Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2024/00232

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2024/00232

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн 3 дугаар хороо, *******а байрны ******* тоотод оршин суух, ******* монгол овогт ******* ******* холбогдох кредит картны төлбөр 13,688,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч С.******* холбогдуулан кредит картны төлбөр 13,688,834 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч С.******* нь Хаан банкны Багануур салбараас 2017 оны 07 сарын 31-ний өдөр №2017*******1275 тоот кредит картын гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг бэлэн зарлагын жилийн 30 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй, бэлэн бусын гүйлгээний жилийн 24 хувь, сарын 2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай кредит картыг авсан. Зээлдэгч нь кредит картын зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу 77,450 төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас кредит карт 372 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул кредит картын зээлийн гэрээний 6.2.5 заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк кредит картын зээлийн гэрээний 6.2.5 дэх хэсгийг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 9,391,*******8.65 төгрөг, хүүгийн төлбөр 3,716,205.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 577,369.44 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг нийт 13,688,834 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие С.******* нь Багануур дүүргийн ******* банкнаас авсан зээлийг дараах хуваарийн дагуу хугацаа тохиролцов.

Зээлийн төлбөр 13,688,834.04 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж дуусгана. Төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,140.736.17 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 20******* оны 2 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 20******* оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 1,140,736.17 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцов гэжээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь 13,688,834.04 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 20******* оны 3 дугаар сарын 15-ны дотор сар бүр 1,140,736.17 төгрөг төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй цаг хугацааны хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* монгол овогт ******* ******* холбогдох кредит картны төлбөр 13,688,834 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны дотор 1,140.736.17 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 20******* оны 01 дүгээр сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 20******* оны 2 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөг, 20******* оны 3 дугаар сарын 15-ны дотор 1,140,736.17 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******,394 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 113,197 төгрөгийг улсын орлогоос, 113,197 төгрөгийг хариуцагчаас гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА