Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00270

 

 

 

 

 

******* оны 04 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ*******/00270

 

Улаанбаатар хот

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* ******* *******, ******* давхар *******01 А тоотод байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүрэг 4 дүгээр хороо, Тогос уулын дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,280,910 төгрөг, нотариатын зардал 7,0 төгрөг нийт 3,288,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* овогт ******* ******* холбогдогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,280,910 төгрөг, нотариатын зардал 7,0 төгрөг нийт 3,288,410 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Зээлдэгч Н. нь манай компанитай 23 оны 6 дугаар сарын 22-ны өдөр L2740 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Н.ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас 23 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 454343 дугаартай зээлийн дансны дугаартай, 371,100.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 7400 банкны тоот дансанд, 23 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1942 дугаартай зээлийн дансны дугаартай, 2,400,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 7400 банкны тоот дансанд зээл олголтыг тус тус хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд ******* оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү. авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 23 оны 11 дүгээр сарын 01-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 371,100.00, шимтгэл 7,422.00 төгрөг, үндсэн хүү 74,118.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,529.52 нийт: 464,169.85 төгрөг,

2.23 оны 11 дүгээр сарын 01-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,400,000.00, шимтгэл *******,000.00 төгрөг, үндсэн хүү 383,473.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,266.32 төгрөг нийт 2,816,740.29 төгрөг,

3.Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 7,0.00 төгрөг болно. Иймд хариуцагч Н.аас нийт 3,288,410.14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас эхний удаа 2,400,000 төгрөг, дараагийн удаа 371,000 төгрөгийг тус тус авсан. Одоо энэ 3,288,410 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Н. нь нэхэмжилсэн 3,288,410 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,280,910 төгрөг, нотариатын зардал 7,0 төгрөг нийт 3,288,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,564 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 33,782 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 33,782 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА