Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2024/00231

 

2024.04       04          05                                     103/ШШ2024/00231

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

           Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ... дүгээр хороонд байрлах, Х.Б Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, .... овогт О.Д-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 136,063,951 төгрөг нотариатын зардал 20,000 төгрөг нийт 136,083,951 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б Багануур салбар нь хариуцагч О.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 136,063,951 төгрөг нотариатын зардал 20,000 төгрөг нийт 136,083,951 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн ... дүгээр хороо, ....  хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах улсын бүртэлийн .... дугаартай, 52.39 мкв 2 өрөө орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч Х.Б Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

           Үүнд: О.Д нь Х.Б ХК-тай 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр .... дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 131,800,000  төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч О.Д нь Х  банкин дахь ..... дугаартай дансанд 50,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 81,800,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 4,022,357,27 төгрөг, зээлийн хүүд 1,121,743,68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 343,83 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь .... дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 120 хоног хугацаа хэтрүүлээд байна.

         Нэхэмжлэгч нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардаж, мэдэгдэж байсан ч нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. ...  дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ..... дугаар Ипотекийн гэрээгээр дараах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

          Үүнд: 1/ О.Д-ийн өмчлөлийн .... улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн ............... дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол, Д.Нацагдоржийн гудамж ... дугаар байр ... тоот хаягт байршилтай нийтийн орон сууц юм.

          Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон .... дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 127,777,642,73 төгрөг, хүү 8,192,554,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,754.39 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 136,083,951,32 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, хариуцагч нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ... дугаартай Ипотекийн гэрээнд заасан дээр дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Д  нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.Б-аас шаардсан 127,777,642.73 төгрөг, хүү 8,192,554,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,754.39 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 136,083,951,32 төгрөгийг төлөх болно. Үүрэг хариуцлагын хүрээнд уг ипотекийн ... дугаартай  зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна, маргах зүйлгүй  гэжээ.

            Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хариуцагч “Х.Б .....................нэхэмжилсэн 136,083,951,32 төгрөг гаргуулах, төлбөрөө сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрч байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

           Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 123 дугаар зүйлийн 123.1,  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг  удирдлага  болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1.Х.Б .......................нэхэмжлэлтэй, ... овогт О.Д-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 136,063,951 төгрөг нотариатын зардал 20,000 төгрөг нийт 136,083,951 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн ... дүгээр хороо, ... хороолол, ... дугаар байрны ... тоотод байрлах ... дугаартай улсын бүртэлийн гэрчилгээтэй, 52.39 мкв 2 өрөө орон сууцаар хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 838,369 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 419,184 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 419,184 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                         П.ТУЯА