаар захирамж, магадлал зэрэг гарч эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд У. Н. нараас тус үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг худалдан авах гэрээний дагуу хууль ёсоор худалдан авсан, маргааны зүйлийн талаар гаргасан шийдэгдвэл зохих өөр иргэний хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа учир Б.д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. миний бие нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Б. нь хариуцагч У.оос 2019.12.09-ний өдөр 3521 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Дархан-Уул аймаг Шарын гол сум, 2-р баг, ******* ******* 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцыг худалдахаар тохиролцсон. Гэсэн ч хариуцагч нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шууд худалдан авах мөнгө байгаагүй тул надад хүсэлт тавьсны дагуу миний бие өөрийн эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авч хариуцагч нарт өгсөн. Энэхүү зээлийг миний бие хариуцагч нарын өмнөөс авч өгсөн тус зээлийг хүүгийн хамт хариуцагч нар төлөхөөр тохиролцсон. Гэсэн хэдий ч хариуцагч нар тохиролцсоны дагуу сар бүр Хас банканд төлөлтийг тогтмол төлж чадахгүй байгаагаас үүдэн хариуцагч нарын өмнөөс зээл гаргуулсан Б. надаас Хас банк байнга зээлийн төлөлтөө хийхийг шаарддаг байсан. Хариуцагч нар нь ч бидэнд банкны төлөлтийг төлөх мөнгө үнэхээр алга байна та энэ удаад бидний өмнөөс төлөөд өгөөч гээд У. өөрийнхөө аав болох Б.******* иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, банкны карт зэргийг надад барьцаалах хүсэлт тавьсныг би зөвшөөрч хариуцагч нарын өмнөөс Хас банканд 2021.04.15-ны өдрийн зээлийн төлөлт -1760,000 төгрөг, 2021.07.15-ны өдрийн зээлийн төлөлт -1920 000 төгрөгийн төлөлтийг тус тус төлсөн. Гэтэл түүний аав Б.******* иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, банкны карт зэрэг миний барьцаанд байх үед У. болон түүний аав Б. нар нь тэтгэврийн зээл авчихсан байсан. Дараагийн удаа мөн л зээлийн төлөлт хийх мөнгө дутчихлаа та манай ээжийн алтан ээмгийг авч үлдээд надад 750,000 төгрөг зээлээч гэсний дагуу миний бие түүнд 750,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэтэл 750,000 төгрөгийн зээл төлөлтөө ээмэг гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн хэр нь тус мөнгө Дархан-Уул аймаг Шарын гол сум 2-р баг ******* ******* 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцыг худалдан авах үнэд оруулан тооцогдсон тул дээрх 750 000 төгрөгийг миний бие бодитоор аваагүй байх юм. Мөн хариуцагч нар нь 2019.12.18-ны өдөр 2,000,000 төгрөгийг надаас бэлнээр зээлсэн. Энэ тухайгаа 2021.12.04-ний өдөр бичгээр баталгаажуулан гарын үсгээ зурсан боловч одоо болтол надад эргүүлэн өгөөгүй. Үүнээс гадна 2021 оны 11 сард хариуцагч нарын цайны газарт 490 000 төгрөгийн үнэ бүхий 49 кг үхрийн махыг нийлүүлж тогооч Гэрэлмаад нь хүлээлгэн өгч энэ тухай баримтыг бичгээр үйлдсэн боловч тухайн махны үнийг одоо болтол төлөөгүй. Иймд Б. миний бие У.оос 2019.12.09-ний өдөр 3521 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Дархан-Уул аймаг Шарын гол сум 2-р баг Дархан ******* 2-р гудамж 7 тоотын хашаа, байшинг хуулийн дагуу худалдан авсан боловч У. болон түүний гэр бүл тус үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл чөлөөлөхөөс хууль бусаар татгалзсаар байх тул тус хашаа байшинг У.ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч нараас 6,170,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У., Н. нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа ...

1.    Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд

У., Н. бид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* багийн 3дугаар байрны 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг эд хогшлын хамт худалдагч Б.гийн хүсэлт тавьсны дагуу 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд тухайн үйлчилгээний зориулалттай байрыг худалдаж авахаар банканд зээл авахаар У., Н. бид хандсан боловч Хас банканд 43,900,000 төгрөгийн өндөр зээлтэй байсан нь бидэнд зээл гарах боломжгүй болсон тул худалдагч Б. нь өөрөө 42,000,000 төгрөгийн зээл авч зээлийн үндсэн төлбөр 42,000,000 төгрөгийг бид төлнө, харин хүүг Б. өөрөө төлөхөөр тохиролцоод Хас банкнаас зээлээ авч байсан. Б. нь Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авахын тулд нэмэлт барьцаа хөрөнгө шаардагдаж байсан тул худалдагч У. миний өмчийн Шарын гол сумын 2-р баг Дархан ******* 2-р гудамжны 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 1270 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг Болор зоос ББСБ ХХК-ны зээлийн барьцаанаас 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулан дүр үзүүлж өөрийн нэр дээр шилжүүлэн авч Хас банкнаас 2019 оны 12-р сарын 12-ны өдөр 42,000,000 төгрөгийн зээлийг авч бидэнтэй 2019 оны 12 сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцэл хийж бидэнд байрыг шилжүүлэн өгч байсан. Яагаад 42,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бэ гэхээр анх бид 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохироод үүн дээр Болор зоос ББСБ ХХК-ны зээлийн барьцаанаас нь 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлсөн тул түүнийг нэмээд 42,000,000 төгрөгөөр тохирсон болно. Иймд бидний хооронд байгуулсан гэх 2019 оны 12 сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул биднээс хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй юм.

2/ 6,920,000 төгрөг гаргуулах тухайд

Зарим төлбөр нь өмнөх 42,000,000 төгрөгийн төлөлтүүд зарим төлбөрийг бүрэн төлж дуусгасан зүйлүүд байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 10 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар, тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргаж байсан нэхэмжлэл /хавтаст хэргийн 12-16 дахь тал/, Хас банкны жижиг бизнесийн зээлийн гэрээ нэхэмжлэл /хавтаст хэргийн 18-22 дахь тал/, зээлийн мэдээллийн хуудас /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хавтаст хэргийн 26 дахь тал/, Хас банкны ипотекийн гэрээ /хавтаст хэргийн 28-38 дахь тал/, Болор зоос 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 173 дугаартай тодорхойлолт, Болор зоос ББСБ зээлийн өргөдөл, зээлдэгчийн анкет, хамтран зээлдэгчийн анкет, зээл төлөлтийн дансны хуулга, /хавтаст хэргийн 42-47 дахь тал/, Хаан банк ХК-ий дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хавтаст хэргийн 48 дахь тал/,тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаартай шийдвэр /хавтаст хэргийн 64-74 дэх тал/, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, /хавтаст хэргийн 76 дахь тал/, 2019 оны 12 дугаар сарын 09-ий өдрийн худалдах худалдан авах гэрээ /үл хөдлөх хөрөнгө/, /хавтаст хэргийн 78-84 дэх тал/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хавтаст хэргийн 86-87 дахь тал/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 3 сарын 01-ний өдрийн 001/ХТ2023/00034 дугаартай тогтоол, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 209/МА2022/00104 дугаартай Магадлал, Дархан-Ул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, /хавтаст хэргийн 50-62 дахь тал/, Н.ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг,

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр У. гэрчээр, хариуцагчийн хүсэлтээр Э., Х. нарыг гэрчээр, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсны дагуу Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч У., Н. нар нь хариуцагч Б.д холбогдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р баг, Дархан *******  гудамжны 96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах мөн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Шарын гол сумын ******* багийн 3-р байрны 01 тоот 18 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлагыг шүүхэд анх гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг ...Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р баг, Дархан *******  гудамжны 96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр У.ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах,

2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Шарын гол сумын ******* багийн 3-р байрны 01 тоот 18 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр У., Н. нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах гэж өөрчилжээ.

3.Хариуцагч нь Дархан-Уул аймаг Шарын гол сум 2-р баг Дархан *******  гудамж ын хашаа, байшинг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгч нараас 6,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч маргаж байна.

4.Хариуцагч Б. нь 2019 оны 12 сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р баг, Дархан *******  гудамжны 96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдан авч миний өмчлөлд шилжүүлсэн тул уг шаардлагыг зөвшөөрөхгүй,

2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Шарын гол сумын ******* багийн 3дугаар байрны 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр У., Н. нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагын талаар тайлбар байхгүй гэжээ.

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ...У., Н. бид 18 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг эд хогшлын хамт худалдагч Б.гийн хүсэлт тавьсны дагуу 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон боловч бидэнд зээл гарах боломжгүй болсон. Худалдагч Б. нь өөрөө 42,000,000 төгрөгийн зээл авч зээлийн үндсэн төлбөр 42,000,000 төгрөгийг бид төлнө харин хүүг Б. өөрөө төлөхөөр тохиролцоод Хас банкнаас зээлээ авахад барьцаа хөрөнгө шаардагдаж байсан тул худалдагч У. миний өмчийн 96 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 1270 м.кв талбайтай өмчлөх эрхийн газрыг 'Болор зоос ББСБ ХХК-ны зээлийн барьцаанаас 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан дүр үзүүлж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Одоо энэ байранд миний ах амьдардаг. Энэ байр анхнаасаа бидний нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө юм. Иймд уг хувийн сууц газрын өмчлөгчөөр У., Н. нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахаар,

Б. нь У., Н. бидэнд холбогдуулж 2022 оны 2-р сарын 14- ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум сундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд биднийг гэрээний зөрчил гаргасан тул 2019 оны 12-р сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцлээс татгалзах нэхэмжлэл гаргаад тус шүүхийн 2022 оны 9-р сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаар шийдвэрээр биднийг гэрээний зөрчил гаргаагүй байна, үлдэгдэл 2,009,800 төгрөгийг төлөөгүй нь Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.4.1-т заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд хариуцагч Б.д бид үлдэгдэл 2019 оны 12-р сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцлийн дагуу үлдэгдэл 2,009,800 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн байх тул бидэнд Шарын гол сумын ******* багийн 3-р байрны 01 тоот 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

6.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь татгалзлын үндэслэлийг ...Хариуцагч Б. 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг тоног төхөөрөмжийн хамт 42,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар зар тавьсан. Уг зарын дагуу У. Н. нар ирж уулзан худалдан авахаар тохиролцож төлбөрт нь Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 2 дугаар баг, Дархан *******, гудамжны 0 96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу надад зарсан. Бидний хооронд тохиролцооны дагуу хуульд заасан наймаа болж тус 96 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг хуулийн дагуу худалдан авсан. Гэрээндээ нийтдээ 5 сая төгрөг гэж тусгасан боловч би 11 сая төгрөгөөр худалдан авсан. Энэ хүмүүс миний 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг худалдан аваад үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөгүй байсан учраас уг хувийн сууц газраа надад зарсан. Би уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуулийн дагуу шилжүүлэн авч өмчлөгч болсон тул хувийн сууц газрыг чөлөөлүүлэхээр гэрт нь очиж байсан боловч чөлөөлж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

18 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны гэрчилгээ гаргуулах шаардлагад тайлбар байхгүй, харин өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрыг чөлөөлүүлэх, хариуцагч нараас 6,920,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргасан гэж тайлбарласан.

7.Хэрэгт авагдсан 2019 оны 12 сарын 09-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр У., Б. нар харилцан тохиролцож У.ы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг Тосгон 2-7 тоот 96 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2001001179 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг хаягт байрлалтай 1270 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2001000362 дугаартай газрыг тус бүрийг нь 2,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.д худалдаж, гэрээний дагуу Б.гийн өмчлөлд 2019 оны 12 сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.гийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, У.ы Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 17-18, 38-42, 120-120 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Учир нь Б.гаас 18 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг авахаар түүнийг өөрөөр нь зээл авхуулж, өөрийн өмчлөлийн 96 м.кв хувийн сууц, 1270 мкв талбайтай газрыг шилжүүлж Хас банкны зээлийн барьцаанд бариулсан гэж маргаж, уг хөрөнгүүд нь хэлцэл хийх үед 23,845,476 төгрөгийн үнэ цэнэтэй байсан талаар шинжээчийн дүгнэлт, 18 м.кв үйлчилгээний зориулалттай байрыг худалдахын тулд Б., Х. нар нь 2019 оны 12 сарын 12-ны өдөр Хас банкнаас Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулан 42 сая төгрөгийг зээлсэн талаар зээлийн гэрээ, барьцаа ипотекийн гэрээгээр Х., Б. нарын өмчлөлийн 50 м.кв нийтийн сууц, 18 мкв үйлчилгээний зориулалттай сууц, 1270 мкв талбайтай газар, 96 м.кв талбайтай хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Болор зоос ББСБ-ын тодорхойлолт, зээлийн өргөдөл, зээлийн анкет, хамтран зээлдэгчийн мэдээлэл, зээл төлөлтийн дансны хуулга, Б.гийн Хаан банкны депозит дансны хуулга, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 1350 дугаартай тэмдэглэл, 135/ШШ2022/01321 дугаартай шүүхийн шийдвэрийг ирүүлсэн байна.

8.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй, 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.

9.Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэл болохыг Улсын дээд шүүх тайлбарласан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй боловч талууд хүсэл зоригоо илэрхийлж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3-д заасан шаардлагыг хангасан байх тул хэлцэл хийсэн гэж үзнэ.

Мөн талууд Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хангаж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

10.Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан тайлбартаа ...хариуцагчид дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус бүрийг нь 2 500 000 төгрөгөөр худалдсан гэдэг нь үндэслэлгүй, тухайн үед уг хөрөнгүүд нь нийлээд 23 сая төгрөг байсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хариуцагч банкнаас зээл авахын тулд маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг Б.гийн нэр дээр шилжүүлсэн, энэ нь дүр үзүүлсэн хэлцэл гэсэн тайлбар гаргаж байгаа боловч хариуцагчийн эргэлтийн хөрөнгө бий болгох зорилгоор уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан гэсэн тайлбар, Э.ын ... эгч оос Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах хашаа, байшинг худалдан авсан гэж ярьж байсан, ерөнхийдөө 11 сая төгрөгт авчихлаа гэж байсан, ...Шарын гол суманд байрладаг оос гийн худалдаж авсан хашаа байшинд нь эгчийн хамт 2019 оны 10 юм уу, 11 сард хамт очиж байсан. эгч ыг хашаа байшин суллаж өг гэж хэлэхээр очсон. эгч бид 2-ыг очиход өндөр, буурал үстэй ы ах гээд хүн байсан гэсэн мэдүүлэг, Х.ын ..2019 оны 4 сараас бид 2 цайны газраа зарахаар зар тавьсан. ...У., Н. нарт мөнгө байгаагүй бөгөөд хашаа, байшин байсан. ...Манай эхнэрийн нэр дээр зээл авахуулаад төлөлтийг нь У., Н. нар хийхээр болж нотариат орж хэлцэл хийсэн. Энэ хооронд өөрсдийн хашаа, байшинг зармаар байна гэж бид хоёрт хэлсэн. Бид 2 Шарын гол сумын нотариатын дэргэд 5,000,000 төгрөг бэлнээр өгч, Болор зоос ББСБ-д байсан 4 сая төгрөгийн зээлийг нь төлж дуусгасан бөгөөд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд байрлах хашаа, байшинг нь Б.гийн нэр дээр шилжүүлж авсан гэсэн нотолгооны хэрэгслүүдээр үгүйсгэгдэж байна.

11.Зохигчдын үл хөдлөх эд хөрөнгө худалдсан гэрээнүүдийн агуулга, гэрээний хэрэгжилтээс үзэхэд нийт 11,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

Нөгөө талаар Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан, энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх аливаа хэлцлийн дагуу үүсэж, дуусгавар болохыг зохицуулсан.

Зохигчид нь худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж өмчлөх эрхийг шилжүүлсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангасан байх ба нэхэмжлэгч У., Н. нарын өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Зохигчид нь хэлцлийн дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үед улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв байна, хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж Иргэний хуулийн 183.1, 183.2-т зохицуулсан ба энэ шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийг үнэн зөв тооцно.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р баг, Дархан ******* 2-р гудамжны 7 тоот 96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр У.ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагыг хангаж үндэслэлгүй байна.

12.Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаартай шийдвэрээр Б.гийн нэхэмжлэлтэй У., Н. нарт холбогдох 2019 оны 12 сарын 18-ны өдрийн хэлцэл гэх зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, У., Н. нарын Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1 дүгээр баг ******* багийн 3 дугаар байрны 01 тоот 18 мкв талбай бүхий 1 өрөө орон сууц Ү2001000150 дугаартай, улсын бүртгэлийн 000734408 дугаартай цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, ...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрт гаргасан гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 209/МА2022/00104 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн гомдлоор Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 3 сарын 01-ний өдрийн 001/ХТ2023/00034 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байна. / хх-ийн 32-37, 75-87 дугаар тал/

13.Нэхэмжлэгч нь 2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Дархан-Уул аймаг Шарын гол сумын ******* багийн 3-р байрны 01 тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр У., Н. нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлага гаргасныг хариуцагч тайлбар гаргаж мэтгэлцээгүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийг хийлгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тохиолдолд шинэ өмчлөгчийн эрх үүснэ гэжээ.

14.Нэгэнт талуудын хооронд 2019 оны 12 сарын 18-ны өдөр 18 мкв талбай бүхий цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр У., Н. нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

2.    Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

15.Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.гийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, У.ы Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг Тосгон 2-7 тоот 96 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2001001179 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг хаягт байрлалтай 1270 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2001000362 дугаартай газрын хууль ёсны өмчлөгч нь овгийн Бекейн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцэж байна.

16.Нэхэмжлэгч У., Н. нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авахаар тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн талуудын хооронд хийсэн хэлцэл Иргэний хуулийн 109, 110, 183 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлгүй байх тул Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг Тосгон 2-7 тоот 96 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2001001179 дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг хаягт байрлалтай 1270 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2001000362 дугаартай газрыг нэхэмжлэгч У., Н. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нь зүйтэй.

2/ 6,920,000 төгрөг гаргуулах тухайд

17.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хариуцагч нарын өмнөөс Хас банканд 2021.04.15-ны өдрийн зээлийн эргэн төлөлт 1,760,000 төгрөг, 2021.07.15-ны өдөр 1,920,000 төгрөгийн төлөлтийг төлсөн, ....манай ээжийн алтан ээмгийг авч үлдээд 750,000 төгрөг зээлээч гэсний дагуу 750,000 төгрөг зээлсэн. 2019.12.08-ны өдөр 2,000,000 төгрөгийг надаас бэлнээр зээлсэн, энэ тухайгаа 2021.12.04-ний өдөр бичгээр баталгаажуулан гарын үсгээ зурсан боловч одоо болтол надад эргүүлэн өгөөгүй, үүнээс гадна 2021 оны 11 сард үхрийн мах нийлүүлж тогооч Гэрэлмаад нь хүлээлгэн өгч энэ тухай баримт үйлдсэн. Иймд нэхэмжлэгч нараас 6,920,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

18.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 26-ны өдрийн 135/ШШ2022/01321 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ...2019 оны 12 сарын 18-ны өдрийн хэлцлээр талууд үл хөдлөх эд хөрөнгийг 42,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, үүнээс 39,990,200 төгрөгийг Б.д төлсөн, үлдэгдэл мөнгийг хариуцагч нар төлөхөд татгалзах зүйлгүй гэж байгаа нь гэрээний үндсэн хугацаанд буюу 2020 оны 1 сарын 15-ны өдрөөс 2022 оны 1 сарын 15-ны өдрийг хүртэл 39,990,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2,009,800 төгрөг төлөөгүй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна гэж дүгнэжээ.

Үүнээс харахад талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүргийн талаар шүүх дүгнэж шийдвэрлэсэн байх ба үлдэгдэл төлбөр 2,009,800 төгрөгийг 2023 оны 5 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч У. төлж барагдуулсан талаар нотлох баримт ирүүлсэн байх тул хариуцагчийн 2021.04.15-ны өдрийн зээлийн эргэн төлөлт 1,760,000 төгрөг, 2021.07.15-ны өдөр 1,920,000 төгрөгийн төлөлт нийт 3,680,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж үндэслэлгүй байна. /хх-ийн 110 дугаар тал/

Тодруулбал шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зохицуулсан тул уг маргааны талаар дахин шаардлага гаргах эрхгүй байна.

19.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох ээмэгний үнэ 750,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.ын депозит дансны хуулгад Отгон д ээмэгний мөнгө утгатайгаар 400,000 төгрөгөөр, 350,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

20.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бэлнээр авсан 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар Н.ын Хаан банкны депозит дансны хуулгыг ирүүлсэн боловч өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...бэлнээр аваад өгсөн байгаа энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбар гаргасан нь уг төлбөрийг Хас банкны зээлийн төлбөрөөс гадна төлж барагдуулсан болохыг нотолсон баримт гэж үзэхээргүй байх тул уг төлбөрийг нэхэмжлэгч У., Н. нараас гаргуулах нь зүйтэй.

21.Хариуцагч Б. нь 2021 оны 11 сард үхрийн мах нийлүүлж тогооч Гэрэлмаад нь хүлээлгэн өгсөн 49 кг махны үнэ 490,000 төгрөгийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэргийн 188 дугаар талд авагдсан Намайг ажиллаж байхад 11 сард 49 кг мах оруулж ирж өгсөн үнэн. Гэрэлмаа 99396004 гэсэн бичилт бүхий баримтыг ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхаас гадна түүний үнэн зөвийг нотолж ирүүлээгүй, бусад нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдохгүй байх тул махны үнэ гаргуулах сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч У., Н. нарын Б.д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р баг, Дархан *******  гудамжны 96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр У.ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зааснаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р баг, Дархан ******* 2-р гудамжны 7 тоот 96 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг нэхэмжлэгч У., Н. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч нараас 2,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Б.д олгож, үлдэх 4,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Дархан-Уул аймаг Шарын гол сумын ******* багийн 3-р байрны 01 тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр У., Н. нарыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 117,150 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС