| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00290/И |
| Дугаар | 103/ШШ2024/00272 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2024/00272
| 2024 оны 04 сарын 29 өдөр | Дугаар *******/ШШ2024/00272 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 7*******2,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ******* дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь А.******* холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 7*******2,784 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А. нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1*******-14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Багануур дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Хэрлэн голын сав газар "Улаан эрэг" гэх газар төрсөн дүү А.******* өмөөрч Г.******* цээжин тус газарт хөлөөрөө олон удаа өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн талын *******-8 дугаар хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд цус, хий хуралт, зүүн мөр, далны арьсан доорх хий хуралт, духанд зулгаралт, цус хуралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр А.******* холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2021/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор А. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ,000 нэгж буюу ,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
А.ийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн ******* эрүүл мэндэд хүнд хохирол учирч Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гэмтлийн оношоор яаралтай тусламж үзүүлэн 7*******2,784 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 2024 оны ******* дугаар сарын 06-ны өдрийн 28/02 дугаартай "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичигтээ "...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр хуульчилсан тул Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь Багануур дүүргийн Прокурорын газарт хянагдаж шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн улмаас хохирсон дээрх 16 иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.... хэмээн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан байна.
Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө тул дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсныг нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсантай адилтган авч үзнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх" гэж заасан байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж хуульчилсан. Байгаль орчны тухай хууль, Төрийн албаны хуулиар шийдвэрлэх маргаан, мөн Төрийн байгууллага нь байгаа боловч нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл эрх нь зогссон, татан буугдсан дампуурснаас шалтгаалж нэхэмжлэл гаргах боломжгүй тохиолдолд прокурор өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор хуулийн зохицуулалт хэрэгжихээр байна.
Нийслэлийн Багануур дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөрөнгө зарцуулагдсан буюу түүнд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан нь нэхэмжлэл гаргах этгээд бий боловч нэхэмжлэл гаргахаас татгалзсан гэж үзэх үндэслэл болж байх тул үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн ******* газар нь төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжпэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцэж байна. Иймд А.өөс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 7*******2,784 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, ******* тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Багануур дүүргийн ******* газрыг төлөөлөн С.Баяр-Эрдэнэ би, хариуцагч А. нар нь дараах нөхцөл, хугацааг харилцан тохиролцож эвлэрч байна.
1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжилж буй 7*******2,784 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.
2.Нэхэмжилсэн 7*******2,784 төгрөгийг 2024 оны ******* дугаар сарын -ны өдөр ,000 төгрөгийг, 2024 оны 6 дугаар сарын -ны өдөр ,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын -ны өдөр **************2,784 төгрөгийг төлж барагдуулахаар,
*******.Төлбөрийг төлөх данс нь Төрийн сан дахь 0900080 тоот дансанд төлөхөөр тохиролцов гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээ зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь 7*******2,784 төгрөгийг 2024 оны ******* дугаар сарын -ны өдөр ,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын -ны өдөр ,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын -ны өдөр **************2,784 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй цаг хугацааны хувьд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 7*******2,784 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А. нь 2024 оны ******* дугаар сарын -ны өдөр ,000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын -ны өдөр ,000 төгрөгийг, 2024 оны 7 дугаар сарын -ны өдөр **************2,784 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******, 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжид 22,1*******7 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хариуцагч А.өөс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 22,1*******7 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 11,068 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА